in ,

ГайхмаарГайхмаар

Мэргэжилдээ тааруухан, чадвар муутай эмчийг таних 10 шинж: Иймэрхүү эмч нарт эрүүл мэндээ даатгасны хэрэггүй

Кинон дээр муу эмчийг амархан тодорхойлж байгааг үзсэн л биз дээ? Тэднийг ямар нэг шинж тэмдгээр нь илрүүлж л орхино, гадаад төрх, мэргэжлийн түвшин гэх мэт. Бодит амьдрал дээр мэргэжилдээ тааруухан эмчийг хэрхэн таниж мэдэх вэ?

Тааруухан эмчийг илтгэх 10 шинжийг танд танилцуулахаар бэлдлээ.

Таны цагийг үнэлэхгүй

Сайн мэргэжилтэн өөртөө итгэлтэй, анхаарал болгоомжтой, санаачлагатай, эелдэг, яг таг байх ёстой. Хэрвээ эмч заасан цагтаа таныг үзэж чадахгүй байгаа бол (яаралтай зайлшгүй шалтгааныг эс тооцвол) та буруу эмч дээр иржээ гэж ойлгож болно.

Сөрөг сэтгэгдэл ихтэй бол

Мэргэжлийн эмчид нэр хүнд маш чухал. Өөрийн ажил мэргэжилдээ үнэхээр чадварлаг бол хүмүүс ам сайтай байна. Бусдын сэтгэгдэл хамаагүй гэж үзэж байгаа хэдий ч шинэ эмч дээр очихдоо бодох л асуудал шүү.

Биеэ авч явах соёлгүй

Үзлэгийн үер эмч танд төдийлөн анхаарал хандуулахгүй байх, нэрийг тань өөр өвчтөнтэй андуурах, асуудлын учрыг сонсохгүй байх нь мэргэжилдээ тааруухан болохыг илтгэж байна.

Таны асуултыг сонсож чадахгүй бас хариулж чадахгүй байх

Сайн эмч өвчтөнд өвчнийх нь тухай ойлгомжтой мэдээллийг өгнө. Тэр өвчтөнөө сайн сонсоно, тайван тэвчээртэй хариулна, бас өөрийн шийдвэрийн талаар тодорхой тайлбарлаж өгнө. Нөхцөл байдлыг өвчтөнд ойлгохоор хэлж өгнө. Өвчтөн шууд асуулт тавьбал аль болох нааштайгаар шийдэх бодолтой хариулт өгнө.

Хуучирсан арга барилаар эмчлэх

Эмч болгон анагаахын боловсролтой гэдэгт эргэлзэх хэрэггүй, гэхдээ орчин үеийн шинжлэх ухаан маш хурдтайгаар хөгжиж байгааг ч мартаж болохгүй: онош тавих арга төгөлдөржиж байгаа, өвчний тухай мэдээлэл ч байнга нэмэгдэж байна, анагаахын шинжлэх ухаан бүхэлдээ хөгжиж байна. Тийм учраас сайн эмч өөрийн мэдлэг чадвараа байнга дээшлүүлж байдаг. Эмч хуучирсан арга барилаар өвчтөнөө эмчлэх ёсгүй.

Хэт их шинжилгээ хийх

Хэрвээ эмч танд олон төрлийн шинжилгээ бичих, онош тавих хэцүү арга хэрэглэж байгаа бол, гэхдээ таньтай зөвлөхгүйгээр хийж байгаа бол тааруухан эмчийн шинж гэж үзнэ. Жинхэнэ мэргэжлийн эмч аливаа шинжилгээний зорилгыг танд заавал хэлж ойлгуулна, бас өндөр дүнтэй бол хэлж анхааруулах болно.

Ямар эм ууж байсныг тань анхаарахгүй

Сайн эмч таны биеийн байдал, амьдралын хэв маяг, шинж тэмдэг илэрсэн түүх, өвдөж буй мэдрэмж, ууж байсан эмийн талаар заавал асууна. Хамаатан садан дотор адил өвчинтэй байгаа эсэхийг ч асууна – эцэг эх, эмээ, өвөө, төрсөн ах дүү.

Эмх замбараагүй байдалтай

Эмчийн цэвэрхэн халат, хувцас, гар, ажлын байр – энэ бүгд ажил мэргэжилдээ дуртай эмчийн дүр зураг.

Шийдвэр гаргахад дарамт үзүүлэх, айлгах

Эмчтэй уулзсан анхны мөчөөс эхлээд л таны сэтгэл санаа тайвшрах ёстой. Тэр таны итгэл найдвар, аюулгүй байдал болно. Эдгээр зүйлгүйгээр ямар ч эмчилгээ явагдахгүй. Та эмчийн адилаар эмчилгээний үйл явц, чухал шийдвэр гаргахад оролцох ёстой. Эмчийн даалгавар – шийдвэр гаргахад танд хангалттай мэдээлэл өгөх ёстой. Тэрээр том аюул учирна гэж таныг айлгах ёсгүй хүн.

Ойлгомжгүй байдал үүсгэх

Шинжилгээний хариу ирэнгүүт эмч танд таны өвчний талаар ойлгомжтой, дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх ёстой. Эмч хүн хариултаас зугатаах, тайлбар хийхээс зайлсхийх, яриандаа анагаахын нэр томьёо ашиглах, таныг сэнхрүүлэх ажиллагаа хийхгүй. Хэрвээ ийм эмчтэй учирвал өөр эмчид хандсан нь зөв шийдвэр болно. Өөрийн эмчилгээнд өөрийгөө заавал оролцуулж байгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *