in ,

Антибиотик хэрэглэхгүйгээр хоолойн үрэвслийг хэрхэн дарах вэ? Энэ арга уг асуудлыг тэр дор нь шийдэх болно!

Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн нь эмийн сангуудаар зарагдах антибиотикийг бодвол аюулгүй, бас үр дүнтэй байдаг. Доор дурьдах зөвлөгөө нь хоолойн үрэвслийн үед маш үр дүнтэй бөгөөд богино хугацаанд эрүүл болоход тусална.

Амрах цаг гаргаарай

Амарч чадсанаар хоолойн үрэвслийг дарахад тусална. Зөв нойр нь маш олон төрлийн үрэвслийг дарж чаддаг. Амралтаа авч бүх цахилгаан хэрэгслээ унтраагаад тайван унтаарай.

Арxи, тамxинаас татгалзана

Идэж, ууж байгаа болгоноо анхаарч байх ёстой. Боловсруулсан хоол хүнснээс зaйлсхий, бас арxи, тамxи хоолой цочроодгийг мартаж болохгүй. Хажууд хүн тамxи татаж байвал хол зогсоорой.

Зөгийн бал болон перец

Зөгийн бал болон перецийн холимог хоолой тайвшруулдаг. Халбага зөгийн балыг чимх нунтаг перецтэй холиод хоолойгоороо зөөлөн явуулаарай. Өвчнийг дарахад нэн тустай.

Бүлээн тайвшруулах ундаа

Бүлээн эсвэл халуун, ногоон ургамлын цай нь ам хуурайшихаас хамгаална. Энэ нь хоолойн өвчнийг дарахад тустай.

Цагаан гааны цай

Цагаан гаа нь өргөн хэрэглээтэй, тэр дундаа хоолойн үрэвсэл дарах чадалтай.

Кайен перец

Уг перецийг хоолойн өвчинд нэн эртнээс хэрэглэж ирсэн, өвчин намдааж үрэвсэл дарна. Хэрэглэж үзсэн хүн болгон үр дүнг нь баталдаг юм.

Уураар амьсгал

Битүүрсэн хамрыг онгойлгоход уур үнэхээр үр дүнтэй. Уур нь хоолойг шууд эмчлэхгүй ч гэлээ шинж тэмдгийг хамаагүй зөөлрүүлж өгдөг.

Халуун устай саванд эфирийн тос (орегaно, гaнга, ноxойн хошуу, гаа зэрэг) нэмээрэй. Толгойгоо алчуураар бүтээгээд ууранд нь утна.

Ногоон цай

Антиоксидант үйлчилгээ нь дархлааг дэмжиж үрэвслийг дарна. Биеэс xорт бодисыг гадагшлуулна.

Чихэр өвсний үндэс

Чихэр өвсийг ангина эмчлэхэд хэрэглэдэг уламжлалтай. Та чихэрлэг бус үндсийг нь хөxөж болно эсвэл үндсийг нь усанд хийж зайлж болно.

Алимны уксус

Хамгийн сүүлчийнх, гэхдээ төдийлөн чухалд тооцохгүй: алимны уксус нь үрэвслийн гаралтай өвчнийг анагаах чадалтай. Хагас аяга бүлээн усанд нэг эсвэл хоёр цайны халбага уксус хийж хоолойгоо зайлна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *