Эмчийн бичиж өгсөн нянгийн эсрэг эмийг зааврын дагуу хэрэглэх ёстой байдгийг хүн бүр мэднэ. Зарим эмүүд гаж нөлөө үзүүлэх нь ч бий. Тиймээс байгалийн гаралтай, цаг хугацаагаар шалгагдсан, ардын эмүүдийг хэрэглэхийг зөвлөе.
Тунхуу
Тунхууны үрсэн үндэс нь бактерийн эсрэг илүү хүчтэй шинж чанартай байдаг. Ялангуяа хамар, хоолой, амны хөндийн халдварын үед хэрэглэвэл тохиромжтой. Мөн түүнээс аллил гичийн тос ялгардаг учир шээс дамжуулах замд сайнаар нөлөөлнө.
Эхний жор: 1 амны халбага үрсэн тунхууг 3 амны халбага зөгийн балтай холиод 3 цаг байлгана. Хүнд хэлбэрийн ханиадтай үед өдөрт 5 удаа 1 цайны халбагаар амандаа уусгаж хэрэглэнэ. Хоёр дахь жор: 1 амны халбага үрсэн тунхууг 1 аяга буцалсан усанд хийгээд 5 минут байлгана. Цистит болон шээсний сүвийн үрэвслийн үед өдөрт 3-4 аяга ууж хэрэглээрэй.
Цангис болон аньс
Эдгээр жимсгэнүүд бөөрний өвчтэй хүмүүст хамгийн тустай. Бактерийн эсрэг шинж чанараас гадна шээс хөөх, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй байдаг.
Эмчилгээнд: 3 аяга жимсийг элсэн чихэртэй аяганд хийж нухна. 2 амны халбага холимгийг 0,5 л халуун бүлээн усанд хийж найруулаад өдөрт хоёр удаа уугаарай.
Сармис
Халдвар, шимэгчийн эсрэг юугаар ч орлуулшгүй ногоо бол сармис юм. Сармис нь хүчтэй антиоксидантад тооцогддог бөгөөд судас залуужуулах шинж чанартай байдаг. Сармисанд зуу гаруй биологийн идэвхт бүрэлдэхүүнүүд байдаг ба эдгээр нь холестерийний хэмжээг бууруулж ходоодны шархлааг эмчилдэг аж.
Сармисны бальзам хийх жор: 12 хумс сармисыг том хэрчээд тунгалаг саванд хийж дээр нь гурван аяга улаан дарс нэмнэ. Саваа таглаад хоёр долоо хоног наранд тавина. Ингэхдээ өдөр бүр сэгсэрч байгаарай. Дараа нь шүүгээд харанхуй газар хадгална. Үе мөчөө бэхжүүлж, зүрхний үйл ажиллагаа болон дархлаагаа дэмжихийн тулд нэг сарын турш өдөрт гурван удаа 1 цайны халбагаар ууж хэрэглээрэй.
Базилик
Гал тогооныхоо тагтан дээр ургуулж болох энэхүү хөвсгөр ургамал нь халдваргүйжүүлэх үйлчилгээтэй бөгөөд таныг олон төрлийн халдвараас хамгаалах болно.
Базиликийн шинэхэн навчийг жижиглээд 4 цайны халбага базилик дээр аяга буцалсан ус нэмээд 20 минут хандлаарай. Дараа нь хөргөөд шүүж авна. Ангины үед өдөрт 5-6 удаа хоолойгоо зайлна. Харин нүдний салстын үрэвслийн үед бүлээнээр нь нүдээ арчина.
Нэрс
Салицилийн хүчлээр баялаг энэ жимс нь үрэвслийг намдааж өвдөлтийг багасгадаг. Шээс ялгаруулах замын өвчний үед антибиотик шиг үйлчилдэг бөгөөд эмгэг бичил биетнүүдийг устгана. Шинэхэн нэрсийг хагас аягаар өдөрт 2 удаа идээрэй.
Танд эрүүл энхийг хүсэн ерөөе!
тунхуу гэж юу вэ. монгол хэлний байхгүй л үг хэрэглээд байхын
газрын төмс урт цагаан хэлбэртэй