in ,

ГоёГоё ГайхмаарГайхмаар Яг зөвЯг зөв

Хөлийн улан дээр маш чухал 7 цэг байдгийг та мэдэх үү? Ямар учиртай цэгүүд болохыг танд хэлж өгье

Дараах цэгүүдийг санаж явах хэрэгтэй – энгийн иллэг таны амьдралд том хувь нэмэр оруулах болно. Биологийн идэвхт цэгүүд дээр дарахад хэцүү байдаггүй, мөн ийм эмчилгээ нь ямар нэг гаж нөлөө үзүүлдэггүйгээрээ давуу талтай байдаг.

1. Хөлийн эрхий хуруун дээр гипоталамусыг (харааны товгор) идэвхжүүлдэг цэг байрладаг. Энэ цэг дээр дарснаар хоолны дуршлыг хянаж болохоос гадна илүүдэл жин хаяхад тусална.

2. Хөлийн эрхий хуруун дээр мөн гипофизтэй (өнчин тархи) холбоотой цэг оршдог. Энэ цэг дээр иллэг хийснээр ямар ч дааврын тэнцвэр алдагдлыг тогтворжуулах эсвэл урьдчилан сэргийлэх боломжтой.

3. Эрхий хурууны доор өөр нэг цэг байрладаг: түүн дээр иллэг хийснээр бамбай булчирхайд сайнаар нөлөөлнө.

4. Харин хөлийн улны яг голд дарвал бие суларч тайвшрах болно – энэ цэг нь бидний диафрагмтай (өрц) холбоотой байдаг.

5. Улны голоор зөөлөн дарснаар стрессээс хялбархан салах болно.

6. Одоо та хөлийн улны дотор захын дунд хэсгийн ойролцоох цэгт анхаарлаа хандуулаарай. Энэ цэгт бөөрний дээд булчирхайг удирддаг “чиглүүлэгч удирдлага” бий. Хэт их ядарсан үед эсвэл хурдан сэргэх хэрэгтэй байгаа бол энэ цэг дээр иллэг хийгээрэй.

7. Өсгийнд ойр орших цэг нь биеийн бүх ялгаруулах тогтолцоог идэвхжүүлдэг. Энэ цэгт дарснаар илүүдэл хорт бодисыг гадагшлуулах болно.

Өдөр бүр хэдэн минутыг уландаа иллэг хийхэд зарцуулснаар үр дүн нь илт мэдэгдэх болно!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *