in ,

ГоёГоё Юу вэЮу вэ

Цагаан гааны цай гайхамшиг л гэсэн үг – Бөөрний чулууг хайлуулж, элгийг цэвэрлэж, хавдрын эсийг устгах ач тустай

Цагаан гааны цай нь нян, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна шимэгч хорхойг устгана. Өвчин намдаах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих, дархлааг дэмжих, зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг болохыг тогтоосон байна.

Цагаан гааны цай нь астма зэрэг өвчний үед нэн тустай. Магни, С амин дэм болон өөр бусад эрдэс бодисоор баялаг.

Цагаан гаатай цай нь бөөрний чулууг хайлуулж элэг цэвэрлэх үйлчилгээ үзүүлнэ. Саяханы нэгэн судалгааны үр дүнгээс харахад хавдрын эсийг идэвхгүй болгож байгааг тогтоожээ.

Цагаан гаа эрүүл мэндэд нөлөөлөх нь

Цагаан гааны цай нь эрүүл мэндэд нэн тустай. Эрүүл мэндийн олон асуудлыг шийдэх нэгэн оновчтой хувилбар болоод байгаа жээ. Зарим нэг өвчнийг жирийн цагаан гааны цайгаар бүрэн эмчлэх боломжтой.

Ямартай ч вирусын гаралтай өвчнийг дарна, жишээ нь ханиад томуу, хомхой.

Зүрхний эрүүл байдлыг дэмжиж зүрхний шигдээсээс хамгаална.

Цагаан гааг мөн толгойн өвчнийг дарах зорилгоор хэрэглэнэ.

Цагаан гааны цайнд маш их хэмжээний антиоксидант агуулагддаг тул дархлааг сэргээж халдвартай тэмцэх чадварыг нэмэгдүүлдэг байна.

Цагаан гаатай цай нь цусны эргэлтийг идэвхжүүлж биеийг дулаацуулна, амин дэм, эрдэс бодисоор дэмжинэ. Мөн бие махбодийг хүчилтөрөгчөөр хангахад нөлөөлдөг байна.

Цагаан гааны цайны жор

Амттай цагаан гааны цайны жорыг танд танилцуулж байна.

Танд хэрэгтэй зүйл:

  • Зөгийн бал – 1 х.х
  • Кокосын сүү – 2 х.х
  • Нунтаг куркума – ¼ ц.х
  • Нунтаг цагаан гаа – ¼ ц.х
  • Ус – 1 аяга

Бэлдэх арга:

  • 1 стакан ус авч зөөлөн гал дээр халаана.
  • Ус буцлангуут ¼ ц.х куркума, цагаан гааг нэмнэ.
  • Усаа зөөлөн гал дээрээ 7 минут буцалгана.
  • Галаас аваад 2 х.х кокосын сүүгээ нэмнэ.
  • Цагаан гааны цайгаа шүүгээд 1 х.х зөгийн бал нэмнэ.
  • Цай бэлэн. Амтархан уугаарай.

Цагаан гааны энэ цайг та өглөөний цайндаа ууж болно. Байнга уухыг хүсэхгүй байгаа бол хүйтний улиралд ууж болно. Цагаан гааны цай таныг эрүүл байлгаж элдэв халдвараас сэргийлэх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *