in

ХөөрхөнХөөрхөн ГунигтайГунигтай Яг зөвЯг зөв ГайхмаарГайхмаар Юу вэЮу вэ ХахаХаха ГоёГоё

Ямар зурхайн ордод төрсөн хүмүүс хамгийн баян чинээлэг амьдардаг вэ? Та үүнтэй санал нийлэх үү?

Зурхайчдын хэлж байгаагаар таны санхүүгийн байдал хүртэл оддын байрлалаас хамаардаг гэнэ. Зарим нэг нь эд баялгийн замын үзүүрийг шууд л олж харах ёстой байдаг бол үлдсэн нь хичнээн хичээсэн ч, хичнээн мөнгө олсон ч эд баялгийн хишгийг хүртэх хувь заяагүй байдаг байна.

Аль ордын хүмүүс хамгийн баян болж мөнгө ихээр олдог вэ? Хамгийн амжилт багатайгаас эхлэе.

12 – Нумын орд

Баян ходоодоор нумын ордныхон тодорч байна. Энэ нь тэдэнд үргэлж мөнгө байдаггүй гэсэн үг биш л дээ. Тэд их хэмжээний хөрөнгөтэй ч байж болно. Зүгээр л тэднээс илүү баян хүн байгаа гэдэг ойлголт нь тэднийг ядуу юм шиг мэдрүүлдэг. Forbes сэтгүүлийн тавд жагслаа ч гэсэн нэгт орохоос нааш сэтгэл нь ханахгүй.

11 – Бумбын орд

Бумбынхан мөнгө олох гэж хичээдэггүй болохоор л тэд мөнгөгүй байдаг. Тэд хувь тавиланд итгэдэг учраас мөнгө мэтийн зүйлсэд цагаа зарцуулах нь утгагүй гэж үздэг байна. Магадгүй тэдний ийм зантай байдаг нь зөв байх. Учир нь тэдний дэргэд мөнгөөр хангаж, амьдралыг нь дэмжих хэн нэгэн үргэлж байдаг байна.

10 – Загасны орд

Тэдний аравт жагсаж байгаа ганц шалтгаан нь тэд мөнгө олж чаддаггүйд байдаг. Тэд нэг бол мөнгө олох боломжийг олж хардаггүй, нөгөө бол олсон мөнгөө тэр дор нь үрчихдэг. Загасны ордныхон үнэтэй мөртлөө хэрэггүй зүйлсэд дурладаг нь тэдний муу зуршлуудын нэг юм. Мэдээж тэд хоолныхоо мөнгийг олж чаддаг ч тэрнээс илүүг олох нь ховор байдаг байна.

9 – Жинлүүрийн орд

Мөнгийг үзэн ядагчид. Хэдхэн цаас хүний амьдралд хэрхэвч сайнаар нөлөөлөхгүй гэдэгт бүрэн үнэмшсэн хүмүүс. Мөнгө олохын төлөө амьдарна гэдэг бол тэдний хувьд доромжлол. Хачирхалтай нь тэд тансаг амьдралд дуртай байдаг. Өлсөж байж л хүн болдог гэж тэд ярьдаг ч  хэрэв та тэдэнд үнэтэй бэлэг өгвөл татгалзахгүй гэж хэлж чадах байна.

8 – Ихрийн орд

Ихрүүд мөнгийг амархан олдог шигээ амархан үрдэг. Тэдэнд мөнгө олдохгүй байхаас илүүтэйгээр олсон мөнгөө үрж чадахгүй байх нь аймаар санагддаг байна.

7 – Үхрийн орд

Тэд мөнгөгүй байхыг тэвчдэггүй. Харин хорвоо тэдэнд баяжихыг зөвшөөрдөггүй. Хэрэгцээтэй бүхнээ л авахад хангалттай мөнгө тэдэнд байдаг нь илүүг хүртэх хүслийг нь улам бадрааж байдаг байна.

6 – Арслангийн орд

Энэ ордны хүмүүст баян байхаас илүү баян харагдах нь чухал байдаг. Гадуур үнэтэй хооллож харагддаг ч гэртээ хамгийн хямд байдлаар гэдсээ дүүргэдэг хүмүүс. Тэдэнд дээд зэрэглэлийн хороололд загварлаг хувцас өмссөн харагдаж явах нь бүхнээс чухал. Иймэрхүү амьдралын хэв маяг баячуудын хүрээлэлд орж саятан болоход нь тусалдаг байна.

5 – Мэлхийн орд

Хамгийн шуналтай атлаа өглөгч хүмүүс. Тэдэнд хөрөнгөө арвижуулахад зорилго, шалтгаан хэрэггүй. Тэдэнд зүгээр л мөнгө хэрэгтэй байдаг. Тиймдээ ч тэд юу л олдоно түүнийг цуглуулж хураадаг. Харин олсон хураасан бүхнээ дэмжлэг туслалцаа хэрэгтэй хүмүүст өгч өөрийгөө өглөгч болгон өргөмжлөх нь тэдний гол сонирхол юм.

4 – Хонины орд

Төрөхөөс авахуулаад л тэд мөнгөтэй золгож амьдралд хөл тавьдаг. Иймээс тэд эрсдэл хүлээхэд бэлэн байдаг ба мөнгөтэй чөлөөтэй харьцаж чаддаг байна. Гэхдээ сонирхолтой бүхэн тэднийг насан эцэслэхэд эхэлдэг. Хэнд хэдий чинээ хөрөнгө оногдсон бэ гэдэг тэдний үр садад том асуулт болон үлддэг байна.

3 – Матрын орд

Мөнгөтэй харьцах урлагт тэд бага насан дээрээ суралцдаг бөгөөд их олж бага үрэх нь тэдний дүрэм болон үлдсэн байдаг. Хэрэггүй зүйлд мөнгөө үрдэггүй нь тэдний хүчтэй зан чанаруудын нэг юм. Илүү мөнгө олж болох боломжийг нээдэг зүйлсэд л тэд мөнгөө зарцуулдаг байна.

2 – Хилэнцийн орд

Мөнгөнд дуртай, ялагдах дургүй. Санхүүгийн байдлаар бусдаас давуу байхын тулд тэд юу ч хийхэд бэлэн байдаг. Нас гүйцсэн хойноо л чинээлэг болдог тэд хэд хэдэн үеэрээ идэх баялгийг цуглуулдаг нь авууштай.

1 – Охины орд

Охины ордныхон! Хөдөлмөрч зан тэднийг энэ байранд авчирсан юм. Энэ ордныхон дотроос л 20 долларын өмдтэй тэрбумтнууд төрдөг нь гайхах зүйл биш.

Та хэдэд жагссанаа доор сэтгэгдлийн хэсэгт үлдээгээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *