in ,

Алхаа гишгээгээ ажиглаж өөрийнхөө эрүүл мэндийн байдлыг мэдэж аваарай

Алхаа хүний сэтгэл зүйг илтгээд зогсохгүй эрүүл мэндийн асуудлыг ч илтгэнэ. Өгзгєє хаялан яваа бүсгүйг эмэгтэйлэг болохоороо ингэж явж байна гэж бодож байна уу? Үнэн хэрэгтээ тэрээр хөдөлгөөн багатай, нурууны булчингийн асуудалтай бүсгүй.

Алхаагаараа өөрийнхөө эрүүл мэндийг мэдэж авцгаая.

Гутал

Юуны түрүүнд гутландаа анхаарал хандуулна уу. Дундуураа жигд элэгдсэн бол танд ямар ч асуудал алга. Хэрвээ гутлын ул дотор талаараа эсвэл эсрэгээрээ гадна талаараа элэгдсэн бол – таны хөлийн ул хэлбэрээ алдсаны шинж. Энэ нь тохирох гутал сонгоход маш хэцүү, бас хөл амархан ядрах, артроз тусаж болзошгүй.

Ингэж харагдана:

Алхаа

Алхаж байхдаа өөрийнхөө болон бусдын алхааг анхаараарай. Зөв алхааг илтгэх маш олон шинж тэмдэг байдаг. Жишээ нь:

  • Хэт ойр алхаа. Боломжит шалтгаан – өвдөгний гэмтэл.
  • Өгзгєє хаялах. Боломжит шалтгаан – нурууны сул булчин.
  • Чанга алхаа. Боломжит шалтгаан – хөлийн мэдрэмж сул.
  • Хөлөө чирэх. Боломжит шалтгаан – хөлийн булчин сул, хөдөлгөөнөө хянах чадваргүй.
  • Алхаа дундаа найгах. Боломжит шалтгаан – бэлхүүсний мэдрэл сул.
  • Үсчих. Боломжит шалтгаан – шилбэний булчинд хэт ачаалал өгөх.
  • Доголох. Боломжит шалтгаан – хөлийн төрөл бүрийн бэртэл гэмтэл, хөл урт богино байх.

Алхах зөв техник

  • Газарт эхлээд өсгийгөөр дараа нь – улаар хүрээд биеийн жин өлмий дээр ирнэ.
  • Хөлийн тавилтууд өөр хоорондоо параллель байна. Загвар өмсөгчдийн “нэг шулуун”-аар алхах техник нь буруу.
  • Хөл тавилтын урт адилхан байна – таны хөлийн хэмжээнээс 1,5-2 см-аар их. Алхааны хурдыг нэмэхийн тулд түлхэлтийг нэмэхээс бус тавилтын уртыг нэмэхгүй.
  • Биеийн хөдөлгөөн хөлийн улнаас түрүүлж хийгдэхгүй.

Нуруу

Алхаж байхад нурууны байдлыг үнэлэх бүрэн боломжтой. Угтаа бол алхаж байхад нуруу эгц, гэдэс татаастай, мөр сул байх ёстой. Бөгтийсөн эсвэл хэт гэдийсэн нуруу булчингийн өвчлөлд хүргэдгээс гадна цусан хангамж алдагдана. Үүнээс гадна бөгтөр нуруу хүний өөртөө итгэх итгэлийг багасгадаг ажээ.

Толгой

Бүх зүйл хялбархан – толгой эгц байх ёстой. Хүмүүс мөр, нуруундаа маш их ачаалал авдаг. Хэрвээ алхаж байхдаа толгойгоо урагш унжуулбал толгойн өвчнөөс салахгүй. Алхаж байхад толгой нурууны адил нэг шулуунд байрлах ёстой. Зөвхөн хараагаа л зайлшгүй шаардлагатай үед буулгана.

Гар

Гараа хэт савчуулах эсвэл огт хөдөлгөхгүй байх нь этгээд харагдана. Алхаж байхад гар хөдөлгөөнийг дэмжих ёстой.

Зөв техник:

  • Баруун хөл тавигдахад зүүн гар урагш тавигдах, тэгээд цааш эсрэг хөдөлгөөнөөр явагдана.
  • Гарын хөдөлгөөн жигд, гар сул байна.
  • Гараа халаасандаа хийх хэрэггүй – биеийн хөдөлгөөн буруу хэмнэлд орно.
  • Ачааллыг гартаа жигд авна, ингэснээр нуруу муруйхаас хамгаалж чадна. Мэргэжилтнүүд цүнх бус үүргэвч үүрэхийг санал болгож байна.

Алхахын ашиг тус

Зөв алхсанаар эрүүл мэндээ дэмжиж байгааг мартаж болохгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *