Зүрх, судасны өвчлөл – нас баралтын үндсэн шалтгаан болж байна. Үнэндээ бидний айдаг хавдар, халдварт өвчин биш. Тиймээс бид зүрх, судасны өвчлөлийн асуудлыг сөхөхөөр шийдлээ.
Хүний “мотор” хэвийн ажиллахад юу, ямар хэмжээтэй хэрэгтэй болохыг мэдэцгээе.
Өдөрт 7 цагийн нойр
Зүрх, судасны өвчлөлийн үед сайн унтаж байх ёстойг Голландын эрдэмтэд баталжээ. Өдөрт 7 цагаас багагүй. Бүтэн, сайн нойр нь цус харвалт, зүрхний шигдээс, зүрхний ишеми зэргийн эрсдэлийг 65%-иар бууруулдаг байна. Харин 6 цагаас бага нойр эрсдэлд оруулах ажээ. Энэ тохиолдолд зүрхний ишеми тусах нь 48%-иар нэмэгддэг байна. Үүнээс гадна, дутуу нойр нь илүүдэл жин зэрэгт хүргэнэ. Илүүдэл жин нь зүрх, судасны өвчлөлийн үндэс болдгийг та эрхбиш мэдэх биз ээ.
Өдөрт 75 гр өөхгүй мах
Махыг 100 гр загасны мах, 1 стакан ислэг сүүн бүтээгдэхүүн, 100-150 гр аарцаар орлуулж болно. Британийн эрдэмтэд төрөл бүрийн хоолны дэглэм барьдаг 2000 гаруй хүмүүсийн дунд судалгаа хийжээ: уургаар баялаг хоол хүнс хэрэглэдэг хүмүүс зүрх судасны өвчлөлд нэрвэгдэх нь бага байв. Энэ нь тохиолдлын ч хэрэг бус. Эрдэмтдийн үзэж байгаагаар, амьтны гаралтай уураг нь артерийн ханыг бэхжүүлдэг, харин ургамлын гаралтай өөх тос нь артерийн даралт хэлбэлзэхээс хамгаалдаг байна. Уургийн агууламжтай хүнсэнд цус харвах, шигдээс болохоос хамгаалах амино-хүчлүүд агуулагддаг болох нь тогтоогджээ. Уургийн агууламжтай нэг хүнс бол – өндөг. Өндгийг төдийлөн сайн биш гэж үзэж байсан удаатай. Харин одоо өндгийг сайжруулсан. Идэж болно, идэх ч ёстой. (гэхдээ өөхтэй беконтой биш шүү)
Долоо хоногт 150 минутын спорт
Ийм дүгнэлтэд Шведийн эрдэмтэд хүрчээ. Тэдний хийсэн судалгаагаар хүний амьдрах хугацааг спорт уртасгаж байгааг тогтоосон байна. Биеийн тамирын дасгал – нэг хувилбар мөнөөс мөн. Өдөрт ядаж 20-30 минут идэвхтэй хөдөлгөөн хийдэг бол эрүүл мэндээ тодорхой хэмжээгээр сайжруулж байгаа юм. Үүнд зүрх ч хамаарна. Ялангуяа сэлэх, явганаар явах – зүрхний булчинг чангалж, мэдрэлийн системийг тайвшруулдаг байна. Мөн жин хасаж байгааг ч мартаж болохгүй.
Өдөрт 30 гр самар
Самар – зүрхэнд нэн хэрэгтэй хүнс. Ялангуяа бүйлс, фундук болон бялзуухай самар. Зөв тосны агууламжтай, Е амин дэм, уураг, ширхэглэгээр баялаг. Хамгийн гол нь давсгүй, шоколадгүй, сахаргүй иднэ. Бас хэмжээг нь тааруулна: ямартай ч калори ихтэй хүнс шүү дээ.
Өдөрт 200 гр овьёосны каш
Овьёосны каш – хоол судлаачдын зүгээс хамгийн эрүүл өглөөний хоол төдийгүй зүрхний эмч нарын талаас ч мөн зөвлөж байна. Харвардын их сургуулийн эрдэмтэд 15 жилийн турш сайн дурынхан дээр ажиглалт хийжээ: сайн дурынхан өөрсдийн хоолны болон амьдралын дэглэмийн бүхий л мэдээллийг өгнө. Үүнээс нэгэн зүйл тодорхой болсон: өглөөний цайндаа овьёос иддэг хүмүүсийн хувьд зүрх, судасны өвчлөл 15%-иар бага байжээ. Тиймээс өглөө босоод хиамтай талх эсвэл овьёосны каш сонгох хэрэг гарвал кашыг нь сонгоорой.
Өдөрт 1,5-2 л ус
Цусны даралт ихэсдэг эсвэл зүрхний өвчтэй хүмүүст ус зайлшгүй шаардлагатай. Биед шингэн дутагдахад зүрхний үйл ажиллагаа суларч цусны даралт ихсэхэд нөлөөлдөг. Үүнээс гадна өтгөрсөн цус нь – хүний эрүүл мэндэд бүхэлдээ сөрөг нөлөө үзүүлнэ. Тиймээс ус уух уу, уухгүй юу гэдэг асуулт байх ёсгүй. Мэдээж ууна. Цэвэр ус л ууна, чихэртэй цай, хийжүүлсэн ундааны тухай бид яриагүй. Давсны хэрэглээг мөн багасгана: шингэний хуримтлал бий болгож цусны даралт ихсэхэд нөлөөлдөг байна.