in

Шинжлэх ухаанаар батлагдсан эдгээр 3 аргыг хэрэгжүүлж чадсанаар та амжилтын түлхүүрийг атгаж чадна

Зарим нэг хүмүүс бусдаас илүү азтай байгааг та анзаарсан уу? Английн сэтгэл зүйч, профессор үүний учир шалтгааныг тогтоож чаджээ.

Азгүй болон азтай хүмүүсийн ялгаа

Хартфоршдийн их сургуулийн сэтгэл судлаач, профессор Richard Wiseman азтай болон азгүй хүмүүсийн хоорондын ялгааг олохоор шийджээ.

Судалгааны явцад азтай хүмүүс илүү нээлттэй болохыг олж тогтоосон байна. Тэд бусдаас хоёр дахин илүү инээмсэглэнэ, харааны харилцаа тогтооно. Бусадтай нээлттэй, илэн далангүй байх нь аз жаргалтай байх боломжийг олгодог гэж эрдэмтэд үзэж байна.

Харин азгүй хүмүүс сэтгэл санааны хувьд тогтворгүй, айдаст автсан, сөрөг сэтгэл санаатай байдаг байна.

Уайзман хэд хэдэн сонирхолтой туршилтууд хийжээ. Түгшүүр хүнд хэрхэн нөлөөлдгийг мэдэхийн тулд эхний бүлэг хүмүүст компьютерийн дэлгэцийн голд хөдлөх цэгийг харахыг хүсжээ. Удалгүй хэсэг хугацааны дараа дэлгэц дээр өөр бусад том цэгүүд гарч ирснийг туршилтанд оролцогчдын ихэнх нь олж харсан байна. Харин дараагийн бүлэг хүмүүст төв хэсэгт байгаа цэг дээр анхаарлаа хандуулж чадвал мөнгөн урамшуулалтай гэж хэлсэн. Оролцогчдын ихэнх нь өөр бусад цэгийг анхаарч хараагүй, яагаад гэвэл тэд мөнгө авах хүслээсээ болж стрессийн байдалд орсон байжээ.

Туршилтаас харахад, айдас анхаарал төвлөрүүлэхэд хэрэгтэй ч гэлээ шинэ боломжийг олж харахад саад учруулж байна.

Азгүй хүмүүс нэг асуудалд хэтэрхий их санаа зовсноор боломжийг алддаг. Азтай хүмүүс бүх зүйлд нээлттэй.

Бас нэгэн туршилтаар оролцогчдод сонин өгч байгаа зургийн тоог гаргах даалгавар өгчээ. Азгүйчүүд ойролцоогоор 2 минут зарцуулсан бол, азтайчууд нь хэдхэн секундэд тоог гаргасан байна. Учир шалтгаан юунд оршиж байсан бэ гэвэл, сонины дараагийн хуудсанд “Тоолохоо больж үз. Энэ сонин дээр 43 гэрэл зураг байгаа” гэж бичсэн байжээ. Азтай хүмүүс үүнийг шууд олж харсан, өөрөөр хэлбэл тэд асуудалд илүү өргөнөөр ханддаг байна.

Азтай хүмүүс амьдралыг илүү өөдрөгөөр хүлээн авдаг. Асуудалтай тулгарсан ч гэлээ нөхцөл байдал сайхнаар эргэнэ гэдэг итгэлтэй явдаг байна.

Аз дуудах 3 арга

Уайзман хүн азтай болж чадах эсэхийг мэдэхээр шийджээ. Туршилтанд оролцогчдод хэд хэдэн даалгавар өгсөн байна. Сарын дараа туршилтанд оролцогчдын 80% нь азтай болсныг тогтоожээ. Тэд амьдралдаа сэтгэл хангалуун болжээ.

Уайзман тэднээс дараах зүйлийг хийхийг хүсчээ.

Өргөнөөр сэтгэ

Ямар нэгэн асуудалд санаа зовсоор цагийг өнгөрөөж байхдаа та боломжийг алдаж байгаа юм. Шинэ бүхэнд нээлттэй бай, тэгвэл танд илүү их боломж бий болно.

Амьдралд эерэгээр ханд

Юм болгоныг муугаар бүү хар. Энэ үзэл бодол амьдралын эрч хүчийг шавхдаг юм. Ямар нэгэн зүйлд гомдол хэлж байхаар муу зүйл тохиолдоогүйд талархаж яваарай.

Урьд өмнө хэзээ ч хийхээр зүрхлээгүй зүйлийг энэ долоо хоногт хийнэ

Тогтмол үргэлжлэх зүйл таныг залхаана. Өдөр болгон нэг хүнтэй уулзаж, нэг л замаар явдаг бол амьдралынхаа хэв маягийг өөрчлөх гэж хичээ. Тав тухын бүсээсээ гар, азын тэнгэрээс атгах боломжийг нэмэгдүүл.

Бидний зарим нэг нь үнэхээр азгүй төрсөн байдаг нь үнэн. Гэхдээ үүнд өөрийгөө болон өрөөл бусдыг бүү буруутга. Өөрийнхөө аз жаргалыг өөрийн гараар босгоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *