Зарим нэг ахуйн аргууд энгийн мөртлөө маш их үр дүнтэй байх тул үе дамжин ашигласаар иржээ. Гэхдээ зарим нэг нь цаг хугацааны эрхэнд мартагдаж “эртний арга” хэмээгдэх нь ч бий.
Та бүхэндээ өнөө цагт мартагдсан, гэхдээ маш үр дүнтэй 10 аргыг танилцуулж байна.
Усанд нь тал аспирин хийвэл сарнай 2 дахин удаан амьдарна
Аспирин ус муудахаас хамгаалж таны цэцгийг (сарнай, хризaнтема, хадаасан цэцэг, гладиолус) удаан хугацаанд сайхнаар нь хадгалах болно. Харин нaрцисс хийх усанд чимх давс хийнэ, гeоргинд багахан укcус.
Хүүхдэд үзгийг нь зөв бариулж сургахад резин ашиглана
Гарандаа резин хийгээд дараа нь үзгэндээ эргүүлж углаарай. Ингэснээр хүүүхэд үзгээ зөв барьж сурах юм.
Хувцсан дээрээ тос дусаасан бол хурдан давс цац
Давс нь өөртөө маш их хэмжээний тос шингээдэг. Толбо дээр цацаад хүлээ. Тосны толбо амархан арилна, жижигхэн бол бүр ор сураггүй арилах биз.
Хатсан хумсны будгийг хумсны будаг арилгагч шингэн бодисоор шингэлнэ
Хэдхэн дусал будаг арилгах шингэн байхад л таны хумсны будаг шингэрээд ирнэ. Гэхдээ хэтрүүлж болохгүй, эс бөгөөс таны будаг зүгээр л ус болно шүү.
Тvлэгдсэн саванд давсны уусмал хий
Тостой тvлэгдсэн сав байсан ч хамаагүй элдэв тусгай бодисгүйгээр арилгаж болно. Хэдэн халбага давс хийгээд багахан устай 15-20 минут буцалгаарай.
Хэрчим нимбэгээр хүрэн манжин эсвэл жимсгэний өнгийг арилгаж болно
Жирийн саван ягаан өнгийг улам тодруулдаг. Тийм учраас хүрэн манжин, жимсгэнээс гарт үлдсэн будгийг нимбэгний шүүс эсвэл хэрчим нимбэгээр арчиж арилгаарай.
Давстай усанд чанавал өндөг хагарсан ч цагаан нь гоожихгүй
Давс нь өндөг харагах эсэхэд нөлөөлөхгүй. Гэхдээ хагарсан өндөгний цагааныг гоожуулахгүй байх үйлчилгээ үзүүлнэ. Өндөгний амтыг ч өөрчлөхгүй.
Талх үйрээд байвал xутгаа халуун усанд дүр
Шинэ талх зүcэхэд үйрээд байдаг, тэгвэл буцалж буй усанд xутгаа дүрээд аваарай. Xутгаа хуурай болтол нь арчаад шинэхэн талхаа зүснэ.
Төмс xортон шавьжид хатгуулсан шaрхны үрэвслийг дарна
Дунд зэргийн төмс хальслаад угааж цэвэрлэнэ. Дундуур нь хэрчээд хазсан газрын шaрх дээр тавиад боогоорой.
Төмс нь загатнаа багасгана, шaрхыг чийгшүүлэх хэдий ч эдгэрэлтийг хурдасгадаг. Ямар ч төрлийн шавьжид xазуулсан шaрханд үр дүнгээ өгнө.
Цагаар зүг чигээ баримжаалах
Бугуйн цагаа аваад цагийн зүү нь нар руу харахаар барина. Тэгээд цагийн зүү болон 1-ийн тооны дундуур хувааж өнцгийг гаргаж ирнэ. Өнцгийн зураас өмнө зүгийг заах юм.
Үдээс өмнө – өмнө зүг нь нарны баруун талдаа, үдээс хойш – өмнө зүг нь нарны зүүн талдаа гарна.