in

Бид ямар шалтгааны улмаас хүн сүнс хардаг болохыг эрдэмтэд ингэж тайлбарлажээ. Доорх 7 шалтгаан таныг шоконд ч оруулж магадгүй

Өнөө цагт шинжлэх ухаан хурдацтайгаар хөгжиж байгаа учраас сүнсэнд итгэх хүн улам цөөрсөөр байна. Урьд өмнө нь тохиолдсон үл ойлгогдох үйл явдлыг шинэ ойлголтоор тайлбарлах болжээ. Хий үзэгдэл, сүнс зэрэг далд ертөнцтэй холбоотой сэдвийг тэр болгон дэлгэж яриад байдаггүй цаг үе байсан. Харин өнөөдөр тэдэнд шинжлэх ухаан туслахаар ирлээ – эрдэмтэд сүнс харж байгаа шалтгааныг ийн тайлбарлаж байна.

Физикчид медиумуудын эсрэг

19-р зуунд боловсролтой хүмүүс ч медиумуудад итгэдэг байлаа, тэд бол үхэгсэдтэй харилцагч нар. Харилцааны хамгийн энгийн арга бол Уижийн самбар – тоо, үсэг болон үгнүүдтэй. Сеансад оролцож байгаа хүмүүс гараа самбар дээр тавина, харин нөгөө ертөнцийнхөн хурууг нь хөдөлгөж хариултыг заана.

Энэ сонирхолтой явдлыг сэр Артур Конан Дойл ч зүгээр өнгөрөөсөнгүй, эмч мэргэжилтэй тэрээр гэртээ энэ мэт сеанс зохион байгуулдаг байжээ. Эрдэмтдийн дунд медиумуудыг хууран мэхлэгч гэж үзэх хэсэг ч байсан юм. Уижийн самбараар хөдлөх гарын хөдөлгөөнийг идеомоторын эффект гэж тайлбарласан. Хялбараар тайлбарлавал, хүмүүс самбарыг хөдөлнө гэдэг хүлээлттэй байсан учраас өөрсдөө самбарыг хөдөлгөнө. Ихэнх медиумууд хүн хуурдаггүй байжээ, тэдний булчин цаад ертөнцөөс өгсөн дохионы дагуу хөдөлдөг байв.

Гэдсэн дэх хий үзэгдэл

Эрдэмтэн-физикч Вик Танди туршилтын үеэр нэг удаа ширээнийхээ ойролцоо саарал сүүдэр харжээ. Өөрийнхөө лабораторийг хараал хүрсэн байна гэж эхлээд айв, дараа нь үндэслэлтэй тайлбарыг олжээ. Тэр үед эрдэмтэн 19 герцээс бага инфра чимээн дээр ажиллаж байв. Хүний чих 20,000 герцээс дээш болон 20 герцээс багийг сонсох чадваргүй. Энэ хэмжээнээс хэтэрсэн аливаа диапозоныг харин хүн мэдрэх боломжтой. Эндээс л “гэдсээр эрвээхий эрвэгнэх” гэсэн ойлголт гарч ирсэн гэж үзнэ – шалтгаангүйгээр айдаст автах. Учир шалтгаан нь өндөр болон бага чичирхийлэлд оршино. Зарим нэг тохиолдолд уг чичирхийлэл хүн, амьтныг сандралд оруулах хэмжээнд нөлөөлдөг. Тэгвэл тэр хий үзэгдэл шиг сүүдэр хаанаас гараад ирэв? Танди энэ үзэгдлийг тайлбарлаж чадсан. Бага чичирхийлэл нь эрдэмтний хүүхэн хараанд нөлөөлж хий зүйл харахад хүргэжээ.

Хүйтэн цэг

Төсөөлөөд үз дээ: харанхуй шөнө хуучны цайзаар явж байна, гэнэт агаар хүв хүйтэн болно. Нааш цааш хоёр гурав алхахад – агаарын хэм хэвийн. Пара сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар: хий үзэгдэл бидний ертөнцөд ирэхэд маш их энерги зарцуулдаг. Энергиэ нөхөхийн тулд эргэн тойрон байгаа бүх зүйлээс дулааныг нь авна (үүнд хүн ч орно). Хий үзэгдлийн ангуучид энэ хэсгийг “хүйтэн цэг” хэмээдэг. Физикчид ч өөрийн үндэслэлтэй тайлбараа олоод байгаа. Хүйтэн агаар нь хаалганы завсар, цоорхой дээвэр, хагархай цонх, камин зуухнаас орж ирж байгаа. Хэрвээ эдгээр хувилбарыг хүлээж авахгүй бол шинжлэх ухааны бас нэгэн гипотез бий. Конвекци хэмээгдэх процесс юм. Эргэн тойрон байгаа аливаа зүйл харилцан адилгүй дулаан ялгаруулдаг. Зарим нэг нь хүчтэй хална, зарим нь сул. Тасалгаан дахь хэмийг тэнцвэржүүлэхийн тулд нэг зүйл дулаанаа өгдөг бол нөгөө нь авдаг байна. Эндээс л “хүйтэн цэг” гарч иржээ.

Гэрэлтэх бөмбөлөг

Гэрэл зураг дээр гарсан учир битүүлэг бөмбөлгийг далдын хүчинд итгэгчид харуулдаг. Буцах замаа олоогүй үхэгсдийн сүнс гэж тэд тайлбарлана. Магадгүй тэдэнд дуусгаагүй ажил бий эсвэл алуурчнаасаа хариугаа авах хүсэлтэй. Энэ бөмбөлгийг гэрэл зураг дээрээс л харж болох нь харамсалтай – хүний нүдэнд үл харагдана. Гэрэл зургийг багахан ч гэсэн ойлгодог хүмүүс энэ бөмбөлөг хаанаас гарч ирж байгааг ойлгоно хэмээн скептик Брайн Даннинг үзэж байна.

Харанхуйд авч байгаа гэрэл зургийн дуранд өртсөн аливаа объект, үүнд унаж буй навч, эрвээхий зэрэгт гэрлийн тусгал бууна. Хамгийн гол нь камер фоксоо тааруулж амжихгүй. Ингээд л нууцлаг толбо гарч ирдэг байна. Мөн линз дээрх дусал ус, тоос ч ингэж харагддаг. Хэрвээ та байнга хий үзэгдэл аваад байгаа бол Брайн Даннингийн зөвлөгөөг дагаад линзээ нэг цэвэрлээд үзээрэй.

Хорт хий

1921 онд офтальмолог Уильям Уилмер “хараа зүйн америкийн сэтгүүлд” нэгэн сонирхолтой нийтлэл хэвлүүлжээ. “Х” гэр бүлд туссан хараалын тухай. Эхлээд тэд этгээд чимээ сонсож эхэлсэн: хэн нэгэн чердакаар явах чимээ эсвэл хаалга онгойж хаагдах чимээ сонсов. Дараа нь хүүхдүүд рүү үл таних хүн дайрчээ. Удалгүй ээж нь шөнө дунд сэрээд орныхоо хөлд суух хий үзэгдэл хосыг харжээ, хэсэг хугацааны дараа тэд уусан алга болсон байна.

Энэ хараал идсэн гэх үзэгдэл тэдний зуухтай холбоотой байжээ. Зуух шатахад нүүрстөрөгчийн исэл буюу хорт хий ялгарч байжээ. Энэ хий хоолойгоор гардаггүй, харин гэрээр тархдаг байв. Нүүрстөрөгчийн ислийн хордлого хүнийг үхэлд хүргэх аюултай. Гэхдээ анхны шинж тэмдэг нь  дотор муухайрах, толгой эргэх болон хий зүйл харна. Ингээд л гэр бүлийн хараалын нууц тайлагдсан юм.

Бүгд нэгнийхээ төлөө …

2013 онд Бангладешт байрлах оёдлын үйлдвэрт 3000 гаруй ажилчид бослого гаргажээ. Тэд цалингаа нэмүүлж ажлын нөхцлийг сайжруулахыг шаардсангүй. Тэд ганц л зүйлийг захирлаасаа хүсчээ – үйлдвэрээс муу ёрын сүнсийг зайлуулах хүн олж ирж ёслол үйлдэх. Адил төстэй үйл явдал Тайландын нэгэн сургуульд ч болов. 22 сургуулийн сурагч өрөөсөн гаргүй эмгэний сүнстэй уулзсанаас болж эмнэлэгт хүргэгджээ. Үйл явдлын оролцогчид тайвширсны дараа тэднийг сэтгэл зүйч нар үзэж асуулт асуужээ.

Үнэн хэрэгтээ тэд юу ч олж хараагүй, хэн нэг нь хий үзэгдлийн тухай ярьж л байсан, хэн нэгнийх нь бие муудаж л байсан, тэгээд л энэ бүгдийг муу ёрын сүнсэнд тохож орхисон нь тодорхой болжээ. Энэ үзэгдлийг эрдэмтэд эртнээс нарийн судалж учир шалтгааныг тогтоосон – олон нийтийг хамарсан үймээн. Хүмүүс стресст орох, ядрах, дутуу нойрсох, дутуу хооллох, өвдөж байхад аливаа шуугианыг илүү хүндээр тусгаж олон нийтийг сандралд оруулахад хүргэдэг байна. “Шинж тэмдэг” нь яг л халдварт өвчин шиг тархах тул бүгд айдаст автаж эхэлнэ. Дундад зууны үед энэ мэт үзэгдэл нь шулмын анд мордоход хүргэдэг байсан бол өнөө цагт хий үзэгдэл харахад хүргэдэг болжээ.

Ион л буруутай

Хий үзэгдэл судлаачид заримдаа физикч нарын тусламжийг хүсдэг болсон байна. Жишээ нь, тэдний ажлын хэрэгсэлд ион хэмжигч нэмэгдсэн. Ион – харилцан адилгүй хэмжээний протон болон электрон цэнэг агуулж буй бөөм. Хэрвээ электрон авч байвал хасах ион, алдаж байвал нэмэх ион гэж үзнэ.

Хий үзэгдлийн ангуучид хараалтай байшинд ион байдаг гэж үздэг. Үр дүнг нь хэрхэн тайлбарлах вэ? Зарим нэг нь хий үзэгдэл байгаа газарт ион хэвийн хэмжээнд, харин зарим нэг нь хий үзэгдэл гарч ирэхэд ионийн энергийг иддэг гэж үздэг байна. Харин физикчдийн тайлбар: агаар дахь ионы хэмжээ – байх л үзэгдэл, яг л цаг агаар, нарын радиацын адил. Үүнд далдын хүчин зүйлтэй холбох ямар ч хэрэг байхгүй гэжээ. Гэхдээ ионыг хий үзэгдэлтэй холбон үзэж болох талтай. Ионы хасах цэнэг нь бидний тайвшруулдаг бол нэмэх цэг нь эсрэгээрээ айдас төрүүлэх, толгой өвтгөдөг байна. Ийм л шинж тэмдгийг “хараалтай байшин” агуулдаг биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *