Байгалийн цэвэр орцтой, эрүүл бөгөөд шим тэжээлтэй хоол хүнс – эрүүл амьдралын хэв маяг болохоос гадна саруул ухааныг дэмжинэ. Ой санамжаа дээшлүүлэх – органик хүнс хэрэглэхээс эхэлнэ.
Бидний ихэнх нь өдөр тутмын хоол хүнсэндээ жимс, ногоог төдийлөн хэрэглэдэггүй. Тиймээс энэ алдааг засахын тулд өнөөдрөөс гэртээ жимсний коктейл хийж ууцгаая.
Эдгээр ундаа нь ой санамжийг дээшлүүлээд зогсохгүй хоол боловсруулах эрxтний үйл ажиллагааг дэмжинэ, судасны ханыг цэвэрлэнэ, мөн цусны даралтыг тогтворжуулах ажээ.
Жор 1. Оюун ухаан, ой санамжаа ажиллуул
Орц:
- Нэрс – 1 стакан
- Гадил – 1
- Маалингийн тос – 1 ц.х
Бэлдэх арга:
- Бүх орцуудыг блендерт хийгээд хутгахад таны коктейл бэлэн.
- Өдөр болгон уугаад байгаарай, амттай болгохыг хүсвэл бага зэрэг зөгийн бал нэмнэ.
Жор 2. Хоол боловсруулах эрxтний үйл ажиллагааг идэвхжүүлэх смузи
Орц:
- Хэрчсэн тоор – 1 стакан
- Хэрчсэн папай- 1 стакан
- Лийр – ½
- Үрж жижиглэсэн цагаан гаа – 1 ц.х
Бэлдэх арга:
- Өмнөх жорын адил бүгдийг хутгаад л бэлэн.
Жор 3. Судас цэвэрлэх болон цусны даралт тогворжуулах коктейл
Орц:
- Зөгийн бал – 1 х.х
- Ванилин – ½ ц.х
- Гадил – 2
- Жүржийн цэвэр шүүс – 2 стакан
Бэлдэх арга:
- Бүгдийг блендерт холиод өндөр стаканд хийгээд л коктейлоо амтархан уугаарай.
Эдгээр амттай ундааг өдөр бүр ууснаар үр дүнг нь тун удахгүй мэдэрнэ. Энэ гурван коктейлийг хослуулан уухад илүүдэл жингээсээ ч сална.