Хөдөлгөөний дутагдал, хортой зууш, компьютерийн дэлгэц шагайх – энэ бүгд оффисын ажлын дүр төрх, эрт орой хэзээ нэгэн цагт эрүүл мэндэд асуудал үүсгэнэ.
Хэрвээ та суугаа ажилтай бол хоолны жагсаалтандаа заавал оруулах хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.
Нүдэнд
Технологи хурдацтай хөгжиж байгаа хэдий ч нүдэнд ачаалал өгөхгүй байх компьютерийн дэлгэц гарч ирээгүй л байна. Тосны хүчил Омега 3, лютеин, цинк болон А, С, Е амин дэмийн агууламжтай хоол хүнс нүдний эрүүл байдлыг хадгалахад тусална:
- Ногоон навчит ногоо (салатны байцаа, бууцай, байцаа)
- Өндөг
- Цитрусын төрөл
- Жимсгэнэ
- Самар, үр
- Тослог загас (яргай, скумбр, форель)
Дархлаа сайжруулах
Битүү тасалгаа, үүнд оффис хамаарна – нян, вирус үржих таатай орчин. Тийм учраас, өвчтэй нэг нь өвчнөө бусдад хурдтайгаар тарааж байгаа нь гайхаад байх зүйл биш юм. Халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд дархлаа дэмжих хоол хүнс хэрэглэнэ:
- Цитрусын төрлийн
- Улаан чинжүү
- Брокколи
- Сармис
- Цагаан гаа
- Киви
- Папайю
Бодисын солилцоог идэвхжүүлэх
Бодисын солилцоо хэдий хэр идэвхтэй байна төдий чинээ калори шатаана. Өдрийн ихэнх цагийг сууж өнгөрөөдөг оффисын ажилтай хүмүүсийн хувьд маш хүнд асуудал. Харин дараах хүнсний бүтээгдэхүүний тусламжтайгаар бодисын солилцоог идэвхжүүлж болно:
- Далайн байцаа
- Кофе
- Цай
- Амтлагчууд (цагаан гаа, кайен перец, кардамон)
- Шош
- Өөхгүй мах (тахианы, цацагт хяруулын)
Тархинд
Зөв хооллолт нь зөвхөн бие махбодид сайнаар нөлөөлөөд зогсохгүй тархины хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Тархи нь оффисын ажилтай хүмүүсийн хувьд ажлын чухал “багаж хэрэгсэл” болно. Тархины үйл ажиллагааг дэмжихийн тулд:
- Тослог загас (яргай, форель, семга)
- Нэрс
- Самар, үр
- Ширхэглэг хүнс (овьёос, бүхэл үрийн талх, бор будаа)
- Анарын шүүс
- Хар шоколад
Гэдэс ходоодонд
Америк эрдэмтдийн хийсэн судалгаагаар 10-аас дээш жил суугаа ажил хийсэн хүн ходоодны хорт хавдар тусах магадлал хоёр дахин нэмэгддэг гэжээ. Энэ эрсдэлийг байнгын хөдөлгөөн бууруулна (ажлын цагаар хийх хөдөлгөөн ч мөн үүнд хамааралтай), мөн дараах хоол хүнснээс бүрдэх зөв дэглэм нөлөөлнө:
- Брокколи
- Бууцай
- Цитрусын төрлийн
- Жимсгэнэ
- Ширхэглэг хүнс (овьёос, талх, бор будаа)
Харин улаан мах болон боловсруулсан мах (зайдас, хиам)-ны хэрэглээг хязгаарлахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.