Бохир заваан ванн хараад дотор минь муухайрч байлаа. Гэхдээ ҮҮНИЙГ мэдэж байх ёстой санагдсан…
Амьдралыг хөнгөвчлөхийн зэрэгцээ, гэрийн ариун цэврийг дээд зэргээр байлгах аливаа арга залийг бид алга ташин хүлээж авдаг. Гэрийн эзэгтэй нар өөрсдийн шинээр олж нээсэн арга болгоноо бусадтай хуваалцахаар ч яарна. Цэвэрхэн гэр – энэ бол эрүүл бөгөөд аз жаргалтай гэр бүлийн үндэс. Цэвэрлэгээ гэдэг зүйл жирийн нэг сонирхолтой ажил болж хувирахад хүн болгон сонирхож эхлэх нь мэдээж.
Дараах зөвлөгөө танд хэрэг болно гэж бид найдаж байна. Гэрээ цэвэрлэхдээ та нэг туршаад үзэхэд илүүдэхгүй болов уу.
Цэвэрхэн ус буцалгагч, данх
Ус буцалгагч, данхандаа адил хэмжээгээр ус, уксус хийгээд тавь. Ус буцалгагчаа асаагаад усаа халаана. Унтраагаад дахин асаана, энэ мэт хэд хэдэн удаа усаа халаана. Өнгөр байгаагүй юм шиг л цэвэрхэн болно.
Шарах шүүгээний хавтан
Давсаар арчаад дараа нь цаасан алчуураар зүлгээрэй. Цэвэрхэн гэж жигтэйхэн.
Гялалзах гоожуур
Нарийн боов хийхэд ашигладаг цаас гоожуур өнгөлөхөд маш тохиромжтой.
Цэвэрхэн зуух
Шинэ мэт харагдуулахыг хүсэж байгаа бол оливын тостой алчуураар арчаарай. Илүүдэл тосыг цаасаар арчиж авна.
Аяганы өнгөр арилгах
Ус, уксусыг адил хэмжээгээр хийгээд 1 цаг байлгана. Дараа нь аяга таваг угаагч порлоноор л угаачих, аяга тань гялалзаж байна уу?
Махны мод
Махны мод цэвэрлэхийн тулд энэ аргыг ашиглаарай. Махны модон дээр нарийн боов хийхэд дэвсдэг цаас дэвсээд дээрээс нь давс цацна. Ингээд 1 минут халуун индүүгээр индүүднэ. Махны мод шинэ мэт болжээ.
Цасан цагаан ванн
Та энэ аргаар цэвэрлээд гайхах болно. Шөнөдөө халуун усаар ваннаа дүүргээд нэг порц хүчилтөрөгчийн цайруулагч хийгээд хонуул. Өглөө үр дүнг нь хараад өөрөөрөө бахархаарай.
Эвгүй үнэр дарах бодис
Гэрийн тэжээвэр амьтантай хүмүүст зориулав. Буйдангаас үнэртэх эвгүй үнэрийг дарахын тулд 1 х.х сод, 10 дусал лавандагийн тос, 2 стакан усанд уусгаад шүршдэг саванд хийгээд цэвэрлэгээгээ эхэлнэ.
Цэвэрхэн аяга таваг угаагч парлон
Хуванцар саванд 2 х.х давс, 2 стакан халуун ус хийгээд порлоноо хийж хонуулна. Ингээд маргаашнаас нь цэвэрхэн порлоноо ашиглаарай.
Хагарсан өндөг
Өндөг дээрээ давс цацаад 15 орчим минут байлгаад цаасан алчуураар арчаад л ав.
Цэв цэвэрхэн угаалтуур
Давстай нимбэгээр угаалтуураа арчихад шинэ юм шиг л гялалзах болно.
Түлэгдсэн хайруулын таваг
Багахан давс цацаад ус хийгээд орхи. 15 минутын дараа хайруулын тавгаа амархан цэвэрлэнэ.
Гялалзах хундага
Уксусаар хундагануудаа угаа. Ямар цэвэрхэн болсныг нь харах болно. Хамгийн гол нь уксусаа урсгал усанд сайтар угааж цэвэрлэх ёстой шүү.
Энэ мэт аргуудыг өөрийн болгоод авбал гэр цэвэрлэх ажил там болохгүй. Хамгийн гол нь гэрийн цэвэрлэгээндээ эрүүл мэндэд хоргүй бодис сонгож байхыг анхаараарай.