in ,

ГоёГоё Юу вэЮу вэ

Бамбай булчирхайн өвчтэй болон 50-иас дээш насны эмэгтэйчүүдэд нэн тустай шүүс: Үүнийг уугаад эрүүл мэндээ авраарай

Бамбай булчирхайн өвчнөөр шаналж буй хүмүүс энэ шүүсийг уугаад эмийн гаралтай эмчилгээнээс бүрмөсөн татгалзаж болно.

Бамбай булчирхай бодисын солилцоог идэвхжүүлэх шилдэг ундаа. Бамбай булчирхайн өвчлөлийг анагаахад нэн тохиромжтой.

Бамбай булчирхай өвчлөхөд – уг эрxтэн гормоноо зохих хэмжээгээр ялгаруулж чадахгүйд хүрнэ.

Энэ асуудал эрэгтэй, эмэгтэй хүн гэж хүйсээр ялгахгүй, гэхдээ ихэвчлэн 50-иас дээш насны эмэгтэйчүүдэд илэрдэг байна.

Бамбай булчирхай бол маш чухал эрxтэн, үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй бол илүүдэл жинд хүргэнэ.

Уг ундаа нь амин дэм, эрдэс бодис, антиоксидантаар баялаг.

Орцод орох жимсний хальсыг ч ашиглах учраас бодисын солилцоог дэмжиж, глюкозын хэмжээг тэнцвэржүүлнэ.

Задь нь сэтгэл санаа, бодисын солилцоог дээшлүүлэх нэг орц болно.

Жүржийн шүүс нь С амин дэмээр баялаг – бидний бие эрxтний хэвийн үйл ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэх амин дэм.

Нимбэг – эмчилгээний зориулалттай, бие эрxтнээс xорт бодис гадагшлуулахад нөлөөлнө.

Кокосын тос – бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагааг дэмжинэ.

Бамбай булчирхайн өвчлөлийн үед хүмүүс кокосын тос хэрэглэж эхэлдэг, яагаад гэвэл уг эрxтний хэвийн үйл ажиллагааг дэмждэг ажээ.

Кокосын тос зохих тунгаар хэрэглэж эхэлсэн хүмүүс эмийн эмчилгээгээ зогсоох хүртэл үр дүнд хүргэдэг нь гайхалтай.

Гэхдээ та эмчтэйгээ зөвлөхгүйгээр бие даасан эмчилгээ хийж огт болохгүйг анхаарна уу.

Энэ бол уламжлалт анагаах ухааны үндэс дээр танилцуулж буй жор гэдгийг та бүхэн анхаарна уу.

Одоо жороо танилцуулъя.

Орц:

  • 1,5 литр цэвэршүүлсэн ус
  • 4-5 см хэрчим цагаан гаа
  • 1 ц.х нунтаг цинамон
  • 1 х.х кокосын тос
  • Стаканы ¼ хэмжээтэй цангисны шүүс
  • 1 чимх нунтаг задь
  • Тал стакан жүржийн шинэ шүүс
  • Тал стакан шинэ нимбэгийн шүүс эсвэл 1 киви

Бэлдэх арга:

  • Усаа бүлээсгээд буцалж эхлэнгүүт нь цинамон, цагаан гаа, задиа хийнэ. 2-3 минут зөөлөн гал дээр халаана. Галаа унтрааж усаа хөргөнө.
  • Нимбэг эсвэл киви, жүржийн шүүс, ус, бүлээсгэсэн кокосын тосоо хийж сайтар хутгана.
  • Өдрийн турш бүлээнээр нь 150 мл-аар ууна (хөрөгчинд хадгална).
  • 15 өдөр уугаад 7 хоног амарна.

Хориглох заалт: цусны өндөр даралттай хүмүүс уухыг хориглоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *