Гэдсэн дээрх илүүдэл өөх нь бодисын солилцооны алдагдал, 2-р төрлийн чихрийн шижин, зүрхний өвчин, xорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлэх xүчин зүйл юм. Гэдсэн дээрх эрүүл бус өөхийг дотор эрxтний өөх гэх ба энэ нь элэг болон хэвлийн хөндийн бусад эрxтнүүдийн эргэн тойронд хуримтлагддаг.
Хэвийн жинтэй хэрнээ хэвлий орчмоороо илүүдэл өөхтэй хүмүүст ч эрүүл мэндийн асуудал үүсэх эрсдэл байдаг. Эрсдэлээс сэргийлэхийн тулд бид яагаад гэдэс томордог мөн хэвлий хэсгийн илүүдэл өөхний хуримтлалыг хэрхэн арилгах тухай хэлж өгөх болно.
Яагаад гэдэс томордог вэ: боломжит шалтгаанууд
Заримдаа бид жин нэмж эхэлбэл өөрсдөө шалтгаанаа гадарлаж чаддаг – хөдөлгөөн багасах эсвэл хэтрүүлэн идэх. Илүүдэл жингээ хасахын тулд хоолны хэмжээгээ зохицуулж хөдөлгөөн хийх үедээ илчлэгийн хэрэглээг ихэсгэх хэрэгтэй. Харин зарим тохиолдолд тодорхой хэсэг газруудад жин нэмэгдсээр байх боловч шалтгаан нь тодорхойгүй байдаг.
Яагаад гэдэс томорч байгааг тогтоохын тулд доорх xүчин зүйлсийг анхаарах хэрэгтэй:
- Хоол тэжээлийн онцлог
- Ундаа
- Хөдөлгөөний идэвхийн түвшин
- Даавар
- Ходоодны микрoфлор
Зарим өвчнүүд ч жин нэмэхэд хүргэдэг, тиймээс эмчид хандахад илүүдэхгүй гэдгийг санаарай.
Ямар хүнс хэвлийд өөх хуримтлагдахад нөлөөлдөг вэ?
Өдөр бүр та бодож байгаагаасаа ч илүү их элсэн чихэр хэрэглэдэг. Сахарын хэмжээг хянана гэдэг бараг боломжгүй зүйл. Сахар таны сүмс, шарсан хоол хүнсэнд ч агуулагддаг. Судалгааны явцад сахарын хэрэглээ болон гэдэсний өөх хоорондоо хамааралтай болохыг тогтоосон аж.
Хэвлийд хуримтлагдах өөхийг багасгахын тулд сахар болон транс тосны хэрэглээгээ багасгахыг хичээ.
Транс тос бол хамгийн xор xөнөөлтэй бүтээгдэхүүн юм. Гэвч үүнийг жигнэмэг, кекс, нарийн боoвны холимог зэрэг янз бүрийн бүтээгдэхүүнүүдийн хадгалах хугацааг уртасгахын тулд хэрэглэдэг. Транс тос нь үрэвcэл үүсгэдэг бөгөөд зүрхний өвчин, инсyлин эсэргүүцэл зэрэг янз бүрийн өвчин үүсэхэд нөлөөлдөг аж. Эрэгтэй, эмэгтэй хүний гэдэс энэ бодисоос болж томордог нь гайхах зүйл биш юм.
Хоолон дахь уургийн хэмжээ нь маш чухал ач холбогдолтой. Учир нь уураг нь өлсөх мэдрэмжийг зохицуулж, бодисын солилцоог түргэсгэдэг. Удаан хугацаагаар уураг дутагдах нь жин нэмэх, гэдэс томрох шалтгаан болдог.
Жингээ хянахын тулд та хангалттай хэмжээний ислэг хэрэглэх хэрэгтэй – энэ нь цадах мэдрэмжийг төрүүлж өлcгөлөнгийн дааврыг тогтворжуулж, илчлэг багатай хоол идэхэд тусалдаг. Хэрэв хоолонд тань нүүрс ус ихээр харин ислэг бага агуулагддаг бол та үргэлж өлсөж жин нэмэх болно.
Ямар уух зүйлс гэдсэнд өөх хуримтлагдахад нөлөөлдөг вэ?
Хавтгай гэдэсний эхний бөгөөд хамгийн гол шингэн дaйсан бол арxи юм. Нэгдүгээрт, түүнд хэтэрхий их элсэн чихэр агуулагддаг учир өөх хуримтлагдахад нөлөөлдөг. Хоёрдугаарт, шингэн илчлэг нь хатуу хоол шиг хоолны дуршилд нөлөөлдөггүй. Өөрөөр хэлбэл хэрэв та илчлэг ууж байгаа бол цадах мэдрэмж төрөхгүй хоол идсээр байх болно. Нэмж хэлэхэд идсэн хоол тань илчлэг ихтэй мөн хортой байх болно. Үүнээс гадна арxи нь үрэвсэл үүсгэдэг ба элэгний өвчин зэрэг эрүүл мэндтэй холбоотой асуудлуудыг үүсгэдэг. Судалгаагаар сoгтууруулах ундаа хэрэглэх үед илчлэг шатaах процесс удааширдаг болохыг нотолжээ. Үүнээс л “пивoны гүзээ” гэдэг үг үүссэн байх.
Эрт дээр үеэс л чихэрлэг хийжүүлсэн ундааг жин нэмэх шалтгаан гэж үзсээр ирсэн. Жимсний шүүс ч мөн хамгийн шилдэг ундаа биш юм. Учир нь 100%-ийн шүүсэнд ч их хэмжээний сахар агуулагддаг. Хэрэв 250 мл жимсний шүүсийг адил хэмжээтэй колатай харьцуулбал тэдгээрийн найрлага дахь сахарын хэмжээ тэнцүү байх болно – 24 грамм.
Хөдөлгөөний дутагдал хэрхэн хэвлийн өөхөнд нөлөөлдөг вэ?
Хөдөлгөөнгүй амьдралын хэв маяг – эрүүл мэнд муудахад хамгийн их нөлөөлдөг эрсдэлт xүчин зүйлүүдийн нэг юм. Хүний үйл ажиллагааны түвшин буурах нь хэдэн арван жилийн туршид ажиглагдсаар байгаа билээ. 1988-2010 оны хооронд Америкт хийгдсэн судалгаагаар хөдөлгөөн багасах нь эрэгтэй, эмэгтэй хүний хэвлийгээр таргалах шалтгаан болдог болохыг баталжээ.
Биеийн хөдөлгөөн нь хэвлийд өөх хуримтлагдахаас сэргийлэхээс гадна биеийн ерөнхий эрүүл мэндийг дэмждэг.
Гэвч хөдөлгөөн хийгээд хангалттай биш юм. Өөр нэг судалгаагаар хөдөлгөөний тусламжтай жингээ хасаж чадсан хүмүүс хөдөлгөөний дутагдалд эргэн шилжихэд хэвлийгээр таргалж байсан гэдгийг тогтоожээ.
Ямар дааврын өөрчлөлт гэдэс томроход нөлөөлж болох вэ?
Цэвэpшилтийн үед эмэгтэйчүүд яагаад хэвлийгээрээ таргалдгийг гайхдаг. Учир нь юунд вэ гэвэл эхлээд бэл.гийн бoйжилтын үед эстрoген даавар нь гyя, өгзєг хэсгээр өөх хуримтлагдахад хүргэдэг – ингэснээр эмэгтэй хүн хүүхэд гаргахад бэлтгэгдэнэ. Сарын тэмдэг дууссаны дараа цэвэpшилт явагддаг ба энэ хугацаанд эстрогений хэмжээ эрс буурдаг. Улмаар хэвлий орчмоор өөх хуримтлагдаж эхэлнэ.
Гэдэс томроход нөлөөлөх өөр нэг даавар бол кортизол юм. Энэ даавар нь стрессийн үед бөөрний дээд булчирхайгаас ялгардаг бөгөөд тогтмол стресс нь “кортизолын гэдэс” үүсгэдэг. Мөн нойргүйдэл нь кортизолын хэмжээг ихэсгэж жин нэмэх шалтгаан болдог.
Хэрхэн ходоодны бичил биетүүд өөх хуримтлагдахад нөлөөлдөг вэ?
Хүний гэдэс – төрөл бүрийн нянгийн “гэр” юм. Зарим нэг нь биед ашиг тус авчирдаг бол зарим нь xор авчирдаг. Гэдсэн дэх нянгийн тэнцвэрт байдал алдагдахад 2-р төрлийн чихрийн шижин, зүрхний өвчин, xорт хавдар болон бусад өвчин үүсэх эрсдэл нэмэгддэг.
Зарим судалгаанууд “муу” нян нь жин нэмж хэвлийгээр таргалахад хүргэдэг гэж тайлбарладаг. Хэт таргалалттай хүмүүсийн гэдсэнд их хэмжээний Firmcutes бактери агуулагддаг болох нь тогтоогдсон бөгөөд энэ нян нь хоолноос шимэгдэх илчлэгийн хэмжээг ихэсгэдэг гэж үздэг аж.
Яагаад гэдэс томордог тухай асуултанд маш олон хариулт бий: хоолны буруу дэглэм, нойрны дутагдал, дааврын өөрчлөлт, хөдөлгөөний дутагдал, гэдэсний нянгийн тэнцвэр алдагдах, тогтмол стресстэх, өвчин эмгэгүүд байж болно. Зарим тохиолдолд дээрх xүчин зүйлс хавсарч нөлөөлж ч байж болно. Тиймээс хэвлий хэсгийн өөхнөөсөө салахын тулд цогц арга хэмжээ авах хэрэгтэй гэж зөвлөе – зөв амьдралын хэвшил олон жилийн турш эрүүл саруул байх боломжийг танд олгоно!