in ,

ГунигтайГунигтай Яг зөвЯг зөв

Ажлын өдрүүдэд, цайны цагаараа дуг хийгээд авах нь таны бие махбодид дараах 5 байдлаар эерэг нөлөө үзүүлнэ

Муужгайг та анхааралтай ажиглаарай: тайван нойрсож байна уу – тэд залхуурсандаа унтаагүй юм. Цаанаа л утга учиртай зохицолдоо. Дуг хийх хүсэлтэй хүмүүст сайхан мэдээ бэлдлээ.

Ажлын өдрүүд заримдаа буцалсан ус шиг өнгөрөх нь бий, харин заримдаа тайван – цайны цагийн дараа дуг хийх цаг үлдэнэ.

Өдрийн цагаар дуг хийх нь эрүүл мэндэд ач тустай дадал ажээ.

Өдрийн хоол идчихээд унтмаар үе зөндөө л байдаг. Бидний бие мах бодь өөрөө хүсэж байгаа учраас таны нойр хүрч байгаа юм.

Ашиг тус дугаар 1. Таны тархи маш хурц, яг л xутганы ир шиг

Шөнө нь бүтэн нойр авч чадаагүй бол дараа өдөр нь хэцүүхэн өнгөрдгийг бид мэднэ. Нойр тархины  хэвийн үйл ажиллагааг хангах үүрийг гүйцэтгэдэг. Тэгэхээр өдрийн цагаар 60-90 минут дуг хийж чадвал дараагийн 24 цаг таны тархи идэвхтэй ажиллахыг нотолжээ.

Ашиг тус дугаар 2. Зүрхний үйл ажиллагаа

Гарвардын их сургуулийн нэгэн судалгаагаар өдөр болгон богино хугацаагаар нойр авч байсан хүмүүсийн дунд зүрхний өвчлөл бага байгааг тогтоожээ. Боломж байвал ядаж долоо хоногтоо 3 өдөр цайны цагаа ашиглан  багахан унтаж байгаарай.

Ашиг тус дугаар 3. Түгшүүр, стрессгүй амьдрал

Ядаргаа явсаар стресс үүсгэдэг. Энэ байдлаас гарахад өдрийн нойр чухал. Өдөр унтаагүй хүний стрессийн гурван гормоны хэмжээ өсөж байгааг эрдэмтэд судалгаагаар тогтоожээ. Тэгэхээр, боломж байвал өдөр дуг хий.

Ашиг тус дугаар 4. Эрүүл мэндэд муу хоол хүнснээс салах шилдэг арга

Эрч хүч шаардлагатай үед та хоол иддэг үү. Тэр хоол нь амттан, эрч хүч сэлбэх ундаа, элдэв снэкүүд … Эрч хүчээ олж авах шилдэг арга бол нойрсох. Унтаж байхад таны эрч хүч нөхөгдөх бөгөөд хоолны тухай бодлоосоо салах болно. 10-15 минут байсан ч хамаагүй унтаад босоод ирэхэд амттан идэх хүсэл алга болсон байна.

Ашиг тус дугаар 5. Эрч хүч сэлбэнэ

Нойр нь идэвхтэй хөдөлгөөний сөрөг тал ч гэсэн судалгаагаар дасгал сургуулилтаа өдрийн унталтаар сольсон тамирчид илүү үр дүн үзүүлж байгааг тогтоожээ. Эрч хүч, хариу үйлдэл үзүүлэх мэдрэмж, хурд энэ бүгд багахан нойрны дараа нэмэгдэх ажээ.

Ашиг тус байгааг ойлгосон, гэхдээ хэрхэн зөв унтах вэ?

  • Цаг: үдээс хойших хугацаа эхэлсний эхний цаг – хамгийн тохиромжтой хугацаа
  • Газар: сэрүүн, чимээгүй, бүүдгэр орчин
  • Үргэлжлэх хугацаа: 5-45 минут
  • Шаардлагатай зүйлс: сэрүүлэгтэй цаг, унтахдаа нүдэндээ зүүх маск (тасалгаа гэрэл ихтэй бол), дэр, бүтээлэг

Унтах гэдэг нь тансаглал биш амьдралын шаардлага гэдгийг бүү мартаарай. Яг л ус, хоол шиг. Тэгсэн хэдий ч хүмүүс бага нойртой явж эрүүл мэндээ доройтуулж байгаа нь харамсалтай.

Цайныхаа цагаар дэртэй найзлах эрхийг өөртөө өгч сураарай. Унтлаа гээд та залхуу болохгүй, харин ч өдрийн хоёрдугаар хагаст ажлаа эрч хүчтэйгээр дуусгах чадалтай болно.

Өдөр дуг хийгээд таны бие хэрхэн сэргэж байгааг найз нөхдөдөө хэлээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *