Байгаль дэлхий маш олон тооны жимс жимсгэнээр баялаг билээ. Бид тэдгээрийг хүссэн хэмжээгээрээ хэрэглэдэг. Хэрэв бид жимсийг зөв хэрэглэж чадвал бидний маш олон өвчин эмчлэгдэх болно.
Жишээ нь алтан жимс буюу жижигхэн дугуй, чихэрлэг жимс нь бидний хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой маш олон өвчнийг, тэр дундаа бүдүүн гэдэс, нарийн гэдэс, ходоодны хорт хавдрыг ч эмчилж чаддаг.
50 гаруй төрлийн алтан жимс байдаг бөгөөд эрт дээр үед эдгээр жимсийг инк-үүдийн ариун хоол гэж үздэг байжээ. Энэ жимс Перу болон Колумб-д одоо болтол алдартай хэвээр байгаа. Энэ жимс нь 18-р зууны үед дэлхий даяар тархсан бөгөөд нийгмийн дээд давхаргын хүмүүсийн хэрэглээ байсаар иржээ.
Өнөөдөр алтан жимсийг дэлхий даяар хэрэглэж байгаа ч Герман болон Англи улсууд түлхүү хэрэглэдэг юм байна.
Эдгээр жимсний хэд хэдэн гол ашиг тусыг дурьдвал:
- А, В, С амин дэмийн эх үүсвэр
- Шээс хөөх маш сайн эм
- Энэ жимс нь гайхалтай эрчимжүүлэгч учраас тамирчид болон хүүхдүүдэд тохиромжтой
- Холестерины түвшинг бууруулдаг
- Хоол боловсруулалтыг сайжруулдаг
- Цусыг хорт бодисоос цэвэрлэдэг
Алтан жимс нь хүний биед маш тустай учир эрүүл мэндээ хамгаалахын тулд та өнөөдрөөс эхлээд хоолны цэсэндээ нэмэх хэрэгтэй.
Хэрэв танд эрүүл мэндийн ноцтой асуудал эсвэл хүчтэй өвдөлт байгаа бол эмчтэй урьдчилан зөвлөлдөөрэй. Өөрөө өөрийгөө эмчлэх нь таны эрүүл мэндэд аюултай байж болох юм.