in

Гэрээ зөв зохистой тохижуулж чадах юм бол өдөр бүр цэвэрлэгээ хийгээд байх ч шаардлагагүй болно!

Орчин үеийн хэв маяг бүхий гэрийн тохижилтыг цэвэрхэн байлгах гэдэг биелэшгүй мөрөөдөл мэт. Үнэндээ бүрэн боломжтой ажээ.

Гэрээ байнга цэвэрхэн байлгах 10 нууцаас дэлгэж байна.

Тэгш гадаргуу

Гэрийн засал чимэглэлийн гадаргуу нь тэгш байх ёстой, яагаад гэвэл элдэв завсар, нүхээр л хог цуглардаг гэж бид боддог. Ялангуяа том хэмжээтэй шал, хана үүнд хамаарна.

Ламинат шал сонгохдоо, углуургагүй шал сонгоно – өнцгийг нь бага зэрэг буландуулж гаргасан шал байх ажээ.

Өнгө

Өнгө мөн нөлөөлнө. Шалны төгс сонголт – бүдэг саарал завсрын өнгө. Тоосны өнгөтэй төстэй учраас тоос шороо төдийлөн анзаарагдахгүй, хар эсвэл өөр бусад өнгийн шал нь алхам бүрийн тань “түүх”-ийг хадгална.

Плитаны хар нөхөөс

Хэрвээ плитаны завсар нөхөөс тавьж байгаа бол хар өнгөтэйг сонгоно. Илүү гоёмсог харагдаад зогсохгүй толбо зэрэг зүйлс мэдэгдэхгүй.

Тоос шороо татах хогшил цаашаа

Бэлэг дурсгал, баримал – төгс гэрийн чимэглэлийн хувьд нэн тохиромжгүй эд хогшил. Тоос шороо их унана, бүгдийг нь байнга арчиж цэвэрлээд байх боломжгүй. Хэрвээ таны хувьд үнэхээр үнэ цэнэтэй эд зүйл бол шургуулга зэрэгт цааш далд хийгээрэй.

Давхар таазнаас татгалзах

Одоо үеэ өнгөрөөсөн давхар хагас тааз гэрийн эздэд багагүй төвөг учруулдаг. Маш их хэмжээний тоос шороо цугларна, үүнийг нь цэвэрлэх гэж багагүй хүч хөдөлмөр, цаг заваа зарах хэрэгтэй.

Энгийн сонголт

Арьсан буйдан, креслийг цэвэрхэн байлгах бүрэн боломжтой. Чийгтэй алчуураар арчихад л цэвэрхэнээрээ байх ажээ. Хэрвээ та даавуун материалтай буйдан сонгосон бол угааж болох сольдог углуургатайг нь сонгоорой.

Завсар үлдээхгүй

Үүнд плита, зуух зэргээс гадна бүх гадаргуу хамаарна. Жишээ нь, гал тогооны тавилга хажуу бөөрөөрөө хананд шахагдсан, харин босоо шкаф нь таазандаа тулсан байхыг ойлгоно. Нэгдүгээрт, орон зайг бүрэн утгаар нь ашиглаж чадаж байна. Хоёрдугаарт, шкафны дээр унах тоос шороог цэвэрлэх ажлаас чөлөөлөгдөж байна. Бас нэгэн хувилбар – засвар хийж байхдаа л гал тогооны тавилгыг битүүлж тоос шорооноос хамгаалж болно.

Мөлгөр гадаргуу

Угаахад ч амар байдаг юм. Аль болох цайвар өнгөтэй байна – хар гадаргуу дээр тогтсон хурууны хээ маш ихээр мэдрэгддэг бол цайвар өнгө дээр төдийлөн мэдрэгдэхгүй. Тиймдээ ч скандинавын гэрийн эзэгтэй нэр цайвар өнгийг ихэвчлэн сонгодог байна.

Хивснээс татгалзах

Хивс, хивсэнцэр – тоос шороо сорох мангасууд л гэж ойлго. Орчин үед халуун шалны маш олон технологи бий болсон, тиймээс шалаа хивсээр дулаахан байлгана гэсэн бодлоосоо салсан нь дээр болов уу.

Минимализм

Энэ л хэв маяг гэрээ цэвэрхэн байлгахад хамгийн тохиромжтой. Үүн дээр тэгш гадаргуу, зохих өнгө, элдэв гоёл чимэглэлээс татгалзах чадвар нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *