Олон хоолны орцод багтах улаан лооль – өдөр болгон бидний хөргөгчинд байхгүй нь харамсалтай: улирал нь биш эсвэл худалдаж авахаа мартсан, гарахаасаа залхуурсан. Тиймээс танд “улаан лоолийн нөөц” бий болгоход туслахаар шийдлээ. Хөлдөөсөн улаан лооль бэлдэх аргыг танилцуулж байна.
- Улаан лоолийн чанартайг нь сонгож хатуу хальсыг нь авна.
- Блендер зэрэг холигч ашиглан улаан лоолио жижиглэж холино.
- Улаан лоолийн зуурмагийг хэвэнд хийж хөлдөөнө.
Энэ хэвэнд хийж хөлдөөсөн улаан лоолиор борщ, ногоотой шөл, төрөл бүрийн соус хийж болно.
Эсвэл улаа лоолио бүхлээр нь шууд хөлдөөж бас болно.