Бид аз жаргалыг л мэдрэхийг хүсдэг, харамсалтай нь аз жаргал ээлжтэй. Хамгийн гол нь өөртөө хөшүүрэг олох хэрэгтэй.
Бид амжилт, төгс ажил, төгс найз, төгс байр орон сууцны тусламжтайгаар аз жаргалыг мэдрэхийг хүсдэг. Таашаал авахын оронд эцэст нь бид айдас, түгшүүртэй болдог. Гажиг сонсогдох хэдий ч аз жаргалын араас хөөцөлдөх тусам бид улам л аз жаргалгүй болно. Эрт орой хэзээ нэгэн цагт бид нэгийг бодох ажээ: амьдралд байгаа зүйл ердөө л энэ гэж үү? Үүнийг аз жаргалгүйдээ бус ухамсаргүйдээ бий болсон зүйл гэдгийг тэр болгон ойлгодоггүй.
Аз жаргал, амьдралын ухамсар хоёрын хооронд ямар ялгаа байна вэ? Амьдралыг ухамсарлахад үндсэн 4 багана байна.
Бүлгийн хамаарал
Таны зан чанарыг байгаагаар тань хүлээн авч үнэлдэг, хүндэлдэг, та өөрөө тэдний зан чанарыг бас л үнэлж хүндэлдэг тийм бүлэгт хамаарах тэр мэдрэмж. Зарим нэг бүлэг (сект, гэмт хэргийн) хуурамч мэдрэмж өгдөг. Ийм бүлэгт зөвхөн таныг байгаагаар чинь бус зөвхөн үзэн ядах сэтгэлээр тань үнэлж хүлээж авдаг байна.
Хайр, халамж, хүндэтгэл байгаа тийм газар жинхэнэ бүлэгтээ хамаарч байна гэж ойлгоно.
Танд сонголт байнга бий: та хүмүүстэй харилцахдаа энэ мэдрэмжийг өөрөө бий болгож болно. Бид өөрсдөө эргэн тойрныхоо хүмүүсийг үнэгүйдүүлдэг. Танил хүнээ үл анзааран хажуугаар нь өнгөрдөг. Хэн нэгэнтэй ярьж байхдаа утсаа оролдоно. Энэ бүх жижиг сажиг зүйл өөрсдийгөө үл хүндлэх, үзэн ядахад хүргэдэг байна.
Зорилго
Зорилго бидний өөрсдийн хүсэж байгаа зүйл бус харин бусдад өгөх чиглэлтэй холбоотой байдаг. Жишээ нь, эмнэлгийн зорилго – өвчтөнүүдэд туслах. Эцэг эхийн зорилго – хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх.
Зорилготойгоо нийцсэн амьдрал нэн чухал – бусдад туслахын тулд өөрийнхөө хүчтэй талыг ашиглаарай.
Ихэнх нь ажил дээрээ энэ хүчээ ашигладаг. Чухам ажил дээрээ нийгэмд тустай үйл хэрэг хийдэг, өөрийгөө хэрэгтэй гэдгийг мэдэрдэг. Зорилго болон ажил – энэ бол нэг зүйл биш. Зорилго ямар ч шалтгаантай байж болно. Зорилго бидний амьдралыг цааш хөтлөх хүчин зүйл юм.
Ямар нэгэн холбоос
Өдөр тутмын ахуй амьдрал буюу зөвхөн өөрийнхөө өмнөх амьдралаас толгой өндийлгөж бусдыг харах тэрхэн богино агшин байдаг. Зарим нэг нь уран зураг хараад эсвэл сүм хийдэд очиж мөргөл үйлдээд энэ агшинг мэдэрнэ. Зохиолчид бол – уран бүтээлээ туурвих үед энэ мэдрэмжийг мэдэрдэг.
Дараах үйл явдал хүнийг өөрчилж чадна. Туршилтанд оролцож байгаа хүмүүсийг 60 метрийн нэгэн модыг 1 минутын турш харахыг хүсжээ. Энэ туршилтаас хойш хүмүүс өөртөө бүх анхаарлаа хандуулалгүй, бусдын тусламж гуйсан хүсэлтэнд гараа сунгаж байв.
Өөрийгөө төсөөлөх
Өөрийн амьдралыг ухаарахын тулд өөрийгөө хэн болсныг ухаарахтай шууд холбоотой. Харамсалтай нь бид өөрсдийнхөө амьдралын зохиогч нь гэдгээ тэр болгон ойлгодоггүй буюу амьдралаа хэрхэн өөрчилж, хэрхэн хүүрнэхээ мэддэггүй явдаг. Бидний амьдрал – бий болсон баримтуудын цуглуулга биш. Эдгээр баримтууд дээр тулгуурлан бид өөрчлөлт хийж, хөрвүүлж, түүхээ дахин сэргээж болно.
Өөрийнхөө амьдралыг буурь суурьтай бодоорой: та юу олж гээсэн, ямар үйл явдал танд ихээр нөлөөлсөн, юу бий болгосон. Мэдээж нэг өдрийн дотор өөрийгөө ойлгож чадахгүй, хэдэн жил ч үргэлжилж болно. Танд хүнд хэцүү санагдахыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ гашуун түүхийг эргэн дурссанаар алдаагаа ухамсарлах боломж болно. Өөрөөр хэлбэл та амьдралаа ухамсарлахад нэг ч болов алхамд ойртож байна гэсэн үг юм.