Бурхан яагаад муу санааг бий болгосон бэ?
Их сургуулийн профессеор оюутнууддаа энэ асуултыг тавьжээ:
Мэдэрч байгаа болгоныг Бурхан бий болгосон.
Нэг оюутан зоригтойгоор:
Тийм ээ, бүгдийг Бурхан хийсэн.
Бурхан бүгдийг хийсэн үү? гэж профессор асуув.
Тийм ээ, гэж оюутан хариулжээ.
Профессор асуув:
Хэрвээ Бурхан бүгдийг зохион бүтээсэн юм бол муу санааг ч гэсэн тэр гаргасан гэж ойлгож болох нь ээ? Бидний үйл хөдлөл биднийг илэрхийлдэг зарчмыг бодож үзвэл Бурхан өөрөө муу санаа болж таарах нь.
Оюутан ийм хариу сонсоод дуугаа хураав. Оюутныг нам болгосондоо профессер сэтгэл хангалуун байлаа. Оюутнууд профессорыг мундаг хэмээн амандаа шуугина. Ингээд профессор Бурханд итгэнэ гэдэг нь домог гэдэг үзэл бодлоо илэрхийлэв.
Бас нэгэн оюутан гараа өргөөд:
Профессор оо, таниас нэг зүйл асуучих уу?
Тэг л дээ гэж профессор хариулав.
Оюутан босоод:
Профессор оо, хүйтэн гэж байдаг уу?
Юун хачин юм асуугаад байна. Байлгүй яах вэ дээ. Чи хэзээ ч даарч үзээгүй юу?
Оюутнууд инээлдэцгээв. Залуу үргэлжлүүлэн:
Үнэн хэрэгтээ, хүйтэн гэж байдаггүй. Физикийн хуулиар бол хүйтэн гэдэг нь дулаан байхгүй учраас хүйтэн гэдэг ойлголт гарч ирсэн. Хүн болон эд зүйлийг судалж болно.
Абсолют тэг (Фаренгейтийн -460 хэм) хэмд ямар ч дулаан байхгүй. Энэ үед бүх матер инерц болж уг хэмд хариу үйлдэл үзүүлж чадахгүй. Хүйтэн гэж байхгүй. Энэ үгийг бид дулаан байхгүй үед хэрэглэх гэж л гаргаж ирсэн.
Оюутан цааш:
Профессор оо, харанхуй гэж бий юу?
Мэдээж, байлгүй яах вэ.
Дахиад л та буруу хэллээ. Харанхуй гэж бас байхгүй. Гэрэл байхгүй учраас л харанхуй гэж ярьдаг юм. Бид гэрлийг судалж чадна, харин харанхуйг чадахгүй. Бид Ньютоны хуулийг ашиглан олон өнгийн гэрэл цацруулж гэрлийн долгион болгоныг судалж чадна. Харин харанхуйг судалж, хэмжиж чадахгүй. Ямар ч гэрлийн тусгал харанхуйг гэрэлтүүлнэ. Ямар нэгэн орон зай хэдий хэр харанхуй вэ гэдгийг та тогтоож чадах уу? Та хэдий хэр гэрэлтэй байна вэ гэдгийг л тогтоож чадна. Тийм биз дээ? Харанхуй гэдэг ойлголт бол гэрэл байхгүй үеийн ойлголтыг илэрхийлэх гэж л хэлдэг үг юм.
Эцэст нь залуу оюутан профессороос:
Ноёнтоон, муу санаа гэж байдаг уу?
Энэ удаад профессор итгэл муутайхан:
Мэдээж, би түрүүн хэлсэн шүү дээ. Бид өдөр болгон л муу муухайтай учирч байна, гэмт хэрэг, хүчирхийлэл хаа сайгүй. Энэ нь муу санаа байгаагийн илрэл мөн.
Харин оюутан хариуд нь:
Муу санаа гэж бас байхгүй. Муу санаа гэдэг Бурхангүйн л шинж. Яг л харанхуй, хүйтэн гэдэг үг шиг – Бурхан байхгүй үед муу санаа гэдэг үгээр илэрхийлсэн юм. Бурхан өөрөө муу санааг бүтээгээгүй. Муу санаа гэдэг хайр, итгэл үнэмшилгүйн шинж, яг л гэрэл, дулаан байхгүй гэдэгтэй адил. Муу санаа – хүний зүрх сэтгэлд Бурхны хайр байхгүй л гэсэн үг. Дулаан байхгүй болоход хүйтэн болдог шиг, гэрэл байхгүй болоход харанхуй болдог шиг л …
Энэ оюутны нэрийг Альберт Эйнштейн гэдэг байжээ…