in ,

ГоёГоё

Өөрийнхөө биеийн жинг хэвийн хэмжээнд байгаа эсэхээ ингэж шалгаарай. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ үзүүлэлтээр хэмждэг

Биеийн жингээ хэвийн эсэхийг шалгах энгийн аргыг танд бэлдлээ. Үүнд булчингийн болон өөхний масснаас үл хамаарна.

Зарим нэг нь жингээ үзэхийн тулд биеийн жингийн индексийг хэмжих хэрэгтэй гэж үздэг:

  • БЖИ= жин килограммаар / өндөр метрээр

Хамгийн бодитой арга бол – өндрийн үзүүлэлт болон бэлхүүсний хэмжээгээр хэмжих. БЖИ-ээр хэмжихэд булчинлаг биетэй ч тэр өөхлөлттэй тарган хүн ч адилхан тоо гарахыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл уг БЖИ нь өөхний хуримтлалыг хэмжээгүй. Өөхний хуримтлал нь чухам бэлхүүс орчим байдаг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнөөдөр энэ л үзүүлэлтээр хэмжиж байна.

Өндрөө зөв хэмжих арга

Өндрийг өглөө хэмжиж үзвэл илүү тохиромжтой, илүү үнэн тоо гарна. Өдрийн турш нурууны яс суудаг болохыг анхаараарай.

Танд хэрэгтэй зүйл: сантиметр эсвэл туузан метр, харандаа, ном, толь

  • Хөл нь шууд хананд наалдах тийм газар сонгож зогсоно, хаалганы модон рамтай хэсэг хамгийн тохиромжтой байдаг. Шал нь хатуу, жигд ямар нэгэн плинтусгүй байна. Хивсгүй газар зогсоно.
  • Нуруугаа тэгшилнэ, толгой, мөр, нуруу, өгзөг, хөлийн ул хананд тулсан байна.
  • Толгой дээрээ ном тавиад толинд номоо тэгшхэн тавьсан эсэхийг шалгана. Одоо харандаагаар тэмдэглээд хэмжиж үзнэ.

Бэлхүүсний хэмжээг зөв үзэх арга

Бэлхүүс хэмжихэд эргэлзээтэй маш олон асуултууд гарч ирнэ. Техникийн зарим нэг тайлбараас дурьдвал:

  • Туузан метрийг шалтай параллель байхаар бэлхүүсээ орооно.
  • Бэлхүүс болон туузан метрийн хооронд хоёр хуруу орохоор зай үлдэнэ.
  • Биеэ суллаж амьсгалаа гаргана, гэхдээ гэдсээ татах хэрэггүй.
  • Нуруу шулуун.

Танд хэрэгтэй зүйл: туузан метр болон нарийхан резин.

Нарийхан бэлхүүстэй хүмүүст: хүйсэн дээрээ туузан лентний нэг үзүүрийг тавиад бэлхүүсээ тойруулж нөгөө үзүүрийг авчирна.

Дунд зэргийн бэлхүүстэй хүмүүст: нарийхан резин бэлхүүсээрээ ороогоод хэдэн минут яваарай. Сууж, бөгтийж болно – резин суларсаар эцсийн хэмжээн дээрээ очно. Резинээ хэмжинэ.

Бүдүүн бэлхүүстэй хүмүүст: хүйснээсээ 2-3 см-ийн дээр туузан метрээ шалтай параллель байдлаар орооно. Гурван удаа хэмжиж үзээд дундаж дүнг гаргана.

Тооцоо хийх томьёо

Тооны машины тусламжтайгаар тооцоог гаргана:

  • Бэлхүүсний хэмжээ (см) / өндөр (см)*100

Хариуг харьцуулж харна:

Эмэгтэйчүүд:

  • 35-аас бага харьцаа: хангалтгүй жин, тураалтай
  • 35-41,9 харьцаа: маш туранхай
  • 42-48,9-ийн харьцаа: хэвийн жин
  • 49-53,9-ийн харьцаа: илүүдэл жинтэй
  • 54-57,9-ийн харьцаа: өөхлөлттэй
  • 58-аас дээш: аюултай өөхлөлт

Эрчүүд:

  • 35-аас бага харьцаа: хангалтгүй жин, тураалтай
  • 35-42,9 харьцаа: маш туранхай
  • 43-52,9-ийн харьцаа: хэвийн жин
  • 53-57,9-ийн харьцаа: илүүдэл жинтэй
  • 58-62,9-ийн харьцаа: өөхлөлттэй
  • 63-аас дээш: аюултай өөхлөлт

Жишээ нь: та 165 см-ийн өндөртэй, бэлхүүсний хэмжээ 72 см. Тооцоолбол: 72/165*100= 43. Таны жин хэвийн.

Бонус: гоёмсог бэлхүүстэй болох хэдэн дасгал

Хэвтээгээс хөлөө эргүүлэх дасгал

Нуруугаараа хэвтээд хөлөө 90 хэмийн өнцөг гарган шулуунаар нь дээш өргөнө. Нуруу шалнаас хөндийрөхгүй, хөлийг салгахгүй. Хөлөө зүүн тийш дараа нь баруун тийш буулгана. Долоо хоногтоо 3-4 удаа 20 удаагийн давтамжтай хийхэд хангалттай. Уг дасгал нь хэвлийн хажуугийн булчингуудыг чангалж илүүдэл өөхийг хайлуулна.

Эсрэг пресс

Нуруугаараа дээш харан хэвтэхдээ нурууг шалнаас салгахгүй. Хөлийг 90 хэмийн өнцөг гартал өргөж буулгана. Долоо хоногтоо 3-4 удаа 10 удаагийн давтамжтайгаар хийнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *