Унтахаасаа өмнө дүүртлээ идсэн бол тайван унтана гэж горьдсоны гарз. Шөнийн цагаар бие махбодь аль болох тайван амрах ёстой, харин хоолоо боловсруулах гэсээр байтал эрч хүчээ сэлбэх бус харин ч шавхаж орхино. Унтах цаг ойртож байхад та өлсөөд байвал хөнгөхөн хооллоорой, унтахаасаа өмнө 2-3 цагийн өмнө шүү. Шөнийн цагаар идэхээс татгалзах 10 хоол хүнсийг танилцуулж байна.
Гоймон
Гоймон – шөнийн цагаар идэхээс эрс татгалзах хоолны нэг мөнөөс мөн. Болох нь амархан хөнгөн хоол гэж бодож байгаа ч гэлээ нүүрс-усаар баялаг, өөх болон шингэдэг тул шөнийн цагаар идэхэд тохиромжгүй. Дээрээс нь төрөл бүрийн соус, тефтель, котлет, зайдас, бяслаг, тос зэрэгтэй хольж идэх гэж байгаа бол шууд хогийн саванд хая. Унтаж амрах гэж байгаа хүнд өндөр цавуулгийн индекс огтоос хэрэггүй.
Пицца
Шинэ, амттай пиццанд дургүй хэн байх билээ. Хоол боловсруулах эрхтэнд пицца тийм ч хөнгөн хоол биш юм. Пиццаг боловсруулахад багагүй хугацаа орно. Ингээд шөнийн цагаар пицца идвэл таны бие махбодь хэрхэн ажиллаж болохыг төсөөлөөд үз дээ? Пицца нь өөх тос ихтэй, төрөл бүрийн орцтой, хүчиллэг тул цээж хорсоход хүргэнэ.
Чихэр
Та бол идэж байгаа зүйлийнхээ тусгал. Иддэг хоолоо зүүдэлж байсан удаа олон биз дээ – гэхдээ идсэн болгоноо яг таг зүүдлэнэ ч гэж байхгүй л дээ. Өөх тос, сахарын өндөр агууламжтай хоол нь (ялангуяа чихэр) тархинд нөлөөлж шөнө харж дарж зүүдлэхэд хүргэдэг. Шөнө тайвширч амрахыг хүсэж байгаа бол калориор баялаг эрүүл бус хоолноос татгалзаарай. Оронд нь овьёос идвэл илүү зохимжтой.
Улаан мах
Улаан мах нь хүний биед нэн хэрэгтэй бөгөөд уураг, төмрийн эх сурвалж болдог. Гэхдээ унтаж амрахаасаа өмнө хэрчим стейк идэх гэж байгаа бол та тайван гүн нойронд автахгүй нь ойлгомжтой. Тайван нойрсоход бие эрхтэн тайвширсан байх ёстой. Хэрвээ унтахаасаа өмнө мах идсэн бол бие махбодь тайвширч чадахгүй.
Шоколад
Хар шоколад тархи, ой санамжид сайнаар нөлөөлдөг хэдий ч шөнө унтахаасаа өмнө идвэл бэлхүүс орчмоор хэдэн сантиметр нэмэгдэхэд нөлөөлнө. Шоколадны хэлтэрхий амттай десерт боловч тэвчилгүй дахин дахин идсээр л байна. Хар шоколад нь кофеин агуулдаг тул зүрх, тархины үйл ажиллагааг идэвхжүүлнэ, ингээд л тайван унтаж чадахгүйд хүрнэ.
Ногоо
Ногоо нь амттай, шим тэжээлтэй, таргалуулахгүй. Гэхдээ унтах гэж байгаа хүнд бас л тохиромжгүй хоол. Шалтгаан нь маш энгийн: сонгино, брокколи, байцаа зэрэг нь уусдаггүй ширхэглэгээр баялаг тул удаан шингэдэг. Өдрийн цагаар идсэн бол ямар ч асуудал үүсгэхгүй. Харин оройн цагаар бол хоол боловсруулах эрхтэнд их ачаалал өгнө.
Бүх төрлийн согтууруулах ундаа
Согтууруулах ундаа –нойрны алуурчин. Шөнийн цагаар хөлөргөнө, сэрвэлзүүлж унтуулахгүй. Ялангуяа дарс нь нойрны чанарыг муутгаад зогсохгүй калорийн агууламж ихтэй ажээ.
Чизбургер
Өөх тос, калори ихтэй бусад хоолны адил чизбургерийг шөнө унтахаасаа өмнө идэх хэрэггүй. Ходоодны хүчлийг нэмэгдүүлж цээж хорсгоно.
Хурц соус
Чили зэрэг хурц соус нь зарим нэг тохиолдолд хэрэгтэй байж болно. Гэхдээ унтахаасаа өмнө хурц амттай соус хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Калори ихтэй, уургаар баялаг төдийгүй удаан шатах нүүрс-усаар дүүрэн.
Чипс болон өөр бусад хөнгөн зууш
Чипс, хатаасан талх, самар, шагшуур зэргийг унтахаасаа өмнө идэхийг хориглоно. Энэ төрлийн зуушинд глутамат натри ихээр агуулагддаг тул нойронд муугаар нөлөөлнө.