Ханд – 1
Жижиглэж хэрчсэн сонгино дээр 100 мл архи хийгээд долоо хоног хандална. Шүүгээд өдөрт 2-3 удаа 20 дуслаар хоол идэхээс 30 минутын өмнө 10 хоногийн турш ууна. Сарын дараа хоёр дахь курс эмчилгээг эхлүүлнэ.
Ханд – 2
Жижиглэж хэрчсэн 2 х.х сонгино дээр 400 мл буцалсан ус хийж 6 цагийн турш хандална. Шүүгээд өдөрт 3 удаа хоол идэхээс 30 минутын өмнө ¼ стаканаар 7-10 хоногийн турш ууна. Нэг долоо хоног завсарлаад дараагийн курсыг эхлүүлнэ.
Буцалгасан ханд
4 х.х жижиглэн хэрчсэн сонгино дээр 2 л сүү хийж зөөлөн гал дээр 10 минут буцалгана. Хөргөөд шүүгээрэй. Шөнө унтахаасаа өмнө хөлөндөө зөөлөн иллэг хийж түрхэнэ. Өглөө нь угаана. Курс эмчилгээ 10-14 хоног үргэлжилнэ. Сарын дараа давтан эмчилгээ хийнэ.