Завгүй ажлын өдөр хайртай амьтнаа эрхлүүлэх цаг гарахгүй, тиймээс оройн цагаар л бага ч гэсэн цуг байх боломж олдоно. Харин нохойгоо өвөртөлж унтах нь тийм ч сайхан санаа биш ажээ.
Нохойтой харьцах нь сэтгэл зүйн хувьд нэн тустай болох нь тодорхой болсон: стресс тайлж, айдсыг үгүй хийнэ. Нохой нь хайртай гэрийн тэжээвэр амьтан болохоос гадна гэр бүлийн бүрэн эрхт гишүүн болох нь олонтаа. Цугтаа илүү их цагийг өнгөрөөхийг хүснэ. Рочестрийн Мэйо эмнэлгийн сэтгэл судлаач Лоис Кран өөрийн хамтрагч нартайгаа нийлж нохойгоо өвөртөлж унтах нь зөв эсэхийг судлахаар шийджээ.
Судлаачид 5 сарын турш нойрны ямар нэгэн асуудалгүй 40 нохойны эздийг судалжээ. Ихэнх нохой нь нэг гаран настай. Эхний долоон шөнө эзэн болон нохойн нойрыг хянасан байна. Үүний тулд тэдэнд тусгай төхөөрөмж залгажээ – акселерометр.
Нохойтойгоо нэг өрөөнд унтдаг эздийн нойр сайн бөгөөд бөх бат байв. Харин хайртай амьтнаа орон дээрээ унтуулдаг эздийн хувьд өөр дур зураг буюу нойрондоо муу байв.
Дүгнэлт: нохойгоо өрөөндөө унтуул, гэхдээ орон дээрээ гаргах хэрэггүй.
Хайртай нохойтойгоо цагийг өнгөрөөж чадахгүй байна гэж санаа зовдог бол тайван байгаарай. Хайртай нохойгоо өрөөндөө авч унтах нь хангалттай гэж Лоис Кран үзэж байна. Таны нойронд ч мөн сайнаар нөлөөлнө. Тодорхой хил тогтоохоо мартаж болохгүй: орон дээрээ нохойгоо гаргахгүй.