Нурууны ерөнхий байдал эрүүл мэндэд ямар их нөлөөтэйг бид тэр болгон мэддэггүй нь харамсалтай. Үүнд зулайнаас авахуулаад хурууны үзүүр ч хамаарна. Хүний бие махбодь харилцан шүтэлцээтэй маш нарийн систем, нэг нь л доголдвол бусдадаа нөлөөлөх ажээ.
Нуруундаа анхаарал хандуулах ямар чухлыг та бүхэнд танилцуулах гэж байна.
Хүзүүний яс
Нугасны 1-7 дугаар үе нь сонсгол, хараа болон хэл ярианы эрхтнүүд, тархитай холбоотой байдаг. Тиймээс асуудал үүсэхэд толгой ихээр өвддөг.
Нугасны 7-р үе
Энэ бол бамбай булчирхайн эрүүл мэндийг хариуцах мэдрэлийн томоохон төв. Хүзүүний ясны 7-р үе болон 1-3-р үе нь зүрхний эрүүл мэндийг ч хариуцна. Өтөл насандаа нуруу нь бөгтийж байгаа хүмүүсийн дунд зүрхний асуудал үүсэх магадлал 99%-иар нэмэгддэг байна.
Цээж орчмын яс
Нурууны 4-8-р үе нь хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой байдаг. Тийм учраас хоол идсэний дараа цээжээр хөндүүрлээд байвал ходоод хоолоо боловсруулж чадахгүй байгаагийн дохио гэж үзнэ.
Нурууны 9-12-р үе нь шээсний замын эрүүл мэндэд нөлөөлдөг. Тиймдээ ч булчин татаад байгаа юм шиг, бөөр ч өвдөөд байгаа юм шиг мэдрэмж төрдөг байна. Ямартай ч таагүй удаан үргэлжлэх мэдрэмж бол эмчид үзүүлэх шалтгаан болно.
Ууц
Ууцнаас дээгүүр хэсэг нь бүдүүн гэдэстэй холбоотой учраас бүдүүн гэдсийг эмчилсний дараа ууц орчмын өвчин арилж болно. Эсвэл эсрэгээрээ эмчилгээ хийхэд ч бүдүүн гэдэсний өвчлөл дарагдах магадлалтай.
Ууцнаас доогуур хэсэг – бэлэг эрхтний системийн өвчлөлтэй холбоотой дохио ирнэ. “Эрэгтэй” болон “эмэгтэй”-чүүдийн төрөл бүрийн үрэвсэлт өвчлөл нь бэлхүүс орчмоор таагүй мэдрэмж төрүүлдэг байна.