in ,

Эдгээр 12 лайфхакыг мэддэг байхад шинээр гутал, хувцас худалдаж авах шаардлага танд гарахгүй. Эдэлгээг нь хангалттай уртасгаж өгнө

Эдгээр аргууд нь гутал, хувцасны анхны төрхийг хадгалах, ядаж л хогийн саванд орох хугацааг холдуулна.

Товч, шилэн триконы уранхайг тогтоох

Шилэн триконы уранхайг тогтоох аргыг бүсгүйчүүд эртнээс мэднэ. Өнгөгүй хумсны будгаар шилэн трико, оймсны уранхайг тогтоож болно. Энэ арга нь нэг хэсэгтээ л уранхайг томруулахгүй тогтооно.

Хумсны будгаар унах гэж байгаа товчийг тогтоож болно. Утсыг нь хумсны будгаар тогтоож утас зүүтэй болтлоо торгооно.

 

Саван – гацах цахилгааны эсрэг

Хувцасны цахилгаан гацаад явахгүй байвал саван түрхээрэй. Цахилгаан саадгүй гүйнэ.

Илгэн гутал цэвэрлэх арга

Хумсны хуурайгаар илгэн гутлын бохирдлыг хөнгөхөн цэвэрлэнэ. Гүн бохирдол бол гутлаа ууранд бариад дараа нь хумсны хуурайгаар цэвэрлээрэй.

Шүдний сойз, уксусаар арьсан гутлыг цэвэрлэнэ

Арьсан гутлын бохирдлыг уксусанд дүрсэн шүдний сойзоор цэвэрлэнэ. Ялангуяа өвлийн улиралд цасны цагаан толбо гутал дээр үлдэхэд энэ аргаар цэвэрлэнэ.

Вазелинаар лакан гутал цэвэрлэх

Лакан гутал цэвэрлэх бас нэгэн энгийн арга. Лакан гутал дээр хар зураас үүсдэг, үүнийг вазелинаар арилгаж болно.

Хувцас хадгалах даавуун уут

Хувцас хадгалах уутыг хуучин даавуугаар хийж болно. Даавууны битүү талд өлгүүрийн жижиг нүх гаргаад харин доод талд нь наалт барьж оёно.

Дэлгүүрт зарагдах бэлэн гялгар уутыг бодвол агаар солилцоог хангаж хувцсыг мөөгөнцөртөхөөс хамгаална.

 

Хөхний даруулганы төмрийг шархны лентээр дарах

Хөхний даруулгын төмөр цоолоод гараад ирдэг, бараг шинэ дээр нь хаях хайран. Тиймээс зузаан шархны лент наагаад хөхний даруулгаа өмсөөрэй.

Хөхний даруулга зөв хадгалах

Эмэгтэй хүний дотуур хувцасны эдэлгээг уртасгах бас нэгэн арга. Хөхний даруулгыг дээр дээрээс нь тавьж хадгална, ингэснээр аяганы хэлбэр алдагдахгүй.

Спортын хувцас хатаах

Хөлстэй спортын хувцсыг шууд угаалгын сагсанд хийх нь буруу: мөөгөнцөр үүсэж болзошгүй. Шилдэг арга – юуны түрүүнд хатаана.

Өмдийг өлгүүрт өлгөх

Хэрвээ таны өмд шкафны тавиур дээр байдаг бол танд байнга индүүдэх хэрэг гарна. Энэ нь өмд хурдан муудахад хүргэдэг юм.

Өмдийг өлгүүрт өлгөж байгаарай. Лайфстайл мэргэжилтэн дараах аргыг санал болгож байна:

Зураг дээр үзүүлсэн шиг өмдийг өлгүүрт салтаагаар нь тээглүүлнэ.

Өмдний нэг шуумгийг өлгүүрийн нөгөө талд тохно, нөгөөг нь мөн адил тохно.

 

Гутал тогтоогч хийх арга

Урт түрийтэй гутлын хэлбэрийг алдагдуулахгүй хадгалахын тулд түрийнд нь хэв угладаг. Үүнийг бид өөрсдөө хийж чадна.

35*71 см хэмжээтэй (өөрийн гутлын түрийнд таарсан хэмжээгээр) 2 даавуу бэлдэнэ. Уртаар нь хоёр амсрыг оёод, богино талыг нь хумина.

Хумихдаа резинэрээ ороож болно, одоо даавуугаа дотор талаар нь эргүүлээрэй.

Доод ёроолд нь багахан хөвөн хийгээд дээрээс нь шоштой уут хийнэ.

Шошны дээр зөөлөн хөвөн тавина. Уртаараа гутлын түрийтэй адил байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Тааруулж тайраад даавууг дотогш нугална.

Даавууны дээд амыг битүүлэхээр даавуу бэлдэнэ.

Зүүгээр хатгаж тогтоогоод цэвэрхэн оёно.

Ингээд л гутлын хэв бэлэн боллоо. Хэвийг сугалж гаргахад амар байх зорилгоор дээр нь бариул өөрийн хүслээр чимж оёорой.

Эцсийн дүр зураг иймэрхүү харагдана.

Даавуун өлгүүр

Төмөр өлгүүрт хувцас муу тогтдогоос гадна хувцасны хэлбэрийг алдагдуулдаг. Тиймээс өлгүүрийг даавуугаар бүрж болно. Мөр гаргахгүй, хувцас ч гулгахгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *