in

Гэдэс чинь гүйлгээд хэцүүхэн байвал цагаан будааны шүүс уугаарай. Асуудлыг тэр дор нь шийднэ!

Олон зуун жилийн турш будааг зүгээр нэг хоол хүнс болгон ашиглаж ирсэнгүй, шим тэжээлийг нь ихээр ашиглаж иржээ. Нэмэлт хоол хүнс хэлбэрээр гүйлгэлт зогсоохын тулд өргөн хэрэглэдэг. Хэрхэн бэлдэх вэ? Будааны сайн чанарын шүүс бэлдэхэд танд юу хэрэгтэй вэ? Энэхүү нийтлэлээр будааны шүүс хэрхэн бэлдэх болон ашиглах зааврыг хүргэх болно.

Будааны шүүс гэдэс ходоодонд нөлөөлөх нь

Орчин үед будааны шүүсийг түгээмэл ашигладаг болжээ. Үүний гол шалтгаан нь орчин үеийн хоолны дэглэмтэй холбоотой, маш их крахмал хэрэглэж байгаагийн улмаас хоол боловсруулах эрхтэн амархан хямарч байна. Будааны шүүсийг хүйтнээр эсвэл халуунаар уух эсэх нь чухал биш. Том, жижиггүй гэдэс гүйлгэсэн үед маш үр дүнтэй, тэр ч бүү хэл гэрийн тэжээвэр амьтны гэдэс хямрахад хүртэл өгдөг. Зөвхөн гүйлгэлт зогсоохгүй бие махбодийг амин дэм, эрдэс бодисоор хангана.

Гэдэсний өвчлөлийн үед будааны шүүс уухаас гадна ходоодны шархны үед ч хэрэглэж байна. Будааны шим тэжээлийг бүрэн авахын тулд болгоогүй шүүс хэрэглэх  хэрэгтэй.

Саяханы нэгэн судалгаанаас харахад, будааны шүүс нь ходоодны хана хамгаалдаг, үрэвсэлтэй тэмцдэг гэж тогтоосон байна. Үүнээс гадна хүүхдийн ходоодны шархыг анагаах чадалтай гэжээ.

Хэрхэн бэлдэх вэ?

Юуны түрүүнд будаагаа хэдэн цаг давс, сахартай усанд дэвтээнэ. Ингэснээр будаанд агуулагдах крахмал задрахад нөлөөлнө.

Бас нэгэн арга: будааны шүүс авахын тулд будаагаа 2-3 удаа угаагаад усыг нь хадгална.

Алхам 1: 1 аяга будаа (зэрлэг будаанаас бусад бүх төрлийн будаа), 4 аяга ус (аль болох цэвэршүүлсэн)

Алхам 2: цэвэр усаа буцалгаад будаан дээрээ хийнэ. Сайтар зайлахад цагаан сүүн өнгийн ус гарна.

Алхам 3: будаагаа шүүгээд дээрээс нь шөл нэмээрэй. Халуун эсвэл хүйтнээр нь ууж болно. Аль болох шинэ дээр нь уухыг хичээнэ.

Алхам 4: будааны үлдсэн шүүсийг сайтар таглаатай шилэн саванд хадгална. Хөргөгчинд 4, тасалгааны хэмд 2 хоногоос илүү хадгалах хэрэггүй.

Алхам 5. Үлдсэн будаагаараа хоол хүнс хийж болно, амьтан тэжээж ч болно.

Будааны шүүс – гүйлгэлт зогсоох шилдэг эмчилгээ. Дараагийн удаа гэдэс өвдвөл будааны шүүс л уугаарай.

Будааны шүүсийг ашиглах бусад арга

Зарим нэг хүмүүс арьс арчилгаанд мөн арьсны өвчинд (экзем) ашигладаг.

Будааны шүүс нь инозитол, нүүрс ус агуулдаг учраас гэмтсэн үсийг сэргээх үйлчилгээтэй. Инозитол нь үсний гүнд шингэж үсийг угаалтын үед ч хамгаалж чаддаг.

Арьсны үрэвсэл зэргийг дарахад маш үр дүнтэй.

Чийгшүүлэх үйлчилгээтэй учраас гоо сайхны арчилгаанд өргөн ашигладаг, мөн антиоксидантаар баялаг – цусны эргэлт сайжруулна, насны онцлогоос гарч ирсэн толбыг багасгана.

Гэдэс ходоодны өвчлөлийн тухайд бол үнэхээр үр дүнтэй. Гүйлгэлтийг богино хугацаанд дарна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *