Санаандгүй байдлаар хатуу дискээ форматлах эсвэл мэдээллээ устгасан бол дараах программуудын тусламжтайгаар сэргээрэй.
Хэдэн долоо хоногоор сууж хийсэн хэрэгтэй файл устах эсвэл дурсгалтай зургаа санаандгүй картнаасаа устгачихсан бол яаран сандарч санаагаар унах хэрэггүй. Файл устана гэдэг нь систем дэх мэдээлэл нь устаж байгаа хэрэг. Файлыг бий болгосон нийлмэл байт байрандаа байгаа бөгөөд дээрээс нь өөр зүйл бичигдсэн юм. Тиймээс дараах программуудын тусламжтайгаар сэргээх боломжтой.
Устгасан файл байгаа диск дээр программыг суулгаж байгаа бол болгоомжтой хандана уу. Татсан файл нь устсан файл дээр бичигдэх эрсдэлтэй тул та өөр диск дээр программыг татахыг зөвлөж байна.
Recuva
Платформ: Windows
Үнэ: үнэгүй, өргөтгөсөн хувилбар нь 19,95 доллар
Санамсаргүйгээр устгасан файлыг сэргээх боломжтой. Санаандгүй форматалсан дискнээс устсан гэрэл зураг, MP3-аас устгасан дуу зэргийг сэргээнэ. iPod дээрх мэдээллийг ч сэргээнэ.
Disk Drill
Платформ: Windows, Mac
Үнэ: үнэгүй, өргөтгөсөн хувилбар нь 89 доллар
Mac дээрээс устсан файлыг сэргээх хэдий ч мөн Windows-т зориулсан хувилбартай. Диск, файл болон файлын системийг дэмжинэ. Уг программын тусламжтайгаар устсан файлыг сэргээхээс гадна диск дээр давхардсан файлуудыг цэвэрлэх боломжтой. Үнэгүй хувилбар нь Disk Drill-ийг суулгахаас өмнө устсан файлыг сэргээж чадахгүй.
TestDisk
Платформ: Windows, Mac, Linux, FreeBSD, OpenBSD, SunOS, DOS.
Үнэ: үнэгүй
Нээлттэй код бүхий маш олон үйлдэлт программ. Тескстэн интерфейстэй ч учрыг нь олж ажиллуулахад төвөггүй.
Маш олон төрлийн форматыг дэмжинэ. Үүнээс гадна уг программыг LiveCD дээр бичиж болох бөгөөд программ суугаагүй төхөөрөмж дээрх устсан файлыг сэргээхэд хэрэглэнэ.
TestDisk-ийн хамт PhotoRec дагалдана – устсан файл, гэрэл зураг, дуу, видеог сэргээнэ.
R-Undelete
Платформ: Windows, Mac, Linux.
Үнэ: үнэгүй хувилбар нь 256 КБ хүртэл хэмжээтэй файлыг сэргээнэ, бүтэн хувилбар нь 79,99 доллар
R-Undelete нь R-Studio-гийн бүтцэд багтдаг. Энэ нь устсан файлыг сэргээх чадалтай бүхэл бүтэн гэр бүл гэж хэлж болно. FAT12/16/32/exFAT, NTFS, NTFS5, HFS/HFS+, UFS1/UFS2 и Ext2/Ext3/Ext4 файлын системийг дэмжинэ.
R-Studio нь өөрийн диск дээр байгаа файлыг сэргээхээс гадна сүлжээгээр ч файл сэргээх боломжтой. Устсан файл сэргээхээс гадна бэкап хийх ажээ.
Eassos Recovery
Платформ: Windows
Үнэ: 1 ГБ хүртэл хэмжээтэй файлыг үнэгүй сэргээнэ, бүтэн хувилбар нь 69,95 доллар
Устсан файл, гэрэл зураг, текстэн файл болон 550 гаруй төрлийн формат бүхий файлыг сэргээнэ. Хэрэглэхэд хялбар бөгөөд ойлгомжтой.
Hetman Recovery
Платформ: Windows
Үнэ: үнэгүй хувилбар нь сэргээсэн файлаа хадгалдаггүй, бүтэн хувилбар нь 37,95 доллар
Hetman–ыг боловсруулагч нар олон төрлийн форматтай файлыг сэргээхээр хөгжүүлжээ: файлыг бүхэлд нь эсвэл тусгай зураг, баримтыг сэргээнэ. Флэш карт, SD болон microSD, хатуу диск дээрх файлыг сэргээнэ.
Glary Undelete
Платформ: Windows
Үнэ: үнэгүй, Glary Utilities бүтэн хувилбар нь 19,79 доллар
Glary Utilities устсан дурын файлыг сэргээнэ, шахсан, хэсэгчилсэн, кодолсон. Сэргээсэн файлыг шүүх горимтой.
Устсан файлыг сэргээх өөр тохиромжтой программ та мэддэг үү? Хэрвээ тийм бол сэтгэгдэл хэсгээр бидэнтэй хуваалцана уу.