in ,

ГоёГоё

Шүдний ёзоор ил гарах болон шүд унахаас сэргийлэхэд дараах 5 жор танд туслана

Буйл онгойж шүдний ёзоор ил гарах – таагүй мэдрэмж бөгөөд өвчин их мэдрэгддэг. Энэ нь шүдний завсар нян үржих таатай нөхцөл болох тул шүдний төрөл бүрийн өвчлөлд хүргэнэ.

Өөрөөр хэлбэл шүдийг дэмжих эсийг гэмтээж магадгүй ба шүд унах эрсдэлтэй.

Уг өвчний тохиолдолд маш үр дүнтэй болох нь батлагдсан эмчилгээний аргуудыг танилцуулж байна. Буйл онгойх өвчний анхны шинж тэмдэг илрэнгүүт бидний санал болгож буй дараах байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэж үзээрэй. Шинж тэмдэгт: буйл хавдах, угааж байхад цус гарах, амнаас эвгүй үнэр үнэртэх.

Эдгээр бүтээгдэхүүн 100% үр дүнтэй.

С амин дэм

С амин дэм нь цус алдалтыг тогтоох, буйл хавагнах, шүдний ёзоор гарч ирэх өвчнийг анагаахад тустай. Бие махбодид С амин дэм дутагдахад буйлнаас цус гарах нь ихэсдэг. Өдөр болгон С амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэхийг санал болгож байна: нохойн хошууны ханд, амтат чинжүү, цоохор майлз, төрөл бүрийн жимсгэнэ зэрэг.

Зуун наст

Зуун наст нь тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ. Зуун настын шүүс нь буйлны аливаа өвчлөлийн хүндрэлээс хамгаалах ажээ.

Зуун настын навчнаас шахаж гаргасан шүүсээр амаа зайлна. Бүлээн усанд зуун настаа (100 мл усанд 1-2 ц.х зуун наст) хийгээд сайтар хутгаж амаа өдөрт 1-2 удаа зайлна.

Эквалипт

Үрэвслийн эсрэг үйлчилгээгээрээ алдартай бөгөөд буйлны өвчлөлд өргөнөөр ашиглана. Амны хөндийн нянг устгах ажээ.

Аяга бүлээн усанд 3-4 дусал эвкалиптийн эфирийн тос дусаана. Амаа өдөрт 2-3 удаа 7-10 өдрийн турш зайлна. 3-4 хоног амраад дахин зайлж эхэлнэ.

Ногоон цай

Ногооны цай байнга хэрэглэвэл шүд, буйлны өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

Гүнждийн тос

Гүнждийн тос нь амны хөндийд нян хуримтлагдахаас хамгаалдаг. 1 ц.х гүнждийн тосоор амаа 2-5 минутын турш зайлна. Таны шүд ч бэхжинэ.

Дээр дурдсан бүтээгдэхүүнүүдээс гадна шүд, буйлны эрүүл мэндийг хамгаалах өөр бусад олон зөвлөгөөнүүд бий. Үндсэндээ бол:

  • Шүдээ тойрог байдлаар зөөлөн угаана.
  • Байгалийн цэвэр гаралтай бүтээгдэхүүнээр амаа зайлна
  • Өдөр болгон шүдээ угааж занш
  • Амны хөндийн ариун цэврийг чанд сахина

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *