Нvцгэн унтсанаар стрессийг багасгахаас гадна өөр ямар ямар сайн талтай болохыг танилцуулъя.
Бөх унтана
Нойрны чанар тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг. Рочестерын их сургуулийн эрдэмтдийн үзэж байгаагаар, унтаж байхад тархинд хуримтлагдсан хорт уураг устдаг ажээ. Эдгээр хорт уураг нь тархины хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна. Жишээ нь, мэдээлэл боловсруулах, асуудал шийдэх, уран бүтээлч чадварыг бууруулдаг.
Амстердамын их сургуулийн эрдэмтэд биеийн бага хэм гүн нойрсоход нөлөөлдөг болохыг тогтоосон. Тиймээс аль болох нvцгэн унтахыг зөвлөжээ, энэ тохиолдол шөнө сэрвэлзэх нь ч багасч байгааг эрдэмтэд батлаад байна.
Стрессийн хэмжээг бууруулна
Стресс дархлааг бууруулж зүрх-судасны өвчлөлийн үндэс болохоос гадна илүүдэл жинд хүргэнэ. Стресс нь цусан дахь кортизолын хэмжээг ихэсгэдэг байна.
Нөхцөл байдлыг амралт, эрүүл нойр сайжруулна. Эхний хэсэгт зааснаар хувцасгүйгээр та тайван нойрсох болно шүү.
Эрүүл мэндийг сайжруулна
АНУ-ын Эрүүл мэнд хамгааллын үндэсний хүрээлэнгээс хийсэн судалгаанаас харахад, биеийн бага дулаан нь бодисын солилцоог идэвхжүүлж байжээ. Энэ нь бор өөх идэвхжиж байгаатай холбоотой юм. Энэхүү процесс нь калори шатааж турахад нөлөөлнө.
Нvцгэн унтахад цусан хангамж сайжирна, үүний үр дүнд зүрх, булчингийн үйл ажиллагаа дэмжигдэнэ. Үүнээс гадна өсөлтийн гормон болон мелатонин ихээр ялгарч хөгшрөлтийн үйл явц удаан явагдахад нөлөөлдөг байна.
Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ
Энэ бол амжилтын үндэс. Өөртөө итгэлтэй хүмүүс шинийг туршиж үзэхээс айдаггүй, хүнд бэрх даалгаврыг гүйцэтгэхэд бэлэн байдаг. Мельбурны их сургуулийн эрдэмтэд энэ төрлийн хүмүүс илүү их мөнгө олж, албан тушаал ахидаг болохыг тогтоожээ.
Хэрвээ та нvцгэн унтдаг бол өөрийнхөө биеийг мэдэрч илүү тайван нойрсох болно. Энэ нь өөртөө итгэлтэй болоход шууд нөлөөлдөг ажээ.