Эмэгтэй хүн болгон тансаг үнэртэхийг хүсдэг. Гоо сайхны тавиур дээр нь нэгээс их үнэртэй ус байхыг хүснэ. Үнэртэй ус нь гайхалтай мэдрэмж төрүүлдэг учраас энэ шуналд хөтөлдөг болов уу. Дуртай үнэртэй усных нь үнэр удалгүй арилж сэтгэлээр унагаах нь олонтаа.
Бүх л өдрийн турш үнэртэй усаа яаж үнэртүүлэх вэ? Арга нь таны төсөөлж байснаас ч маш энгийн.
Танд хэрэгтэй зүйл:
- Таны үнэртэй ус
- Вазелин
Нэгдүгээрт, вазелинаа гарын шуу, хүзүү гээд үнэртэй усаа цацах газраа түрхэнэ. Дараа нь вазелин дээрээ үнэртэй усаа цацаарай.
Вазелин будагны суурь шиг л үйлчилгээ үзүүлж байгаа буюу үнэрийг удаан барихад тусалж байгаа юм. Үнэртэй ус нь хуурай арьсан дээр “ажилладаггүй”, тиймээс чийгтэй суурь хэрэгтэй. Тэгээд л боллоо. Өдрийн турш та өөрийнхөө дуртай үнэртэй усыг үнэртэх боломжтой боллоо.