in ,

ХөөрхөнХөөрхөн ГоёГоё

Энэ жимсийг яг одооноос эхлэн ид: Таны зүрх яг л цаг шиг ямар ч доголдолгүй, нэгэн жигд тасралтгүй ажиллана!

“Эрүүл” ногоо, жимс гэхээр л шууд ногоон өнгө санаанд ордог юм. Тийм биз? Яаран дүгнэлт хийх хэрэггүй, улаан өнгө ч мөн эрүүл мэндэд тустай. Гадаа хүйтрэх тэр цагаар тод улаан өнгөтэй – анар гэх амин дэм, эрдэс бодис, аминохүчлээр баялаг жимс гарч ирнэ. Зүрхний анд минь сайн байна уу?

Анарын ашиг тус

Жил болгоны 10-р сарын 26-ны өдөр Азербайжанд анарын баяр тэмдэглэдэг. Ургацаа хурааж дууссан тариаланчид өөрийн шүүслэг, амттай ургацаараа гайхуулах хорхойгоо барьж ядна. Байгаль дээр мянга гаруй төрлийн анар байдаг, өөр хоорондоо өнгө, амтаараа ялгагдана – бүгд эрүүл мэндэд нэн тустай.

Анарт 15 орчим аминохүчил агуулагддагаас 6 нь юугаар ч орлуулашгүй. Үүнээс гадна К, С болон В9, В6 амин дэмээр баялаг, фолийн хүчил, төмөр, кали, фосфор, кальц зэргийг агуулна. Шим тэжээлтэй бодис агуулахын зэрэгцээ калори багатай: 100 г жимс дөнгөж 72 ккал.

Анар – арьс, үс, мэдрэл болон хоол боловсруулах системийн шилдэг анд. Анар жимсний мод нь зүрх-судасны системийн үйл ажиллагааг дэмжинэ. Тиймээс өдөрт стакан анарын шүүс уувал таны зүрх, судсанд тун хэрэгтэй…

Анар жимс тогтмол идсэнээр артерийн судасны хананд цус бөөгнөрөх явдлыг багасгаж зүрхний цусан хангамжийг сайжруулна. Үүний үр дүнд атеросклероз өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Олон удаагийн судалгааны үр дүн үүнийг батлаад байгаа юм.

Анар – чихрийн шижин өвчнөөр шаналж буй хүмүүст нэн хэрэгтэй жимс. Анарт агуулагдах антиоксидант нь судасны хана бэхжүүлэхийн зэрэгцээ чихрийн шижингийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Анарын шүүс нь цусны эргэлтийг идэвхжүүлдэг. Үүний үр дүнд зүрхний шигдээс, цус харвалт, Альцгеймэр өвчнөөс урьдчилан сэргийлж болно.

Анар жимсийг эсвэл шүүсийг нь системтэйгээр тогтмол хэрэглэх нь зөвхөн зүрхний өвчлөлөөр өвдөж байгаа хүмүүс бус уг өвчнөөр өвдөх эрсдэл өндөртэй хүмүүст ч хэрэгтэй жимс болно.

Анарын шүүс – эрүүл мэнд бэхжүүлж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Анар байнга иддэг бол хоол боловсруулах эрxтний хэвийн үйл ажиллагаа сайжирч, цусан дахь үзүүлэлтүүд сайжирна. Анарын хальсыг хандалж ууснаар хоолны дуршил нэмэгддэг байна.

Анарын шингэлээгүй шинэхэн шүүс нь антиоксидант, чөлөөт радикалыг холбож хавдраас хамгаална.

Анарт агуулагдах эстроген нь стрессийг даван туулах эрч хүчээр сэлбэх, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үеэр илрэх өвчлөлийг багасгана. Мөн жимсэнд агуулагдах эллаготанин нь хөхний хавдрын өсөлтийг зогсооно. Зүгээр ч нэг жимс бус харин эрүүл мэнд, залуу насны сан хөмрөг гэлтэй.

Зөвлөгөө

Хэдий шим тэжээл ихтэй ч гэсэн ходоодны ханыг цочроох аюултай, ялангуя хүүхдүүдэд маш багаар өгнө. Анарын цэвэр шүүсийг цэвэр усаар шингэлж уухыг зөвлөж байна. Хэрвээ шингэлж уух хүсэлгүй бол соруулаар уугаарай, анарт агуулагдах хүчил нь шүдний эмалийг гэмтээдэг.

Та анарт дуртай юу? Энэ нийтлэлийг хадгалж авахаас гадна найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *