in

Энэ юу вэ? Хүмүүсийн талаас илүү хувь нь уг асуултанд буруу хариулдаг гэдгийг сануулъя!

Дайсны хил даван тагнуул хийхээр бул чулуу, мод, бүр заримдаа хиймэл газар шороо шиг болж хувирдаг үзэгдлийг бид кинон дээрээс харж байсан. Цаст талаар тайван зугаалаад явж байтал ойролцоохон том хар бул чулуу гараад ирлээ гээд та төсөөлөөд үз дээ.

Үүнийг холоос харахад

Жирийн л чулуу шиг харагдаж байгаа энэ чулууг та цохиж үзвэл алмайрах болно.

Чулууны арын хэсэгт онгойх хэсэг бий. Хий юм харсан байх.

Амьдран суух зориулалтаар засаж янзалсан тухтай өрөө байгаа биз

Бюро А-гээс Antoine гэх нэртэй чулуун-оромжийг санал болгож байна. Энэ оромжид хүссэн болгон амьдарч болно. Амьдарч байгаа нэг нь эрсдэлийг ч үүрэх болно.

Энэхүү төслийг Бюро А хэрэгжүүлж байгаа бөгөөд Альпийн нуруунд аялж яваа хүмүүст зориулсан аж. Энэ оромжинд  буцалж буй амьдралаас орогнох хүсэлтэй хүмүүс түр амьдарч болно. Камин зуух, ор, тавиуртай, байгалийг харж баясах жижиг цонхтой.

Оромжид суухад үнэгүй, гэхдээ эрсдэлийг өөрөө хариуцна, учир нь чулуун дунд байрлаж байгаа тул нуранга орж ирэх аюултай. Орогнох байр нь эргэн тойронтойгоо адил байгалийн өнгө төрхийг харуулсан загвараар хийгдсэн.

Мэдээж, зочид буудал ч юм уу, жирийн тасалгаа шиг ая тухыг мэдрүүлэхгүй ч, Альпийн архитектурын нэг хэсэг болох нь мэдээж юм.

Байгалийн чулуутай адил харагдуулахын тулд оромжийг гадуур нь хиймэл чулууны элемнтээр бүрсэн. Оромжийг барих хамгийн сүүлчийн шат дамжлага бол хиймэл чулуугаар бүрэх:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *