Уг хоолны дэглэмийг DASH гэнэ. Цусны даралт, атеросклероз өвчлөлтэй тэмцэх зорилгоор мэргэжлийн эмч нар зохиосон. Зүрх, судасны өвчлөлтэй тэмцэхэд боломжийн үр дүнгээ өгч байгааг эмч нар ажиглажээ.
DASH хоолны дэглэм зохиосон эмч нар бол АНУ-ын Зүрх, уушги, цусан хангамжийн үндэсний институтийн харьяа – тэд хоолны дэглэмээ туршилтанд оруулснаас хойш зүрх, судасны өвчлөлийг бууруулаад зогсохгүй илүүдэл жинг хасаж байгааг ч ажигласан байна. Тиймээс уг хоолны дэглэм нь турахыг хүсэж байгаа хүмүүст ч бас тохирно. Илүүдэл жин аажимдаа бууна, гэхдээ илүүдэл жин хурдан эргэж нэмэгдэхгүй. DASH нь тэнцвэртэй хоолны дэглэмд тооцогдох тул удаан хугацаанд баримталж болно.
Зүрхэнд зориулсан хоолны дэглэмийн нууц юунд оршино вэ?
Маш бага давс (өдөрт 1 ц.х-аас хэтрэхгүй) болон амьтны гаралтай өөх тос, маш их хэмжээгээр жимс, ногоо хэрэглэнэ. Консерв, хиам, хагас бэлэн бүтээгдэхүүн, түргэн хоол бүгд эрс хориотой. Хоолыг жигнэж, чанаж болгоно. Хооллох дэглэм нь өдөрт 5-6 удаа. Өөрөөр хэлбэл өдөрт үндсэн 3 хоол, 2-3 удаа жижиг зууш. Таатай урамшуулал: зүрхэнд зориулсан хоолны дэглэм нь согтууруулах төрлийн ундаа болон амттанд чанга хориг тавихгүй. Ямартай ч үе үе өөрийгөө 150 мл хуурай дарс, багахан амттанаар эрхлүүлээд байж болно.
Зүрхэнд зориулсан өдрийн хоолны цэс
Өглөө: жимс, жимсгэнэтэй овьёос, сахаргүй аяга ногоон цай, нэг жүрж
Өдөр: ногооны шөл нэг таваг, брокколитой гриллдсэн тахианы цээж мах 80 гр, 2 зүсэм бүхэл үрийн талх, шүүс
Орой: нимбэгийн шүүс цацсан загасны мах (100 г), ½ аяга бор будаа, 1 аяга аарц.
Хоолны дэглэм баримтлах төлөвлөгөө
Хоолны илчлэг чанар – ойролцоогоор өдөрт 2000 ккал. Хоолны төлөвлөгөөнд үндсэн 8 хүнс багтана.
Бүхэл үрийн – өдөрт 7 порц хүртэл. Нэг порц – нэг зүсэм талх (бүхэл үрийн эсвэл хивэгтэй талх), 30 г будаа эсвэл тал аяга каш. Заримдаа хатуу төрлийн гоймон идэхийг зөвшөөрнө.
Ногоо, жимс – өдөрт 8-10 порц.
Ялангуяа зүрхэнд улаан лооль, лууван, хүрэн манжин, хулуу, гуа, бүх төрлийн байцаа, үүнд брокколи, вандуй, бууцай, алим, жүрж. Порц – нэг шинэ ногоо, жимс, нэг аяга навчит ногоо (100-150 г) эсвэл салат, 5-6 ш дэвтээсэн хатаасан жимс, 0,5 стакан шүүс, 150 мл ногооны шөл.
Тослоггүй сүүн бүтээгдэхүүн – өдөрт 2-3 порц. Нэг порц нь стакан аарц, ээдэм, тараг эсвэл 50 г хатуу бяслаг.
Тос болон бусад өөх тос – өдөрт 30 г хүртэл. Жишээ нь, 1 х.х ургамлын тос.
Самар, үр, шош – долоо хоногтоо 4-5 удаа. Нэг удаад 30 г-аас хэтрэхгүй
Мах, үүнд загас, тахианы мах – өдөрт 1-2 порц, нэг порц нь 100 г.
Амттан – долоо хоногтоо 5 порц хүртэл. Нэг порц нь 1 х.х жимсний чанамал эсвэл зөгийн бал, 1 зефир эсвэл 100 г цэлцэгнүүр.
Зүрхэнд зориулсан уг хоолны дэглэмийг баримталснаар өөрийгөө зүрх, судасны өвчлөлөөс хамгаалахын зэрэгцээ илүүдэл жинд санаа зовохгүй болно.