in ,

Таны хараанд муугаар нөлөөлөх өдөр тутмын 10 буруу үйлдэл. Бид өөрсдөө ч хараагаа муутгах зүйл хийж байгаагаа мэддэггүй

Хэн л хараагаа муутгах эсвэл хараагүй болохыг хүсэх вэ дээ. Бид өөрсдөө хараандаа муугаар нөлөөлөх үйлдэл хийгээд байгаагаа тэр болгон анзаардаггүй.

Чухам өдөр тутмын ямар дадал зуршил нүдний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгааг мэдэхээр шийдсэн юм. Ингээд бидний хийдэг алдаа гэвэл:

Нэг гоо сайхны бүтээгдэхүүнийг хэт их удаан хугацаагаар хэрэглэх

Мэргэжлийн эмч нар нүдний будгийг 3 сараас хэтрүүлж хэрэглэж болохгүй гэж үзэж байна. Будганд нян хуралдаж нүдний халдварт өвчний эх үүсвэр болно гэх ажээ.

Гурилан бүтээгдэхүүн их идэх

Энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс болж цусан дахь инсулины хэмжээ нэмэгддэг. Энэ нь залуу насандаа нүдний аяга сунах, ойрын хараа муудахад хүргэнэ гэж эрдэмтэд үзэж байна. Гэсэн хэдий ч судлаач нар чухам гурилан бүтээгдэхүүн хүний хараанд нөлөөлж байгаад эргэлзэж байгаа ч, судалгаагаар баталгаажаад байгаа юм.

Нүдний дусаалгаар “аврагдах”

Өөрийн санаачлагаар нүдний дусаалга хэрэглэж байгаа бол нүдэнд ямар нэгэн таагүй мэдрэмж байгаа гэж ойлгоно. Нүдний дусаалга нь таагүй мэдрэмжийг дарах, нүдний улайлтыг хэсэгхэн л арилгана.

Таагүй мэдрэмжийн үндсэн шалтгааныг олохын тулд юуны түрүүнд эмчид үзүүлэх хэрэгтэй.

Ус бага уух

Хэрвээ та өдөрт 8 стаканаас бага ус уудаг бол таны бие махбодь шингэний дутагдалд орсон байна гэж үзнэ. Үүний улмаас нулимс бага ялгарч нүд аргахад хүргэнэ.

Өвлийн цагаар нарны шил зүүхгүй байх

Нар, цаснаас тусаж байгаа хэт ягаан туяа нь “цасны сохоролт”-д хүргэж болзошгүй гэж эмч нар анхааруулж байна. Шинж тэмдэг нь нүд хавагнах, юмс давхарлаж харагдах, нулимс гоожих. Тиймээс хүйтний улиралд хүртэл нарны шил зүүхийг зөвлөжээ.

Дутуу нойр авах

Нүд хангалттай амралт авч чадахгүй бол хараа муудах, хар цэг үзэгдэх, амархан ядарна.

Номоо нүдэндээ хэт ойрхон барих

Ном унших байдал болон хараа хоёр холбоотой болохыг эрдэмтэд баталсан байна. Өдрийг номгүйгээр өнгөрөөж чаддаггүй, нүүрэндээ бараг нааж шахуу уншдаг хүмүүсийн ойрын хараа мууддаг болохыг эрдэмтэд тогтоожээ.

Байнга нүдээ арчих

Загатнасан эсвэл ядарсан нүдийг арчихад хэсэгтээ л таатай мэдрэмж төрдөг. Гэхдээ нүдээ байнга арчаад байвал хараа муудах, эвэрлэгийн бүтэц өөрчлөгдөхөд хүргэнэ.

Стресстэй ажил хийх

Компьютерийн ард суухад нүд аргаж, амархан ядраад байвал таны дэлгэцэнд асуудал байж болно. Сэтгэл санааны таагүй байдалд ажлаа хийдэг хүмүүс ихэвчлэн дээрх шинж тэмдгийг мэдэрдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Сэтгэлдээ нийцсэн ажлын байранд суугаа хүмүүсийн хувьд нүдний асуудлын талаар тэр болгон гомдол хэлээд байдаггүй ажээ.

Контакт линзээ авахаа мартдаг

Нүдний эвэрлэг нь биднийг сэрүүн байхад хүчилтөрөгч авч байдаг, харин унтаж байхад нүдийг нулимсаар чийглэдэг байна. Өдрийн турш контакт линз зүүснээр эвэрлэгийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж муутгадаг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *