in ,

Гэртээ байгаа жижиг сажиг зүйлсийг юунд ч хэрэг болохгүй гээд хаячихдаг бол та эндүүрч байна – Ийм их зүйлд хэрэг болдог юм!

Жижиг сажиг зүйлд хүмүүс төдийлөн анхаарал хандуулдаггүй. Ухаантай хүмүүсийн зөвлөж байгаагаар бидний амьдрал жижиг сажиг зүйлээс бүрддэг бөгөөд тэр болгоныг үл тоох нь буруу гэжээ. Жишээ нь гэхэд л та дaрс нээгээд бөглөөг нь хаячихна. Долоо хоногийн дараа ямар нэгэн хүндрэл гарахад алдаа хийснээ ухамсарлана.

Та бүхэндээ хаяхгүй байх ёстой 9 зүйлийг танилцуулж байна. Ахуйн хэрэглээнд ямар хэрэгтэй болохыг нь мэдэж аваад та гайхах болно.

Ашигтай жижиг сажиг зүйлс:

Төрөл бүрийн хавчаарууд

Хавчааргүйгээр амьдрал хэцүүднэ л гэсэн үг. Цаасны хавчаар түрийвчийг орлож чадна. Мөнгөн дэвсгэртээ нугалаад хавчаарай. Энэ арга түрийвч багтахгүй үед маш хэрэг болно.

Компьютер зэрэг цахилгаан хэрэгслийн цахилгааны утсыг эмх цэгцэнд оруулна. Бас л сайн туслагч.

Бас нэгэн хэрэглээ бол шүдний оо шахагч болдог. Шүдний оо дуусах үед хуйлаад хавчаараар хавчиж шахна.

Фольга цаас

Чийг, үнэр нэвтрүүлдэггүй гайхамшигтай цаас халуун хэмийг ч хадгална, хэлбэрээ ч алдахгүй. Фольга цаасыг бөмбөлөг болгоод тvлэгдсэн сав суулга цэвэрлэх боломжтой. Бас хайчаа ирлээрэй – фольга цаасыг хэд хэдэн удаа хайчил.

Мөнгөн эдлэлийг гялалзуулна. Фольга цаастай буцалсан усанд 2 ц.х давс нэмээд мөнгөн эдлэлээ хийнэ. Хэдэн минутын дараа мөнгөн эдлэлээ аваад арчаарай.

Цахилгаан хэрэгсэл

Хөгжил нэг газраа зогсохгүй учраас гэрийн цахилгаан хэрэгсэл нэг мэдэхэд л хэрэггүй болж хоцрогдсон байдаг. Хоцрогдсон дэлгэц, зурагт, утас, богино долгионы зуух байвал хаях гэж бүү яар. Хуучин цахилгаан бараа худалдаж авдаг газар байна уу асууж сурагла, жоохон ч гэсэн мөнгөөр зарсан нь дээр.

Цахилгаан хэрэгсэлд зэс, мөнгө, алт их бага хэмжээгээр орсон байх тул худалдан авах газрууд олшроод байгаа. Нөгөө талаасаа байгаль орчныг хамгаалахад та хувь нэмрээ оруулж байна.

Дaрсны бөглөө

Гараар урлах эсвэл дизайны элдэв зүйл хийх сонирхолтой бол дaрсны бөглөө цуглуулж эхэлдэг. Дaрсны бөглөөгөөр данхны тавиур, угаалгын өрөөний дэвсгэр зэргийг урлаж болно. Зарим нэг хүмүүс сэтгүүлийн ширээ хүртэл урласан байх нь маш этгээд гоёмсог харагддаг.

Нөхөр тань загасчлах дуртай бол загасны уурга хөвөхөд маш тохиромжтой. Түлхүүрийн оосор – усанд уналаа гэхэд живэхгүй.

Дaрсны бөглөөг нимгэн зүсээд шкафны хаалганд наадаг – хаалга хаагдахдаа чанга дуугарахгүй.

Соусны хуванцар сав

Хуванцар савыг юунд ч ашиглаж болно. Жишээ нь шарвингийн зуурмаг хийж элдэв дүрстэй шарвин хүүхдүүддээ хийж өгөөрэй.

Уут

Гялгар уутаар цүнх, хивсэнцэр урлаж болно. Бас гэрийн тэжээвэр амьтны хэвтэр бэлдэх боломжтой. Цэвэрлэгээний үед бээлий эсвэл гартаа углаад муухай зүйл барьж болно. Тээвэрлэлтийн явцад хагарахаас хамгаалж шил, шаазангаа боогоорой.

Хуучин футболк

Даавуун муудсан футболк шиг шилдэг алчуур гэж хаана ч байхгүй. Чийг сайн авна, бохирыг арилгана.

Резин/боолт

Үснийх үү, мөнгөнийх үү, юуных байх нь хамаагүй. Ахуйн нөхцөлд маш хэрэгтэй зүйл. Жишээ нь, махны модондоо угла – гулсаад байхгүй, хутгуурын ишинд хий – хоолтой сав руу унахгүй.

Хэрвээ шкаф, шургуулганы хаалга өөрөө нээгдээд байвал бариулаас нь сайтар боочих, хүүхэд онгойлгоно гэж айх хэрэггүй боллоо. Энгийн аргууд асуудлыг шийднэ.

Ариун цэврийн цаасны гол

Картонон гол цаас – хүүхдийн тоглоом хийх шилдэг материал. Үсний резинээ хадгалж болно эсвэл шинэ жилийн чимэглэл хийгээрэй. Бас цахилгааны утсыг орооцолдуулахгүйн тулд голоор нь явуулж болно.

Хэрэг болно гээд бүгдийг цуглуулах хэрэггүй. Цөөн тоогоор гар доороо бэлэн байлга, шаардлагатай үе гарч ирнэ. Энэхүү нийтлэлийг найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартаж болохгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *