in ,

Энэхүү Төвд жорын тусламжтай олон зуун хүн судсаа цэвэрлэж холестерин, судасны бөглөрөл зэргээс салж байна. Мөн давхар ой санамж сайжруулж, толгой өвдөлтийг арилгана

Зүрхний шигдээс, цус харвалт – энэ дэлхийн үхлийн шалтгааны 70%-ийг эзэлж байна. 10 хүн тутмын 7 нь цусны бөглөрөл эсвэл тархины цус харвалтаар өнгөрөх ажээ. Эдгээр үхлийн гол шалтгаан нэг – ихэдсэн холестерин.

Баримт бол баримт: холестерин эрт орой хэзээ нэгэн цагт судасны хананд бөглөрөл үүсгэнэ.

Энэхүү бөөгнөрсөн холестерин нэмэгдсээр цус судсаар хэвийн тээвэрлэгдэх ажиллагаа алдагдана. Тийм учраас судсыг холестериноос цэвэрлэх асуудал хурцаар тавигдсаар иржээ. Судас цэвэрлэх сармисны ханд – энэ бол шилдэг хувилбар. Орцууд нь олдоцтой бөгөөд хүртээмжтэй.

Сармис  нь С, В 6 амин дэм болон марганцаар баялаг. Гэхдээ энэ удаад сармисны амин дэм, микро элементийн шим тэжээлийг авах гэсэнгүй, харин байгалийн хүчтэй антибиотик болох аллицины шим тэжээлийг хүртэнэ. Аллициныг анх удаа 1944 онд сармисны спиртийн хандаас олж илрүүлсэн гэдэг.

Аллицин нь судасны ханыг холестеринээс цэвэрлэх маш хүчтэй үйлчилгээ үзүүлдэг байна.

Сармисны хандыг бүтэн нэг курс хэрэглэсний дараа хөдөлмөрийн чадвар нэмэгдэх, оюун санаа саруулжих, жин хасагдах, биеийн ерөнхий байдал эрс сайжирч байгааг мэдэрдэг.

Спирттэй сармисны ханд

Орц:

350 г сармис

0,5 л 96 хэмийн спирт

Ханд бэлдэх заавар:

  1. Сармисаа жижиглэн хэрчинэ эсвэл үрж жижиглэнэ.
  2. Спирттэй холино.
  3. 10 өдөр харанхуй газар байлгана.
  4. 10 хоногийн дараа хандыг шүүж аваад спирттэй шилээ хэд хоног бас амраана.

Дараах заавраар ууна

  1. Эхний өдөр өглөө 1 дусал, 2 дусал – өдрийн цайнаар, 3 дусал орой ууна.
  2. Хоёр дахь өдөр өглөөнийх 3 дусал, өдөр – 4 дусал, оройн хоолны үеэр 5 дусал.
  3. Гурав дахь өдөр өглөөнийх 5 дуслаар эхэлнэ, өдөр – 6 дусал, орой – 7 дусал.
  4. Дөрөв дэх өдөр өглөө 7 дуслаар, өдөр – 8 дусал, орой – 9 дусал.
  5. Тав дахь өдөр өглөө – 10 дусал, өдөр – 11 дусал, орой – 12 дусал.
  6. Зургаа дахь өдөр өглөө нь 15 дусал, өдөр нь 14 дусал, орой нь 13 дуслаар. Энэ өдрөөс эхлээд уух хэмжээ буурч эхэлнэ. Нэг дусал болтол буулгахад 10 дахь өдрийн орой болно.
  7. Арван нэгдүгээр өдрөөс эхлээд хандыг 50 мл сүүтэй (ойролцоогоор нэг хоолны халбага) ууж эхэлнэ. Өдөрт гурван удаа тус тус 25 дуслаар ууна. Ингээд ханд дуустал уугаарай.

Хандыг намар цагаар бэлдэнэ, энэ үеэр шинэ сармис гарсан байдаг. Ууж эхлэх сүүлчийн хугацаа бол 1-р сарын сүүлч, энэ цагаас хойших сармис шим тэжээлээ алдсан байх буюу үр дүнгүй болно. Хандыг ууж байх үед 2-оос багагүй литр ус заавал ууна, ингэснээр элэгний үйл ажиллагааг дэмжиж өгнө. Их хөдөл, кофе, өтгөн цай, какао хэрэглэхээс татгалз. Бас хурц хоолны амтлагчууд хэрэглэхгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *