in ,

ГоёГоё Юу вэЮу вэ ГайхмаарГайхмаар

Янз бүрийн тураах бэлдмэл хэрэглэж, хоолны дэглэм бариад ч олигтой жин хасаагүй найз маань Германчуудын илүүдэл жингээсээ салах аргын тусламжтай танигдахын аргагүй өөр болсон!

Агаараас ч болов илүүдэл жин нэмээд байвал таныг энэхүү нийтлэлийг уншихыг зөвлөж байна. Саяхан америкийн доктор Жарвисийн нэгэн нийтлэл нүдэнд минь өртсөн юм. Тэрээр олон жил уламжлалт анагаах ухаанаар дагнан ажиллаж байгаа нэгэн. Үр дүнгээ шууд өгдөг аргыг дэлгэснээс гадна үр дүнгүй худлаа эмчилгээний талаар ч дурдсан байв.

Жарвис алимны уксуст дурласан гэж хэлж болно. Илүүдэл жингээсээ салахын тулд алимны уксусыг хэрхэн ашиглахыг танд танилцуулах гэж байна. Илүүдэл жингээсээ салахаас гадна бодисын солилцоог идэвхжүүлэх, залуужихад ч нөлөөлнө.

Зөгийн балтай алимны уксусыг хэрхэн ууж хэрэглэх вэ?

Орц:

  • 1 хоолны халбага ус (буцлаагүй байвал сайн – шүүсэн эсвэл шилтэй ус)
  • 2 цайны халбага алимны уксус
  • 1 хоолны халбага зөгийн бал
  • Чимх сод

Бэлдэх арга:

  1. Бүх орцыг сайтар хольж хутгахад идэвхтэй хийтэй ундаа шиг болно.
  2. Цээж нь хорсдог хүн хүртэл уг бэлдмэлийг хэрэглэх бүрэн боломжтой. Ашигтай микро элементээ хадгалж үлдсэн байдаг.

Алимны уксустай ус нь илүүдэл жинг буруулахад тусална. Уксусын ашиг тустай үйлчилгээний үр дүнд цусны эритроцитын үржилт хурдсах, цусны эргэлт сайжирна.

Өөхлөлт ихтэй эсвэл таргалах гээд байдаг хүмүүсийн цусны эргэлт удаан бөгөөд цус багадалттай байдаг. Бие сулрах, толгой эргэх, хөлрөх – энэ бүгд илүүдэл жинтэй хүнд илрэх шинж тэмдэг. Алимны уксус цусны чанарыг сайжруулж, хоол шингэх явцыг хурдасгана. Үр дүнг нь та 2 долоо хоногийн дараанаас л мэдрэх болно.

Уг бэлдмэлийг бие махбодид илүү их ашиг тустай байлгахын тулд хэрхэн хэрэглэх вэ? Нэг стаканыг өглөө өлөн дээрээ ууна. Сод нь уксусын хүчлийг дарж байгаа учраас өлөн ходоодыг гэмтээхгүй.

Хоёр дахь стакан – орой буюу оройн хоолноос 30 минутын өмнө. Уксус ууж байхдаа хоолны цэснээс амттаныг хасаж жимс, ногоо түлхүү хэрэглэнэ. Ялангуяа түүхий лууван, алим идээрэй. Салат хийсэн ч болно. Эдгээр эрүүл хоол хүнс нь уксустай нийлж илүү их үр дүн үзүүлнэ.

Уксус нь өөх тосны эд эсийг шатаахгүй! Гэхдээ бие махбодийг эрүүлжүүлж, дотоод эрхтний хэвийн үйл ажиллагааг хангана. Энэ нь нүүрс усыг боловсруулах ажлыг идэвхжүүлж өөх хуримтлахаас сэргийлэх юм. Гайхалтай байгаа биз?

Үүнээс гадна нүүрс усаар бага хоол хүнс хэрэглэвэл үр дүн нь улам хүчтэй мэдрэгдэнэ. Илүүдэл жингээсээ өөрт төвөггүйгээр салахаас гадна маш богино хугацаанд эрүүлээр турна гэж ойлгоорой. Туршаад үз, таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

-1 points
Upvote Downvote

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих
  1. .Уксус гэдгээ алимны цуу гэдгийг нь зурагтай нь оруулж тайлбарлаж ѳгѳхгүй бол мэдэхгүй нэг нь уксус ууж баларах вий дээ уудаг салатанд хэрэглэдэгийн нь ялгаж зѳвлѳсѳн нь дээ бхаа

  2. 1Хоолны халбага ус гэсэн мөртлөө 1стакан ууна гэх ойлгомжгүй бичдэг юм бэ? Бодвол 1х биш 1стк ус юм бхда.

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0