in

Бие махбодийн талаарх бидний төдийлөн сайн мэддэггүй 18 баримт: Эдгээрийг эмч нар хүртэл танд хэлж өгөхгүй

Бидний бие махбодь – минут тутамд хэдэн мянган үйлдэл гүйцэтгэх төгс машин, энэ нийтлэлийг уншиж байхад ч гэсэн гүйцэтгэсээр л байгаа. Харин эзэд нь болох бид өөрсдөө тэр тухай гадарлах ч үгүй.

Таныг алмайруулах хэд хэдэн сонирхолтой баримтуудыг цуглууллаа.

Шинээр мэндэлсэн хүүхдэд тойг байдаггүй: зөөлөн мөгөөрс байх бөгөөд 3 наснаас эхлэх хатуурч эхэлдэг ажээ.

Нүдний эвэрлэгч бүрхэвч – цусаар дамжуулж хүчилтөрөгч авдаггүй цорын ганц эрхтэн, шууд агаараас авдаг байна.

Өөрийгөө гижигдээд инээж чадахгүй, энэ бол боломжгүй зүйл. Учир нь тархи уг үйлдлийг хүлээн авахгүй байх дохио өгсөн байдаг.

Хүний тархи биеийн хүчилтөрөгчийн 20%-ийг, глюкозын 50%-ийг, мөн хэвийн үйл ажиллагааг хангахад биеийн нийт энергийн 20%-ийг ашигладаг. Тархины 10-хан хувийг ашигладаг гэдэг цуурхал шүү: тархины хэсэг болгоныг бид бага багаар байнга ашиглаж байдаг ажээ.

“Цасан сохор” – хурц гэрэлд юм харж чаддаггүйг хэлнэ.

Ихэнх хүмүүс тодорхой хугацаанд нэг хамраараа амьсгалдаг. Хамрын амьсгалах “ээлж” 4 цаг тутамд өөрчлөгддөг.

Булчингийн массыг гээх нь олж авахаасаа 2 дахин хэцүү.

Айдас, аюулын үед нүд том болох нь дараах учиртай: нөхцөл байдлыг илүү дүгнэхийн тулд ихийг харах шаардлага гардаг.

Шаргал бүсгүйн үсийг техникт ашигладаг – гигрометр (агаарын чийгшил хэмжих төхөөрөмж)-т ашигладаг.

Бүх булчингийн 25% нь нүүр, хүзүүгээр байрлана, тэгээд л нүүр царай төрөл бүрээр хөдөлж чаддаг юм.

Бидний тархи цахилгаан гэрэл асаах төдий цахилгаан энерги боловсруулж чадна.

Шинээр төрсөн хүүхэд 270 гаруй ястай байдаг. Аажимдаа цөөрсөөр насанд хүрэхдээ 206-аар тоологдоно.

Дальтонизм (өнгө ялгах чадваргүй)-ыг эрчүүдийн өвчин гэж үздэг ч гэлээ эмэгтэйчүүдийн 0,4% нь дальтонизмоор шаналдаг (харьцуулахын тулд, эрчүүд 2-8%). Харин дальтоник байх эсэх нь эхийн генээс хамаарна.

Хүний үсний амьдрах хүрд 2-5 жил, харин зарим нэг нь 7 жил ч насална.

Хүний зүрх 1 жилд усан бассейн дүүргэх хэмжээний цус шахдаг (ойролцоогоор 2,5 сая литр).

28 хоног тутамд таны арьс шинэчлэгдэж байгаа, амьдралынхаа туршид ойролцоогоор 40 кг арьс “хаяна”.

1 алхам хийхийн тулд зохих дарааллын дагуу 200 гаруй булчинг суллаж, чангалах ёстой. Энэ тоо тухайн хүний бие махбодиос шалтгаалж өөр байж болно. Гэхдээ л бодит үнэнд дөхөж очсон тоо юм шүү.

Элэг нь эрүүл эсийн 25%-ийг хадгалж үлдсэн байх тохиолдолд нөхөж ургадаг цорын ганц эрхтэн юм.

Энэ бол хүний бие эрхтний тухай нууцын дөнгөж наад зах нь. Жишээ нь, та энэ нийтлэлийг уншихад 2 минут зарцуулсан бол ойролцоогоор 40 удаа нүдээ анивчуулсан байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *