in

Гэртээ анар жимсний мод тарих хялбар арга: Танд ердөө хэдхэн зүйл л хэрэг болно

Гэрийн нөхцөлд анарын мод тарих энгийн аргыг танилцуулъя. Танд бүрэн боловсорсон анарын үр, цэцгийн сав, шороо, хүлэрт хөвдөн хөрс хэрэгтэйгээс гадна багахан тэвчээр шаардана.

Анхаарах зүйл

Үр тарих боломжтой хугацаа нь 10 болон 2-р сар – энэ л саруудад халуун орны ургамал цэцэглэж эхэлдэг.

Бас нэгэн чухал зүйл бол – бүрэн боловсорсон жимсний үр. Тиймээс анар худалдаж авахдаа хамгийн улааныг нь сонгоорой. Үрийг нь салгаж аваад нэг хоног хатаана дараа нь хоёр өдөр тасалгааны хэмтэй усанд дэвтээнэ. Усаа өдөрт хоёр удаа сольж байх ёстой.

Агротехникийн энгийн дүрмээс:

  • Хөрс, хүлэрт хөвдөн хөрсөө 50:50 харьцаатай холино. Савны ёроолд бага зэргийн чулуу дэвсээд хөрсөө хийнэ. Хөрсийг ургамал ургаж байгаа байдлаас шалтгаалж сольж болно.
  • Хөрсөө чийгшүүлээд үрээ хоорондоо 3-4 см-ийн зайтай 2-3 см-ийн гүнд суулгана. Дээр нь багахан хөрс цацаад хүнсний гялгар уутаар битүүлнэ – чийгээ алдахгүй. Ургаж эхлэхэд хэдэн ч өдөр болж болно, магадгүй хагас жилийн нүүр үзэхийг үгүйсгэхгүй тул тэвчээртэй хүлээнэ.
  • 2-3 навч гарч эхлэнгүүт нь универсаль хөрстэй өөр өөр саванд шилжүүлэн суулгана. Амьдрах чадвартайг нь сонгож аваарай.
  • Хөрс нь бага зэрэг хатаад эхлэнгүүт усална.
  • Жигд ургуулахын тулд дээд талын 3-4 навчийг авч байна. Ингэвэл ургамал салбагар ургана.
  • Зөв арчилгаа, бордооны ачаар жилийн дараа эхний ургацаа авч чадна. Нэгэнт жимсээ өгсөн ургамал цаашид танд харамгүй ургацаа өгнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *