in

Яг зөвЯг зөв ГоёГоё Юу вэЮу вэ ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар

Ямар зурхайн ордод төрснөөс нь хамаарч тухайн хүнтэй хэрхэн, яаж харилцвал зохилтой вэ? Харилцааны 12 дүрэм танд тус болно

Зурхайн орд болгон өөрийн гэсэн хувь хүний шинжийг агуулсан байдаг. Хэрвээ та хэцүү хүнтэй харилцах харилцаанд суралцмаар байвал танд зурхайч нар зөвлөгөө өгч байна. Тэдний зөвлөгөө нь зөв, бодлоготой хандахад тус болно.

Хонь

Дүрэм: түүнийг хэзээ ч бүү зогсоож бай

Түүнтэй харилцахдаа ганц л дүрмийг баримтал – замд нь бүү зогсоо. Юу ч хийж байсан, хаашаа ч явж байсан битгий зогсоо. Тэд шийдэмгий, байнга эрэл сурал болж явдаг хүмүүс. Тэднийг өөр зүйлд итгүүлэх гэж бүү оролд, эс бөгөөс тэд уурлаж мэднэ.

Үхэр

Дүрэм: түүнийг бүү яаруул

Үхрийнхэнтэй харилцаж байхдаа тэднийг яаруулах огт хэрэггүй. Тэд аливаа зүйлийг тайван хийхийг хүсдэг юм. Тэднээс шаардаж, яаруулж эхлэнгүүт бухимдаж эхэлнэ. Тэд өөрийн хэмнэлээр бүгдийг хийх хүсэлтэй, тэднийг өөрчлөх ч утгагүй.

Ихэр

Дүрэм: сэтгэл зүрхийг нь бүү эмзэглүүл

Сэтгэл зүрхийг нь бүү оролд, маш эмзэг. Ямар ч шүүмжлэл тэдэнд зохихгүй, шууд л сэтгэлээр унана. Тэдэнтэй харьцаж байхдаа хэлж ярих зүйлдээ маш болгоомжтой байгаарай.

Мэлхий

Дүрэм: түүнийг дутуу үнэлж болохгүй

Хэрвээ тэр танд сайхан ханддаг бол таны төлөө ихийг хийж чадна. Хэрвээ та түүнийг дутуу үнэлбэл маш ихээр уурлаж хэсэгтээ л таньтай харилцаагаа тасална.

Арслан

Дүрэм: түүнийг тоохгүй байж болохгүй

Арслангийнхан юуны түрүүнд анхаарлын төвд байх дуртай. Бүх анхаарал түүн дээр байвал түүнд сайхан санагдана. Та Арслангийн дайсан болохыг хүсээгүй л бол түүнийг тоолгүй орхиж огт болохгүй. Түүнийг байхгүй юм шиг бүү аашлаарай.

Охин

Дүрэм: түүнийг бүү сатааруул

Ямар нэгэн зүйл эхлүүлсэн бол дуусгаж байж л санаа нь амарна. Тэрээр дутуу хийсэн ажлыг тэсвэрлэхгүй. Хэрвээ тэр ямар нэгэн ажил эхлүүлсэн бол түүнийг юу ч сатааруулж чадахгүй.

Жинлүүр

Дүрэм: юу хийх ёстойг нь бүү заа

Жинлүүрийнхэнд элдэв зөвлөгөө, зааварчилгаа өгөх хэрэггүй. Тэд өөртөө итгэлтэй, өөрт хэрэгтэй гэснээ л хийдэг хүмүүс. Таны үзэл бодлыг өөрсдөө л асуухгүй бол дуугүй л сууж байгаарай. Яаж амьдрах ёстойг нь заавал магадгүй галзуурна.

Хилэнц

Дүрэм: түүнд худлаа бүү хэл

Тэд худалч хүмүүсийг үзэн яддаг. Нэг л удаа худлаа хэлэх юм бол тэд таньтай харьцаагаа шууд таслана. Хэрвээ та үерхэлээ таслахыг хүсэхгүй байгаа бол түүнд худлаа хэлээд хэрэггүй дээ.

Нум

Дүрэм: түүний бүү дарамтал

Тэд дарамтанд орохыг огт тэвчихгүй, ийм байдалд орвол тэд стресстэж эхэлнэ. Тэд илэн далангүй, хөнгөн шингэн харилцаанд дуртай.

Матар

Дүрэм: түүнийг уйтгарт бүү автуул

Матрынхан сонирхолтой, амьдралын аз жаргалтай хүмүүстэй уулзаж учрах дуртай. Уйтгартай хамт олныг тэр тэвчихгүй. Харилцаагаа хадгалж үлдэхийг хүсэж байгаа бол тэднийг огтоос уйдааж болохгүй шүү.

Хумх

Дүрэм: хүйтэн сэтгэл бүү гаргаарай

Хумхынхан өрөвдөх сэтгэлгүй буюу хүн чанаргүй хүнийг үзэн ядна. Хэрвээ та хэн нэгнийг хайрлаж халамжилж чаддаггүй нэгэн бол Хумхынхантай сайхан харилцааг тогтоож чадахгүй, тэр шууд нүүрээ бууруулна.

Загас

Дүрэм: бүү дүр үзүүл

Загасынхантай харьцахдаа хуурамч баг зүүх хэрэггүй. Тэд жинхэнэ дүрээрээ байгаа эсэхийг сайн ялгаж мэддэг хүмүүс юм. Тэд үнэнч, илэн далангүй хүнийг хүндэлнэ. Хэрвээ таныг худлаа дүр гаргаж байгааг мэдвэл шууд харилцаагаа таслах болов уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *