in

Яг зөвЯг зөв Юу вэЮу вэ ГоёГоё ХахаХаха ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай

Угаалтуур болон суултуурын хоолой руу яасан ч хийж болохгүй 6 зүйл. Слесарь дуудаж ажил удмааргүй л байвал эдгээрийг хогийн сав руу хая!

Орон сууцанд амьдардаг хүмүүс үүнийг заавал мэдэж байх хэрэгтэй. Ус зайлуулах хоолой руу элдэв хог хийх нь тийм ч сайхан санаа биш юм шүү.

Элдэв асуудалд орохгүйн тулд ус зайлуулах хоолой руу бус харин хогийн саванд хийх ёстой зарим нэг зүйлийг танилцуулж байна.

Муурны элс

Муурны элс нь усанд уусдаггүй харин бөөгнөрдөг учраас ус зайлуулах хоолой руу хэрхэвч хийж болохгүй. Бентилийн шавар нь усанд бөөгнөрөх тул хоолойг бөглөх аюултай.

Кофены шаар

Хоолойд хуримтлагдаж овоордог тул тун удахгүй бөглөрөхөд нөлөөлнө.

Нойтон салфетка

Ус зайлуулах хоолойг бөглөнө. Хэрвээ цаас хийсэн бол сардаа 2-3 удаа усны хоолойгоо цэвэрлэх шаардлага гарна.

Живх

Живхний дотор талд байдаг гель нь усанд уусдаггүй харин ч эсрэгээрээ улам хөөж томордог тул усны хоолойг шууд бөглөнө.

Хөвөнтэй мод

Хөвөнтэй мод нь хоолойн эргэлт дээр бөөгнөрч тээглэнэ. Тээглэсэн мод дээр жижиг сажиг бүх хог овоорч бөөгнөрснөөр эцэстээ бөглөрөл үүснэ.

Өөх, тос

Хоолны өөх тосыг ус зайлуулах хоолой руу хэзээ ч хийж болохгүй. Өөх тос царцаж хоолой бөглөрөхөд хүргэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *