Бага байхдаа шүдэнз эсвэл савхаар дүрсийг нь өөрчилж юу хүссэнээ хийдэг л байсан биз дээ? Өнөө цагт ч гэсэн энэ төрлийн бодлого алдартай хэвээрээ л байна, яагаад гэвэл оюун ухааныг ажиллуулдаг шилдэг бодлогуудын нэг ажээ.
Энэ удаад та бүхэндээ шүдэнзээр бодох бодлогыг санал болгож байна.
Танд 9 ширхэг шүдэнз хэрэгтэй. Гурван адил хэмжээтэй дүрс хийх гэж оролдоорой. Ганц ч шүдэнз илүү гарах ёсгүйг анхаарна уу.
Хэрвээ хамгийн энгийнээр хийсэн бол нэг шүдэнз дутна.
Бодлогыг бодож чадахгүй бол доош гүйлгэж үзээрэй. Бодох дөрвөн хувилбар бий.
Нэгдүгээрт
Дөрвөн ромбоор зургаан өнцөгт хийж болно.
Хоёрдугаарт
Ромбуудыг дээр дээрээс нь тавьж болно.
Гуравдугаарт
Гурван огтлолцох ромбыг гурвалжин байдлаар тавьж болно.
Дөрөвдүгээрт
Эцэст нь есөн шүдэнзээр ромбуудыг огтлолцлуулан тавьж болно.