in ,

ГоёГоё ХахаХаха ГунигтайГунигтай

Хатаасан жимс хүний биед сайн гэж бодож байна уу? Тэгвэл та эндүүрч байна – Маш их xортой бодис дотор нь агуулагддаг!

Зах зээл дээр борлуулагдаж байгаа хатаасан жимсийг ихэвчлэн хүхрийн диоксидоор (SO2) боловсруулсан байдаг, савлагаан дэр Е220 гэж заагдсан. Энэхүү бодис нь хатаасан жимсэнд микро биетүүд үржихээс хамгаална, жимсийг харлуулахгүй, өөрөөр хэлбэл – хадгалалтын хугацааг уртасгаж, жимсний өнгө төрхийг нэмнэ.

Хүхрийн диоксид нь хүний биед хортой. Гэхдээ хүн болгон уг хорыг харилцан адилгүй хүлээж авна. Жишээ нь, би л гэхэд хэдэн ширхэг хатаасан чангаанз идсэний дараа хоолой загатнах, толгой өвдөж эхэлдэг. Бусад хүмүүст мэдрэгдэх нь бага.

Хүхрийн диоксидын хордлогын бусад шинж тэмдэг:

  • Хоолой хүчтэй эрвэгэнэх
  • Ханиалгах
  • Хамрын ханиад
  • Хоолой сөөх
  • Толгой өвдөх
  • Дотор муухайрах

Гүн хордлогын үед хоолой боож, уушги хавагнах аюултай.

Зарим нэг жимсийг хатаахад хүхрийн диоксидыг бага хэмжээгээр хэрэглэх тохиолдол ч бий, ямартай ч энэ хортой бодисыг идэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Ингэх ч боломж бий.

Хүхрийн диоксид нь усанд уусамтгай учраас бүрэн цэвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл тасалгааны хэмтэй усанд дэвтээгээд хэд хэдэн удаа усыг сольж болно.

Би 1 цаг усанд дэвтээсний дараа усаар сайтар угааж дахин хагас цаг усанд хийж орхидог. Энэ үед жимсэн дэх Е220-ийн ихэнх хувь үгүй болсон байх тул хатаасан жимсээ идэж болно.

 

Боловсруулаагүй хатаасан жимс хэрхэн сонгох вэ?

Химийн хорт бодисоос зайлсхийхийг хүсвэл хатаасан жимсээ зөв сонгох хэрэгтэй. Болж өгвөл химийн орцгүйгээр хатаасан жимс худалдан авна.

Хатаасан жимсээ хэрхэн таниж юуг анхаарах вэ?

Өнгийг нь анхаарна уу

Хэт тод болон байгалийн бус өнгө: тод шар чангаанз, тод шар өнгөтэй үзэм – энэ бүх жимс химийн боловсруулалт хийжээ. Тод өнгийн тоор, чангаанз, үзэм – худалдан авах хэрэггүй.

Сайн чанарын бөгөөд химийн боловсруулалт явагдаагүй хатаасан жимс “царай” муутай байдаг – үрчлээтсэн, хар, шороотой. Ийм л хатаасан жимсийг зоригтойгоор авч болно.

Ямар ч хатаасан жимсийг хэрэглэхээсээ өмнө тасалгааны хэмтэй усанд 10-15 минут дэвтээнэ. Бас урсгал усанд сайн угаана.

 

Амт, үнэрийг нь сайтар анхаарна

Өөрөөр хатсан жимснээс бензин болон элдэв гаж үнэр үнэртэхгүй. Жимсээ худалдаж авахаасаа өмнө сайтар үнэрлэнэ, ямар нэгэн гадны үнэр байвал худалдан авах хэрэггүй. Хөндлөнгийн аргаар буюу бензин эсвэл хийн зууханд хатаасан байвал таагүй үнэртэнэ. Ингэж хатаасан жимсний шим тэжээл устдаг бас хортой болсон байна. Хэт хатаж хагарч үйрсэн бол гологдол гэж үзнэ.

Хатаасан жимсийг аль болох ястайг нь сонгоно, үзэм зэрэг нь иштэй байх хэвийн үзэгдэл.

Этгээд гялбааг анхаарна

Ялангуяа хар чавга сонгохдоо анхаарна уу. Хар чавгаа гоё харагдуулахын тулд худалдагч нар жимсээ хямдхан ургамлын тосонд дүрэх эсвэл глицеринээр боловсруулсан байна. Ингээд жимс нь гоё гялалзсан бас зөөлөн болно. Кофены өнгөтэй байвал буцалгасан байна, өөрөөр хэлбэл шим тэжээлээ алдсан жимс болжээ. Хэт их гялалзаад байгаа хар чавга худалдаж авахаас зайлсхийгээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *