in ,

Хөлийн өвчнийг багасгаж, намдаах энгийн дасгалууд. Үр дүнг нь сайжруулахын тулд дасгалыг тогтмол хийх хэрэгтэй

Хөлийн өвчнийг дасгалын тусламжтайгаар дарахыг хүсэж байгаа бол дасгалыг тогтмол хийж занших хэрэгтэй. Өдөр болгон хийснээр та зохих үр дүнд хүрнэ.

Хөлийн өвчин хоёр шалтгааны улмаас мэдрэгдэнэ:

  • Хөл ачаалал их авсантай холбоотойгоор хөлийн судас бүдүүрснээс шалтгаалсан өвчин
  • Эрч хүчтэй дасгал сургуулилт удаан хугацаагаар хийх

Булчингийн өвчин төдийлөн бэрх биш ч гэлээ зарим үед үнэхээр хэцүү мэдрэмж төрүүлдэг…

Хөлийн булчингийн өвчнийг тайван амралт, ачааллыг багасгах зэргээр багасгаж болохын зэрэгцээ иллэг хийж багасгаж болно.

Эдгээр аргууд дээр сунгалтын дасгалыг нэмэх ч боломжтой.

Таны хөлийн булчингийн өвчнийг багасгах 5 цогц дасгалыг танилцуулж байна.

Дасгалыг хийхэд багахан цаг орохоос гадна та гэртээ хийх бүрэн боломжтой.

Хөлийн өвчин намдаахад ямар дасгал тохирох вэ?

  • Сунгалтын дасгал
  • Суллах дасгал
  • Пилатес
  • Йог

Хөлийн өвчин намдаах сунгалтын 5 дасгал.

Хаана өөд

Хөлөнд өвчин намдаах зорилгоор хийхэд нэн тохиромжтой энгийн бөгөөд үр дүнтэй дасгал.

Зураг дээр харуулсан байдлаар хөлөө хана дагуулж өргөх нь цусны эргэлтийг сайжруулахын зэрэгцээ өвчнийг намдаана.

Танд юу хэрэгтэй вэ?

  • Фитнесийн гудас эсвэл дэр

Хэрхэн хийх вэ?

  • Шалан дээр дээш харж хэвтээд бэлхүүснийхээ доор дэр байрлуулж хөлөө хана дагуулан өргөнө.
  • Өгзөг шаланд хүрсэн байна.
  • Ханаар доош дээш 1 минут орчим алхана, дараа нь 1 минут амарна.
  • Дасгалыг 5 удаагийн оролтоор хийнэ (дасгалын тоог аажим нэмж болно).

Хөл өргөх

Уг үр дүнтэй дасгал нь хөлийн өвчнийг намдаана.

Зөвхөн хөл төдийгүй биеийн бүхий л булчинг суллах үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс бие эрхтний аль нэг хэсэгт мэдрэгдэх өвчнийг та хянах боломжтой болох ажээ.

Танд юу хэрэгтэй вэ?

  • 1 зөөлөн хивс

Дасгалыг хэрхэн хийх вэ?

  • Биеэ суллаад хажуугаараа хэвтэнэ (хивсэн дээр)
  • Баруун гараараа тулж тэнцвэрт байдлаа хадгална, зүүн хөлөө өргөнө.
  • Зөөлөн өргөөд аажим буулгана.
  • Нэг хөлийг багадаа 10 удаа өргөнө, 1 минут амраад нөгөө хөлөөрөө дасгалыг мөн адил хийнэ.

Эрвээхий

Хөлийн өвчнийг намдаах эсвэл ор тас өвчин мэдрэхийг хүсэхгүй байгаа бол булчинг бүхий л талаар ажиллуулах хэрэгтэй.

Булчингийн агшилт нь (шалтгаан нь ямар ч байж болно) өвчнийг улам даамжруулдаг. Тиймээс сунгалтын дасгалыг тогтмол, зөв хийж сурах хэрэгтэй.

Танд юу хэрэгтэй вэ?

  • 1 зөөлөн хивс

Дасгалыг хэрхэн хийх вэ?

  • Хажуугаараа хивсэн дээр хэвтээд хөлөө өвдгөөр нь нугална
  • Хэрвээ таатай санагдвал гараа дэрлэж болно.
  • Гэдэсний булчинг чангалахын зэрэгцээ хөлөө хааж, өргөнө (өвдгөөр нугалсан байна)
  • 20 удаа нэг талаар хийгээд 1 минут амарсны дараа нөгөө хөлөө хааж нээнэ.

Шувууны нисэлт

Цогц дасгал: булчинг сунгахаас гадна суллаж өгнө.

Хөлийн өвчнийг богино хугацаанд дарах тул хөл хөнгөн шингэн болно.

Танд юу хэрэгтэй вэ?

  • 1 зөөлөн хивс

Дасгалыг хэрхэн хийх вэ?

  • Баруун хөлийн өлмийг зүүн хөлийн гуянд хүрэхээр өвдгөөр нь нугална (зураг дээр харуулсан шиг).
  • Дасгалыг 10 эсвэл 20 удаа зөөлөн хийнэ. Дасгалыг хурдан дуусгахдаа бус харин хөлийн булчинг сайн сунгахад гол зорилго оршино.
  • Амраад нөгөө хөлөөрөө хийнэ.
  • Энэ дасгалыг сард ганц хоёр удаа хийхэд ямар ч үр дүн өгөхгүй. Хөлийн өвчнөө намдаахыг хүсэж байгаа бол дасгалыг тогтмол хийнэ.

Дээрх дасгалууд нь таны хөлийн өвчнийг багасгаж нааштай үр дүн өгнө. Үр дүнг сайжруулахын тулд дасгалыг тогтмол хийхээс залхуурч болохгүй. Танд үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *