Хүн болгон хайртай хүнээ олж төгс харилцаа тогтоохыг хүснэ. Энэ харилцааг бий болгоход найз нөхөд, хамаатан садан, танилцах товчоонуудын тусламжийг авах нь бий. Энэ бол тухайн хүний сонголт. Оддын тусламжийг яагаад авч болохгүй гэж? Тэд ч гэсэн өөрсдийн өгөх зөвлөмжтэй.
Чухам ямар ордууд хоорондоо төрсөн мэт зүрх сэтгэлээрээ нийлэх вэ? Зурхайд итгэдэггүй байж болно, гэхдээ үнэхээр тохирч байгаа нь алмайруулаад байна.
Хонь
Энэ ордны хүмүүс хүчтэй, эр зоригтой, ширүүн. Тэд өөрсдийн зорилгодоо хүрэхийг зорьдог бөгөөд юу ч хийхэд бэлэн. Амьдралаа шийдэмгий, эрсдэл хүлээхээс айдаггүй хүнтэй өнгөрөөхийг хүснэ.
Амьдралын төгс хань Арслан, Нум, Ихэр болон Хумхын ордууд болно.
Үхэр
Энэ ордны хүмүүс итгэлтэй, мэдрэмжтэй. Хариуцлагыг өөртөө хүлээх хүн тэдэнд тохирно. Ийм хүмүүст Үхэр үхэн үхтлээ үнэнч явах ажээ. Тэдний хайр дурлалын харилцаа романтик байвал зохилтой – лааны гэрэлд оройн хоол идэх, сарны гэрэлд зугаалах …
Хилэнц, Матар, Охин, Загасны ордныхонтой сайхан хос гарна.
Ихэр
Уужуу сэтгэлтэй хүмүүс. Тэд өөрсдийн өөдрөг сэтгэл санаагаараа бусдыг сэргээж чадна. Ихрүүдэд яг өөр шиг нь хүн илүү тохирно.
Нум, Арслан, Жинлүүр, Хонь болон Хумхын ордныхон Ихрүүдэд сайхан хос болно.
Мэлхий
Мэлхийн ордны хүмүүс хаагдмал гэж хэлж болно. Тэд цаг хугацааны шалгуураар л хүмүүст итгэдэг. Хэрвээ энэ ордны хүн танд итгэсэн бол харамсах зүйл гарахгүй: амьдралын үнэнч хань байх болно. Ухаантай, сониуч бас эргэн тойрондоо хайр халамж өгдөг хүнийг илүүд хүсдэг.
Төгс хань: Хилэнц, Үхэр, Загас, Охин.
Арслан
Маш халуун, өөдрөг сэтгэлтэй хүмүүс. Арслангийн ордны хажууд тайван, ухаантай бас адал явдалд бэлэн хүн байвал зохино. Тэдэнтэй уйдахгүй, тэд амьдралыг гэрэл гэгээтэй болгодог хүмүүс. Арсланг хайрлаж, сайшаах хүн хэрэгтэй.
Ихэр, Жинлүүр, Нум болон Хонины ордтой сайхан хосууд төрнө.
Охин
Саруул ухаан, өөдрөг үзэл бодолтой хүмүүс. Тэд аливаад анхаарал болгоомжтой ханддаг. Хажуудаа тэнэг, хэнэггүй хүн байхыг тэвчихгүй, тиймээс ухаалаг, тэвчээртэй хүнийг л хүсэмжилнэ.
Тэдэнд Мэлхий, Матар, Хилэнц болон Үхрийн орд тохирно.
Жинлүүр
Сайхан сэтгэлтэй, эелдэг, эмзэг бас гоо сайхныг үнэлдэг хүмүүс. Тэд сайхан, ухаалаг, ер бусын хүнтэй учрахыг хүсдэг – ийм л хүн түүнийг аз жаргалтай болгож чадна.
Тохирох орд: Ихэр, Хумх, Нум, Арслан.
Хилэнц
Зоригтой, сэтгэлийн хаттай хүмүүс байдаг. Ямар нэгэн зүйлд анхаарал хүчээ чиглүүлсэн бол замаас нь гаргаж чадахгүй. Тэдний эр зоригийг хурцлах хүнтэй ханилбал зохино. Хайрын харилцааг гүн гүнзгий, удаан жилээр тэд төсөөлдөг. Тийм учраас дотоод сэтгэл нь хөгжсөн сайхан сэтгэлтэй хүнийг харж явдаг.
Тохирох орд: Загас, Охин, Матар болон Мэлхий.
Нум
Тод томруун, амьдралыг бүхий л утгаар нь мэдрэх хүсэлтэй хүн. Эрх чөлөө, бие даасан хараат бус байдлыг хүснэ. Нөгөө талаасаа ч мөн ийм шаардлага тавьдаг.
Арслан, Хумх, Хонь, Жинлүүрийнхэнтэй тохирно.
Матар
Амбицтай, хуучинсаг үзэлтэй хүмүүс. Биеэ барих чадвартай, хариуцлагатай, ажлыг жинхэнэ утгаар нь гүйцэтгэнэ. Маш шийдэмгий гэж үздэг. Түүний хань нь ухаалаг, өөрийн гэсэн хэв маягтай хүн байвал зохино.
Тохирох орд: Загас, Үхэр, Охин болон Хилэнц.
Хумх
Багахан галзуурлыг амталсан амьдралыг өнгөрөөхийг хүсэж байна уу? Тэгвэл та Хумхтай гайхалтай зохицно. Найрсаг, хөгжилтэй, сонирхолтой хүмүүс. Тэдэнд ухаалаг, тоглоом шоглоом ойлгодог хүн л тохирно.
Тохирох орд: Жинлүүр, Хонь, Ихэр болон Нум.
Загас
Тэдний хувьд харилцаа хамгаас дээгүүрт тавигддаг. Маш эмзэг, сэтгэл хөдлөлтэй. Өөрсдийгөө хурцлах ханийг эрэлхийлнэ. Хайр, халамж, урлагийг үнэлж чаддаг хүмүүс. Тэдний хайрыг гүн ухааны агуулгатай хайрын яриагаар татах боломжтой.
Тохирох орд: Мэлхий, Хилэнц, Матар, Үхэр.
Бид хайртай хүнээ ордоор нь сонгодоггүй, мэдээж энэ нь хайр дурлалын харилцаанд хамгаас түрүүнд анхаарах ёстой шалгуур ч биш. Гэхдээ заримдаа зурхайг анхаарахад буруудах зүйлгүй мэт, ялангуяа насныхаа ханийг сонгохдоо. Одод энэ тал дээр алдаггүй гэх …
Хайртай хүн тань танд яг тохирсон уу? Бидэнтэй сэтгэгдэл хэсгээр санал бодлоо хуваалцаарай.