Таны Сталины тухай юу гэж боддогийг тань мэдэхгүй ч тэр бол гайхалтай хүн байсан. Түүний дүрэм журам зөвхөн Зөвлөлтийг ч бус дэлхий ертөнцийг бүхэлд нь өөрчилсөн. Зуун дамжсан ч хүмүүсийн сэтгэл зүрхэнд тод томруунаар үлдсэн түүний тухай сонирхолтой 20 баримтыг бид  дэлгэж байна.

1. Сая удаа амьдарснаас нэг амьдралдаа үнэ цэнэтэй амьдарсан нь дээр гэж үзэх үзэл бол түүнийх.

Хэдийгээр олон хүн түүнийг ишлэл хэлэхээр хүн биш гэж үздэг ч“Нэг хүний үхэл бол сүйрэл, сая хүмүүсийн үхэл болстатистик” гэсэн ишлэл түүнтэй холбоотой.

2. Түүний жинхэнэ овог нь Жугашвили байсан ба , тэрбээр өөрийгөө Орос хэлний “ган” гэсэн үгнээс санаа аван Сталин  хэмээн нэрлэжээ. Тиймээс Сталин   “хатуу чанга эр” гэсэн  супер баатрын нэртэй болжээ.

Түүний жинхэнэ овог болох Жугашвили нь ч шинэ өөрийнх нь нэртэй холбоотой эртний Гүрж хэлний “Жуга ” нь “дамаскийн төмөр” хэмээн орчуулагддаг аж.

3. Сталин өөрийнхөө фотозургийг будгаар будахыг эсэргүүцдэг байжээ. Түүний нүүрэн дээр багадаа тусч байсан салхин цэцэг өвчнөөс үлдсэн арилшгүй толбо байдаг ба үүнийгээ нууцалдаг байж. Зарим зураачид удирдагчийнхаа хөргийг зурахдаа өөг нь далдлаагүйгээс болж буудуулж байсан гэх домог яриа хүртэл байдаг.

4. Сталин киноны хорхойтон байсан ба тэр дундаа Өмнөд Америкийн кинонд их дуртай байсан байна.

Заримдаа тэр өөрийн хувийн кино театртаа найзуудаа урин хаалттай кино шоу хийдэг байжээ. Сталины хувийн орчуулагч киноны дүрүүд юу ярьж байгааг тэдэнд хэлж өгдөг байсан байна.

5. Сталин түүнд тусалхаар орж ирсэн хувийн хамгаалагчдаа цаазаар авч байжээ.

Тэрбээр ямар ч зүйл болж байсан бүр уйлж, орилж хашгирч байхыг сонссон ч  хамгаалагчдаа  унтлагын өрөөнд нь орохгүй байхыг шаарддаг байсан байна. Тэгээд тэднийг шалгахаар болж  тарчлаантайгаар орилж эхлэхэд, хамгаалагчид тэсэлгүй туслахаар орсныхоо хариуд  цаазын ялаар шийтгүүлжээ.

6. Тэр гайхмаар жижиг биетэй байжээ.

Сталин дөнгөж 5 фит, 4 инчийн өндөртэй байжээ. Үнэндээ тэр өөрийн гадаад төрхөндөө  маш их сэтгэл дундуур байдаг байсан ба өмнө дурьдсанчлан нүүрэн дээрх сорви, үүн дээр нэмээд түүний нэг гар нь нөгөөгөөсөө богино байжээ.

7. Сталин багаар бодоход л 20 сая хүний үхэлд буруутай аж.

Түүний хаанчлал алан хядах ажиллагаагаар дүүрэн байсан –тэр хүмүүсийг улс төрийн үзлээс нь болж шоронд хорих эсвэл бүр ямар ч гэм зэмгүй хүмүүсийг  гэсгээх, цөлөх,өлсгөлөнд нэрвэгдүүлэх , хүнд хүчир ажил албадан хийгдэх зэргээр шийтгэж байжээ.

8. Тэр хүүгээ буцаж ирэхэд барьцааны мөнгө ч өгөөгүй байна.

Түүний хүү Нацистуудад баригдаад явах үед Гитлер  түүнд барьцаа мөнгө санал болгоход  Сталин эргэлэлгүйгээр үгүй гэж хэлсэн байна. Энэ бүхний дараа Яков Нацистуудын шоронд  амиа алджээ.

9. Сталин ате розклерозоор өвчилж байжээ.

Олон судлаач ажиглагчид түүний бүдүүлэг зан авирыг өвчинтэй нь холбож тайлбарладаг байна.

10. 1906-1907 онд Жозеф Сталин Өмнөд Каусасус дахь банк дээрэмдэх хэргийг зохион байгуулж байжээ.

Тэрбээр өөрийн улс төрийн намдаа уг мөнгийг хэрэглэхээр төлөвлөж байжээ.

11. Сталин найман удаа баривчлагдаж, цөлөгдөж байсан ба дөрвөн удаа оргохыг завджээ.

Тэрбээр хэзээ ч батлагдаж байгаагүй улс төрийн нууц ажиллагаанд оролцсон гэж буруутгагдсан. Баривчлагдах бүрт нь түүний найзуудын аав оргоход нь тусалж байсан ч зөвхөн хамгийн сүүлийн цөллөгөөс нь л аварч чаджээ.

12. Сталин номын хорхойтон байжээ.

Тэр хаа сайгүй ном уншдаг байсан- оффис, гэр, зуны байшиндаа хүртэл… Түүний номын сан ихэвчлэн эдийн засаг, түүх, философи, Марксисм-н тухай номнуудаас бүрддэг байсан ба Сталин шашны ба уран зохиолын номыг үзэн яддаг байжээ.

13. Багадаа авч байсан гарны бэртлээс болоод, Сталин 1916 онд татагдах байсан цэргийн татлагад тэнцээгүй байна. Мөн энэ бэртлээсээ болоод Сталин сэлж сураагүй байна.

14. Сталин архи уудаггүй байжээ.

Тэр Гүржийн винонд дурладаг байсан ба заримдаа коньяак хэрэглэдэг байж.

15. Зөвлөлтийн ихэнхи цэцэрлэгт хүрээлэнгүүд Сталины үед түүний санаачлагаар баригдаж байжээ.

Түүний тушаалын дагуу дайны үед сүйтгэгдсэн ой мод, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг сэргээн засварлажээ.

16. Сталины алдартай ишлэлүүдийн нэг бол: “Санал хураалт ямар байх нь хамаагүй, хэрхэн тоологдох вэ гэдэг нь илү чухал”

Түүний 1934 оны намын ерөнхий сонгуулийн үеэр түүний хэлсэн үг.

17. “Times” сэтгүүл түүнийг оны онцлох хүнээр хоёр удаа нэрлэжээ.

Эхнийх нь 1940 оны 1 сард Гитлертэй түрэмгийллийн бус гэрээ хийхэд байсан ба Зөвлөлийн дайныг дуусгахад хувь нэмэр оруулсан гэж үзсэн байна. Хоёрдахь нь 1943 онд байсан.

18. Сталиныг таалал төгссөн өдрийг үндэсний гашуудлын өдөр болгон зарласан байна.

Тэрбээр Израил үндэстэн социалист улс болох ёстой гэж итгэдэг байсан. Еврейчүүд түүнийг өөрсдийн хамгаалагч гэж үздэг байсан.

19. Оросын зөвлөлтийн зарим муж хэсгүүдэд Сталины нэрээр нэрлэсэн 30 орчим гудамж одоог хүртэл байдаг.

Сталинград нэртэй хот хүртэл байсан ба 1961 онд Волдоград болж өөрчлөгдсөн байна.

20. Дэлхийн хоёрдугаар дайны үед түүний хүү Василити 12 удаа генералын албан тушаалд томилогдсон болсон боловч Жозеф Сталин тухай бүрт нь няцааж байсан байна.

Гэсэн хэдий ч Василити Сталин, Зөвлөлтийн армийн залуу генерал болсон байна.

Load More Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.