in

Гэртээ тамxи татдаг айлд хамгийн их хэрэгцээтэй тасалгааны ургамлууд. Тамxины xорт утааг багасгахад туслана

Өнөө цагт олон нийтийн газар тамxи татахыг xориглосон. Хөөрхий тамxичид гэртээ тамxилахаас өөр газар ховор олдох болжээ. Ухамсартай нэг нь тагтан дээрээ татна, өвөлдөө даарч хөрөх учраас гал тогоондоо татах нь их. Тамxины утаа гэрээр нэг тархана.

Гэхдээ тамxины хорт утааг багасгахад тасалгааны ургамал тусална.

Спатифиллум – “тасалгааны агаар цэвэршүүлэх” шилдэг ургамал – тамxины утаанд агуулагдах формальдегид болон трихлорэтилений хэмжээг багасгаад зогсохгүй угаалгын өрөөнд мөөгөнцөр үүсэхээс хамгаална.

Бетелийн далдуу мод нь тасалгааны агаарыг гайхалтай цэвэршүүлнэ, ялангуяа тамxины xорт утааг саармагжуулдаг байна.

Хлорофитум нүүрс-усны оксид зэрэг хорт хийг устгана, үүнд формальдегид ч орно. НАСА-гийнхны үзэж байгаагаар тасалгааны агаар цэвэршүүлэх шилдэг ургамлын жагсаалтад оржээ.

Сансевиери – формальдегид мөн азотын оксидаас цэвэрлэнэ.

Хулсан далдуу – формальдегидийг цэвэрлэгч мөн агаар чийгшүүлэгч.

Гербера – цэцгээрээ таны гэрийг чимээд зогсохгүй бензол, карбон диоксидоос агаарыг цэвэрлэнэ. Шөнийн цагаар хүчилтөрөгчөөр хангаж тайван нойрсоход нөлөөлнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *